Хадгаламжийн орлогоос татвар авах журмыг хойшлуулахыг хүслээ

2015 оны 10 сарын 18      0      2410

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдлаа. Энэ үеэр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэрэгжилт, Татварын багц хуулийн төслүүдийн талаар танилцуулж, санал солилцсон юм. Мөн тус хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож зүүн аймгуудад бизнес эрхлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан “2007 оноос хойш татварын эрх зүйн орчныг өөрчлөөгүй. Харин одоо хэд хэдэн...

Банкуудын ашиг өсөв

2015 оны 10 сарын 18      0      2658

Монголбанк арилжааны банкуудын нэгдсэн тайланг танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкуудын нийт активын хэмжээ өмнөх сараасаа 251 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд банкуудын нөөц 147 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх сараасаа 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүний дүнд ашиг нь өсчээ. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 863 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь нийт зээлийн 7.3 хувийг эзэлж...

УИД-ийн хувьцаа 2000 төгрөгт хүрэх боломжтой гэв

2015 оны 10 сарын 18      0      2744

Санхүүгийн Зохицуулах хороо “Номин Холдинг” болон УИД-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлүүд нь хууль зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж тэдний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь зах зээлд эерэг нөлөө үзүүллээ гэж мэргэжлийн оролцогчид дүгнэж буй юм. Тухайлбал, “Би Ди Сек”   компани өнгөрсөн долоо хоногт УИД компанид судалгаа хийж, дунд хугацаанд хувьцаа нь 2000 төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн байна. “Би Ди Сек”-ийн...

ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ИЛ БОЛГОХ ХУУЛИЙГ ИРГЭДЭД ТАНИУЛЛАА

2015 оны 10 сарын 16      2      3364

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өнгөрсөн наймдугаар сарын 7-нд батлагдан, өдгөө хэрэгжиж байгаа. Уг хууль хэрэгжсэнээр иргэн, аж ахуйн нэгж энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө нуусан хөрөнгө, орлогоо сайн дураар мэдээлсэн тохиолдолд элдэв хариуцлага, хүү, торгуулиас нэг удаа чөлөөлөгдөх боломжтой юм. Гэхдээ тайлан гаргахын тулд мөн энэ хугацаанаас өмнө татварын алба, улсын бүртгэл, нийгмийн даатгалд бүртгүүлсэн, хуульд заасан татвар, шимтгэлээ төлсөн байх ёстой аж....

ТЭЗҮ боловсруулах ажил санхүүжилтээс болж удааширчээ

2015 оны 10 сарын 14      0      1865

Говийн бүсэд хоёр сая тн хүртэл, зүүн бүсэд 300 мянган тн-ын хүчин чадалтай газрын тосны үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийн энэ оны гуравдугаар улиралд багтаан танилцуулах үүргийг Засгийн газраас салбарын яаманд өгсөн. Энэ ажлыг БНУУ-ын “Евройл” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас олгох санхүүжилт саатсан учраас ажил бага зэрэг удааширсан гэнэ. Гэхдээ үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд бэлэн болгож Шинжлэх...

Өр, тэнцвэр хоёрыг хамт авчирсан СВОП ХЭЛЦЭЛ

2015 оны 10 сарын 13      0      3034

Цэцэрлэгийн гаднах талбай дээр хоёр хүүхэд дүүжин даажин тоглоно. Нэг нь нөгөөгөө бодвол биерхүү учир түүний суусан тал руу хазайна. Жижиг нь хэчнээн хичээвч биеийн жингээр нөгөөхөө давахгүй тул хоёр хөлөө хий савчихаас хэтэрсэнгүй. Том нь багыгаа газар буулгахгүй даажигнасаар л байв. Харин нэг охин жижиг биетэй хүүхдийн талд суулаа. Одоо дүүжин даажин тэнцвэрээ олов. Эдийн засаг энэ тоглоомтой их төстэй. Үүгээр тоглоход тэнцвэр хэрэгтэй шиг эдийн засагт ч орох, гарах урсгалын...

Төсвийн алдагдал 870 тэрбум төгрөгт хүрэв

2015 оны 10 сарын 12      0      2705

Энэ оны есдүгээр сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого дөрвөн их наяд төгрөгт хүрч 787 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого тасрахад орлогын албан татвар 101 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 207 тэрбум, татварын бус орлого 328 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлжээ. Харин төсвийн зарлага 4.9 их наяд төгрөг болсон бөгөөд 80.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ингээд төсвийн алдагдал 870 тэрбум төгрөг болжээ. 

1.2 сая тн өвс бэлтгэхээр төлөвлөжээ

2015 оны 10 сарын 12      0      3146

Энэ онд улсын хэмжээнд 1.2 сая тн өвс, 150 мянган тн үйлдвэрийн болон гар тэжээл, 94 мянган тн давс хужир бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар малчид 840 мянган тн өвс, 30 мянган тн гар тэжээл, 37 мянган тн хужир, шүү бэлтгэсэн гэнэ. Ингэснээр энэ намрын өвс бэлтгэх төлөвлөгөөний 70 гаруй хувийг базаажээ. Мөн одоогийн байдлаар аймаг нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 14 мянган тн өвс, хоёр мянган тн тэжээл хадгалагдаж байна. Н.САНЖААСҮРЭН

Төсвийн зарлагыг 530 тэрбумаар бууруулан тооцжээ

2015 оны 10 сарын 06      0      2943

            Засгийн газар энэ оны төсвийн тодотголын төслийг боловсруулж УИХ-д өчигдөр өргөн барилаа. Сангийн яамны тооцоолсноор энэ оны төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа. Тиймээс зарлагаа танах, эсвэл орлогын шинэ эх үүсвэр бий болгох замаар төсөвт тодотгол хийнэ гэж хуульд заасны дагуу төслөө боловсруулжээ. Ингээд энэ оны төсвийн орлогыг төлөвлөсөн хэмжээнээс 504 тэрбум төгрөгөөр бууруулж, 6.12 их наяд төгрөг байхаар тооцсон байна....

Зах зээл таагүй үед 20 сая тн нүүрс экспортолно гэж тооцжээ

2015 оны 10 сарын 06      0      2874

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Үүнд төсвийн орлого 6.98 их наяд, зарлага 7.88 их наяд, алдагдал 901 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3.27 хувь байхаар төсөөлжээ. Ирэх оны төсвийн орлого, зарлагын хэмжээг энэ оны төсөв болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээс давуулан тооцсон нь эдийн засаг хүндэрсэн, гадаад орчин таагүй байгаа үед анхаарал татаж буй юм. Тухайлбал, орлогын хэмжээг төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаас...