Эдийн засгийн өсөлт саарна гэж төсөөлжээ

2015 оны 10 сарын 01      0      2628

            Монголбанк ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлж, УИХ-д өргөн мэдүүлээд буй. Үүнд энэ онд эдийн засгийн өсөлт саарна гэж төсөөлсөн байв. Манай улсын эдийн засаг эхний хагас жилийн байдлаар гурван хувиар өссөн. Харин оны эцэст хоёр орчим хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа аж. Эдийн засгийн өсөлт саарахад хөрөнгө оруулалт, төсвийн зарлага буурсан болон худалдааны нөхцөл сайжрахгүй байгаа нь нөлөөлнө гэж Төвбанкныхан тэмдэглэж...

Нүүрс, төмрийн хүдрийн ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА

2015 оны 10 сарын 01      1      3667

Нүүрс ба төмрийн хүдэр. Энэ хоёр ашигт малтмал ид үедээ манай экспортын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж, гадаад худалдаанд нэг болон гуравдугаарт эрэмбэлэгдэж байв. Манай улс зөвхөн энэ хоёр ашигт малтмалын орлогоос 2.6 тэрбум ам.доллар олж байсан түүх саяхных. 2011 онд нүүрс дангаараа экспортын 47, төмрийн хүдэр 10 орчим хувийг бүрдүүлж байв. Монголын нүүрс, төмрийн хүдэр энэ үед Хятадын зах зээлд ёстой л моодонд орж байсан. Хоёр хөршид болдог олон улсын хурал зөвлөгөөний үеэр ч...

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг цэгцэлж эхэлжээ

2015 оны 09 сарын 29      1      2840

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах үндсэн чиглэлийн тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, олон нийтэд санал болгон арилжих бэлтгэлийг хангах” гэж заасан байгаа. Тус компанийн хувьцааг арилжихын тулд нэгж хувьцааг нь хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгийг нарийн тооцох шаардлага үүсэж буй аж. Тиймээс хувьцаанд...

ДАЛАЙД ГАРВАЛ ХӨГЖИЛ ОЙРТОНО

2015 оны 09 сарын 21      0      3390

Э.Одбаяр гэдэг залуу хэдэн жилийн өмнө Германд суугаа Элчин сайдын яаман дахь Европыг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр томилогджээ. Түүний гол үүрэг нь монгол бараа, бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад сурталчилж, борлуулах зам олох байв. Тэр гадаадын олон компанийн эзэнтэй уулзаж, монгол бүтээгдэхүүнээ сурталчлан, буурал тивд гаргах гарц хайж эхлэв. Зарим бизнесмэн манай чацарганыг сонирхож, Европ руу экспортлоход хамтран ажиллах боломжтой гэсэн хариу өгчээ. Ингээд Э.Одбаяр...

“Шарын гол” туршилтын экспортоо хойшлуулжээ

2015 оны 09 сарын 18      2      3576

“Шарын гол” компани Монгол, Солонгосын хамтарсан “Монгол саммок ложистик”-той хамтран БНСУ руу эрчим хүчний 20 мянган тонн баяжуулсан нүүрс экспортлохоор судалж байсан. Тэгвэл энэ ажлаа түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь Шарын голын нүүрсийг БНАСАУ-ын Ражин боомтоор дамжуулан БНСУд хүргэх төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл хоёр Солонгос маргаантай байгаа учраас БНАСАУ экспортын нүүрсийг өөрийн боомтоор дамжуулах боломжгүй гэдэг хариу өгсөн гэнэ....

Ц.УРТНАСАН: Тэтгэврийн даатгалын шинэчлэл бол урт хугацааных

2015 оны 09 сарын 14      23      4596

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Ц.Уртнасантай ярилцлаа. -Манай улсын хүн амын цонх үе шувтарч, ажиллах хүчний хувь буурч байна. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага нэмэгдэхээр байгаа гэсэн тооцоо бий. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ? -Тийм. Манай улсын хүн амын олонхийг хүүхэд, залуус эзэлж байсан үе өөрчлөгдөж, удахгүй хүнд амд ахмад настнууд голлох хандлага бий. Өөрөөр хэлбэл, ахмад настны тоо...

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2020 ОНД ХОЁР ДАХИН ӨСНӨ

2015 оны 09 сарын 09      0      4599

Монголд тарьсан мөнгө “ургах” уу. Энэ асуултад хариулт хайсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өчигдөр “Шангрилла”-д чууллаа. Хөрөнгийн орох бус гарах урсгал давамгайлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ буурч, олон аж ахуй нэгж үйл ажиллагаагаа хумьсан, товчхондоо эдийн засгийн хөрс үржил шимээ алдаж байгаа үед уг чуулганыг зохион байгуулж байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчдын идэвх өмнө жилүүдийнхээс буурсангүй. Гадаадын хөрөнгөтэй хүмүүс манай хөрсөнд...

ЗУНЫ ЛИГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2015 оны 09 сарын 08      0      4010

Манай улсын сагсан бөмбөг сонирхогч, энэ спортоор хичээллэдэг хүмүүсийн тоог хүн амтай нь харьцуулбал дэлхийд дээгүүрт орно. Хэдэн жилийн өмнөөс “Sprite”, “Sum¬mer” зэрэг лигийг зохион байгуулж, олон сарын турш үргэлжлэх болсноор тамирчид байнгын бэлтгэлтэй болж, ур чадвар нь ч дээшилсэн. Эндээс тодорсон тамирчид Үндэсий дээд лигт өнгө нэмж, өрсөлдөөнийг ч хурцлах болов. Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжиж буйг Инчёны Азийн наадмаар манай баг тамирчид...

САЛАА ЖИМ

2015 оны 09 сарын 04      0      4056

Манай эдийн засагт “цус багадах эмгэг” илэрч эхэлсэн. Эдийн засгийн судсаар гүйх цус багасаж байгаа, дээр нь зүрх болсон арилжааны банкууд зээлээ хумьж буйгаас энэ эмгэг улам газар авлаа. Энэ хэвээрээ удаан байвал эдийн засгийн эд эрхтэнд цус сэлбэхээ байж, өвчин улам архагших аюултайг “эмч нар” сануулж буй юм. Цус сэлбэх хоёр л арга бий. Нэг нь банкны салбар, нөгөө нь хөрөнгийн зах зээл. Энэ оны хоёрдугаар улирлын банкуудын өрсөлдөөний тойм судалгаанаас...

М.ЧИМЭДДОРЖ: Иргэд нь хуримтлалтай эдийн засаг хэр баргийн “шуурга”-нд ажрахгүй

2015 оны 09 сарын 02      2      4530

Эдийн засагч М.Чимэддоржтой ярилцлаа. -Эдийн засгийн одоогийн энэ хүндрэл 5-10 жил үргэлжилнэ гэж шинжээчид ярьж байна. Мөн зарим нь эдийн засгийн суурь асуудлаа олж харахгүй бол байдал улам дордоно ч гэж буй. Таныхаар манай эдийн засагт ямар асуудал байна вэ? -Ядуурлын түвшинг тооцох манай улсын аргачлал 1990 оноос хойш өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн хугацаанд хүн ам нэмэгдсээр байхад ядуурлын түвшин буураагүй байгаа нь ядуу иргэдийн тоо дагаад нэмэгдэж байна гэсэн үг. Энэ нь...