ЧИРГҮҮЛ ЗҮТГҮҮР БОЛОХ ЗАМД

2015 оны 08 сарын 31      0      3721

Манай улсын хөгжлийн галт тэрэг урагшилсаар. Энэ галт тэргийг уул уурхайн салбар л хөдөлгөж байна. Харин хөгжилд хөтөлж байх учиртай эрчим хүч хамгийн араас чирэгдэж явна. Судлаачид эрчим хүчний салбар эдийн засгийн хөгжлөөсөө таван жилээр түрүүлж байх учиртай гэж үздэг. Ингэж байж цаг минутаар өсөх хэрэглээг хангах учиртай. Мөн эрчим хүчний чадал нь хэрэглээнээсээ 20 хувиар илүү байх ёстой ч гэж инженерүүд ярьдаг. Хуучин нийгмийн үед түлш, эрчим хүчний салбарыг бусдаас түрүүлж нь...

Б.ТҮВШИН: Барилгын ажил 2017 оноос эхэлнэ

2015 оны 08 сарын 31      0      3857

Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Б.Түвшингээс дараах тодруулгыг авлаа. -Төслийг хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс санхүүжилт босгох, цахилгаан станцыг барьж байгуулах, ажиллуулах үүрэгтэй бие даасан хөрөнгө оруулагчийг шалгаруулах олон улсын тендер зарласан. Тендерийн богино жагсаалтад Японы “Marubeni” корпорац болон “Kansei electric”, Солонгосын “Поско Энержи”, Францын Энжие...

Махны ҮНЭ хямдарчээ

2015 оны 08 сарын 28      0      7176

Хонины ястай махны дундаж үнэ өчигдрийн байдлаар өмнөх долоо хоногийнхоос 8.3 хувиар буурчээ. Харин үхрийн ястай махных 1.5, үхрийн цул махных 5.2, адууны ястай махных 15.2, ямааны ястай махных 3.9 хувиар хямдарсан байна. Зун махны хэрэглээ багасаж, нийлүүлэлт өсдөгтэй холбоотойгоор үнэ доошилдог. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг судалгаанаас харахад үхрийн махны үнэ өнгөрсөн сараас 20 гаруй хувиар урууджээ. Өчигдрийн байдлаар хонины ястай мах нийслэлийн зах,...

ТОГЛООМЫН ТӨСӨВ

2015 оны 08 сарын 24      0      4463

Эдээрээ тогловол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гэдэг. Үүнтэй адил манай улстөрчид төсвөөрөө тоглосоор улсаараа дампуурах зам руу биднийг хөтөлж байна. ТӨСВИЙН “МАНААЧАА СОЛИВ”   Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол манай улсын төсвийн гол манаач. Эд хөрөнгөө итгэлтэй хүнд хариуцуулалгүй, манаачаа үргэлж солиод байвал ямар олиг байх вэ. Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах гол хуульдаа УИХ нь байн байн гар...

Нийслэлд шоудвал нэмэлт татвар авна

2015 оны 08 сарын 21      3      3814

УИХ өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Нийслэл хотын албан татварын тухай хууль баталсан. Нийслэлд жижиглэн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон зочид буудал, зоогийн газар, баар, амралтын газруудын үйлчилгээний орлогоос татвар авах болсон юм. Уг хуульд татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан нэг хүртэлх хувийн хязгаарт багтаан, нийслэлийн ИТХ батална гэж заасан. Тэгвэл нийслэлийн ИТХ ирэх сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх...

Температур нэг хэмээр буурав

2015 оны 08 сарын 20      0      3833

Эдийн засгийн температур нэг хэмээр хүйтэрснийг банкуудын чанаргүй зээлийн өсөлт харууллаа. Судлаачид арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нь эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх нэг индикатор болдог гэж үздэг. Дулаан, хүйтнийг хэмжих багаж буюу термометр нь энэ үзүүлэлт гэж ойлгож болох юм. Уг үзүүлэлт өсөх тусам агаарын хэм буурч эдийн засгийн уур амьсгал ширүүсэх болно. Өөрөөр хэлбэл, нийт мөнгөний хэмжээ багасах тусам иргэдийн худалдан...

Б.ГАНЗОРИГ: Манай улс хэдий хэмжээний хохирол хүлээсэн нь тодорхойгүй байна

2015 оны 08 сарын 18      0      4942

БНХАУ-ын Тяньжинд болсон дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ачаа тээвэрлэгчид ямар хохирол амссан талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодруулахад -Манай аж ахуйн нэгжүүд хэдий хэмжээний хохирол хүлээсэн нь одоогоор тодорхойгүй байна. Химийн бодис дэлбэрсэн боомтод гадаадын орнуудаас Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүнийг буулгадаг. Өөрөөр хэлбэл, энд эдийн засгийн чөлөөт бүс байрлаж, тус...

Найман сая тонн нүүрс экспортолжээ

2015 оны 08 сарын 17      0      3043

Манай улс өнгөрсөн сарын байдлаар 14.2 сая тонн нүүрс олборлосон талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Үүнээс 12 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд 8.1 саяыг нь экспортолжээ. Олборлолтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн бол борлуулалт 16, экспорт 23 хувиар буурлаа. Үүнээс экспортод гаргасан нүүрсний ердөө нэг саяыг нь л баяжуулсан байгаа юм. Энэ онд манай улс 20 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөний талд нь ч...

Гадаадын хөрөнгө оруулалт буурчээ

2015 оны 08 сарын 17      0      3639

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар -22.6 сая ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар буурсан үзүүлэлт аж. Оны эхний гурван сард энэ үзүүлэлт хасах утгатай байсан. Харин “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд хувь эзэмшигчид гарын үсэг зурснаар дөрвөөс зургадугаар сард 86.6 сая ам.долларын хөрөнгө манай улсад орсон аж. Монголын банкны холбоо гадаадын шууд хөрөнгө...

ЮАНЬ “ВАЛЮТЫН ДАЙН” ӨДӨӨВ ҮҮ

2015 оны 08 сарын 14      4      5788

Хятадын Ардын банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бууруулж байна. Дэлхийн хоёр дахь эдийн засаг юанийнхаа ханшийг ийнхүү огцом унагасан нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж буй. Манай уул уурхайн экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагчийн хувьд дотоодын шинжээчид ч энэ талаар чих тавьж байна. Харин өчигдрийн байдлаар нэг ам.доллар 6.41 юань болж өмнөх өдрөөсөө 0.51 хувиар өсөв. Энэ нь манай экспорт болон Хятадын Ардын банктай хийсэн юанийн своп хэлцэлд ямар нөлөөтэй...