Эдийн засаг дахь мөнгө хамгийн өндөр хувиар өсөв

2016 оны 01 сарын 18      0      518

Эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ өнгөрсөн арванхоёрдугаар сард 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 2.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны хувьд хамгийн өндөр өсөлт юм. Төвбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байсантай холбоотойгоор 2015 онд мөнгөний нийлүүлэлт сар тутам буурч байсан. Харин оны эцсээс эхлэн өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. 

Банкуудын ашиг өсчээ

2016 оны 01 сарын 18      0      479

            Төвбанк арилжааны банкуудын нэгдсэн тайланг танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар банкуудын өөрийн хөрөнгө нийт 2.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 62 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн ашиг нь 30 орчим тэрбумаар нэмэгдсэн аж. Арилжааны банкууд 11.6 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүнээс 8.8 их наяд нь төгрөгийнх байгаа юм. Харин чанаргүй зээлийн хэмжээ 822 тэрбум төгрөг болсон бөгөөд энэ нь өмнөх сараас буурсан үзүүлэлт юм. 

ЗАХЫН ХУДАЛДАГЧДАД ТАТВАРЫНХНЫ ХУВИЛБАР ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

2016 оны 01 сарын 18      0      806

-Эхний улиралд багтан бүх аж ахуйн нэгж баримт өгдөг болно – Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оноос хэрэгжиж байгаа. Энэ хуулийн дагуу иргэд улсад төлсөн татварынхаа 20 хувийг жилийн эцэст буцаан авахаас гадна сар бүр сугалаанд оролцож мөнгө хожих боломж бүрдсэн. Үүний гол агуулга нь улс татвараа бүрэн авдаг болох, эдийн засагт урсаж буй мөнгө бүрийг бүртгэн далд эдийн засгийг илрүүлэхэд чиглэж байгаа. Хагас сарын хугацаанд хууль хэрхэн хэрэгжиж буй талаар...

Ц.ДАШЦЭРЭН: ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГГҮЙ БОЛ ОРОН СУУЦ ЗАРАГДАХГҮЙ

2016 оны 01 сарын 11      1      1266

“Мастер” группийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй орон сууцны зах зээлийн талаар ярилцлаа. -Орон сууцны эрэлт буурч байгаа. Та бүхний судалгаанаас харахад бодит эрэлт хэр байна вэ? -Бодит эрэлт маш багассан. 2008-2009 оны хямралын үед орон сууцны борлуулалт зогссон. Иргэдэд орон сууцтай болох хэрэгцээ байсан ч мөнгөөр баталгаажсан бодит эрэлт байгаагүй. 2015 оны эцсийн байдлаар үүнтэй төстэй зүйл ажиглагдаж байна. Тиймээс хөнгөлөлттэй нөхцөлтэй моргэйжийн...

Б.Насанжаргал: Төлбөрөө интернэтээр төлбөл БАРИМТАА И-МЭЙЛЭЭР АВНА

2016 оны 01 сарын 08      3      2656

Гааль, татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн ахлах хөгжүүлэгч Б.Насанжаргалаас дараах тодруулгыг авлаа. -НӨАТ бол эцсийн хэрэглээнд ногдуулдаг татвар. Тиймээс бараа, үйлчилгээ авахад гаргасан зарлага бүртээ баримт авна гэж ойлгож байгаа. Гэтэл ус, цахилгаан, дулааны төлбөрт баримт олгохгүй гэсэн байна. -Аж ахуйн нэгж суутган төлөгч болсноос хойш НӨАТ тооцдог. Төслийн нэгжийн зүгээс НӨАТ суутган төлөгч мөн ч бай, биш ч...

ӨМЧӨӨ ӨӨРТӨӨ ҮЛДЭЭХ монголчуудын нэгдэл

2016 оны 01 сарын 07      0      2390

"Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлага худалдаанд оролцохоор иргэдээс сарын өмнө мөнгө босгосон юм. Гэвч тэрбээр дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Гэхдээ энэ нь crowdfunding буюу АНУ зэрэг гадаад оронд дэлгэрсэн мөнгө босгох аргыг манайд турших оролдлого байлаа. Crowdfunding гэдэг нь шинэ төсөл, санаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэдээс хөрөнгө татах хэлбэр аж. Хамгийн гол нь...

Т.Баярсайхан: Дотоодын үйлдвэрлэгчид гуравдугаар сараас түүхий эдгүй болох нь

2016 оны 01 сарын 05      0      1886

Засгийн газрын тогтоолын дагуу өчигдрөөс нэг сарын хугацаанд арьс, шир экспортлохоор болсон. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон энэ шийдвэр нь үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурийг илэрхийлж буй юм. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас дараах тодруулгыг авлаа.             -Арьс, шир экспортлохоор болсон нь үйлдвэрлэгчдэд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ?...

“БАРИМТ ӨГӨХГҮЙ БОЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ АЛДАНА”

2016 оны 01 сарын 05      1      979

- Дөрвөн хоногт 170 мянган төлбөрийн баримт бүртгүүлжээ – Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэчилсэн хууль энэ оноос хэрэгжиж эхэллээ. Иргэд төлсөн татварынхаа 20 хувийг оны эцэст буцаан авч, сар бүр сугалаанд оролцон азаа үзэх нь. Тухайлбал, та сард 500 мянган төгрөгийн бараа, үйлчилгээ тогтмол худалдан авлаа гэж бодоход нэмэгдсэн өртгийн албан татварт 50 мянган төгрөг төлнө. Харин уг татварын 20 хувь нь 10 мянган төгрөг болох юм. Үүнийг бүтэн жилээр нь...

С.Орхон: Иргэд татвараа төлөөд 80-100 САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ

2016 оны 01 сарын 04      1      1099

Энэ оноос хэрэгжиж буй Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуулийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга С.Орхонтой ярилцлаа. -НӨАТ-ын хуулийг шинэчилсний гол ач холбогдол нь юу вэ? -Өмнө нь аж ахуйн нэгжийн сүүлийн 12 сарын борлуулалтын орлого 10 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ төлөгчөөр бүртгэдэг байлаа. Одоо энэ босгыг 50 сая болгосон. Бараа, ажил, үйлчилгээ борлуулагчдыг НӨАТ төлөгч гэдэг байсан бол суутган төлөгч болгосон. Энэ...

Х.БАЯРБАТ: Монгол хүн далайд онгоцны ахмад хийх өдөр удахгүй ирнэ

2015 оны 12 сарын 22      7      1114

Манай улс далайд гарцгүй ч “хаалга” нээхийг зорьж ирсэн. Энэ чиглэлээр ч идэвхтэй ажиллаж буй. БНСУ-ын талтай хамтран “Монгол Саммок Ложистик” компани байгуулан далайн тээвэр хийхээр судалж байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдээ 2013 оноос эхлэн БНСУ-д сургаж байна. Хамгийн анх манай улсаас 10 залуу далайчин болохоор БНСУ-ыг зорьсноос дөрөв нь сургуулиа дүүргэжээ. Одоо тус улсын Далайн тээвэр, загас ан...