Холын хөгжил ХАЯАНД ИРЛЭЭ

2016 оны 04 сарын 07      1      939

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн рүү гарсан машин өдөртөө зорьсон газартаа хүрч байна. Увсын Улаангом орох гэж хоёр гурван хоног сэгсчүүлдэг байсан бол одоо хоногтоо л очдог болжээ. Зам дагаж хөгжил гэдэг энэ аж. Зам, дэд бүтцийнхээ хөгжилд анхаарч, хөрөнгө хаяж чадсан улс бусдаас хурдан хөгжиж байна. Хоногийн газрыг өдрөөр, өдрийн газрыг цагаар товчилсноор холын хөгжил хаяанд ирж, хот хөдөөгийн ялгаа ч багасдаг аж. Манай Засгийн газар ч сүүлийн жилүүдэд зам, тээврийн салбарт анхаарал...

АМИН ЗУУЛГААС АЖ АХУЙ РУУ

2016 оны 04 сарын 04      1      1767

“Овоолсон тоосгыг байшин гэдэггүй. Суурийг нь зөв тавихаас эхлээд тусгай арга, технологийн дагуу байшин барьдаг. Үүнтэй адил манай улс 60 сая малтай ч бүхэл систем, аж ахуй гэж хэлэхэд хэцүү байна. Аж ахуй гэхээсээ амин зуулгаас хэтрэхгүй байгаа юм. Системээр нь хөгжүүлэхийн тулд энэ салбарт шинэ техник технологи, инновац нэвтрүүлж, малчдын хөдөлмөрийг төрөлжүүлэх хэрэгтэй.” ТЭСО корпорацын ерөнхийлөгч О.Цогтгэрэл ийн ярьсан юм. Манай улсын нэг малчин өрх дунд жаар 200-300...

”Залуу хүн сонирхолдоо хөтлөгдөж ажиллах хэрэгтэй”

2016 оны 03 сарын 31      0      4895

Монголын эдийн засгийн чуулган "Монголчуудын оюуны чадавх" сэдвээр үргэлжилж байна. Уг салбар хуралдаанд олон улсын томоохон корпораци, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад ажиллаж буй монгол хүмүүс оролцож, туршлага хуваалцлаа. Тухайлбал, "Фэйсбүүк" компанийн програмист О.Өлзийбаяр, "Интел" компанийн програмист Д.Энхтүвшин, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй "iCodice" компанийн захирал П.Амгаланбаатар, АНУ-ын батлан хамгаалах яамны харъяа Анагаах ухааны их сургуулийн цэргийн болон...

Эрүүл бүтээгдэхүүн экспортолж орлого олох боломжийн талаар хэлэлцлээ

2016 оны 03 сарын 31      1      4589

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хоёр дахь салбар хуралдаан "Аюулгүй хүнс-тогтвортой, ашигтай бизнес" сэдвийн хүрээнд болж байна. Хуралдааны эхэнд ТЭСО корпорацийн захирал О.Цогтгэрэл "Экспорт хийх боломж" сэдвээр илтгэл тавилаа. ТЭСО корпорацийн хувьд манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж эхлээд байгаа юм. О.Цогтгэрэл "БНХАУ-д ойрын жилүүдэд 300 сая хүн дундаж давхарга руу дэвшиж байна. Энэ нь манай улсад экспорт...

Б.БОЛОР: БОНД ГАРГАВАЛ ДОТООДЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨРӨӨ ТӨЛНӨ

2016 оны 03 сарын 25      0      727

Сангийн сайд Б.Болор цаг үеийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр өрнөсөн яриаг тоймлон хүргэж байна. -“Credit Suisse” банкнаас хэдэн хувийн хүүтэй зээл авсан бэ? -УИХ энэ оны төсвийг батлахдаа тодорхой хэмжээний зээл авах эрхийг Засгийн газарт олгосон. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаан энэ зээлийг авсан. Энэ мөнгийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулахгүй. Харин дотоодын өндөр хүүтэй бондоо дахин...

Түрээсийн байр хүссэн ахмадууд 02.00 цагаас дугаарлажээ

2016 оны 03 сарын 22      0      643

Нийслэлд 27 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна. Үүнээс гадна гэр хорооллын олон мянган айлд цахилгаан зууханд цайгаа чанаж уух гэсэн хүсэл бий. Тиймээс Төрийн орон сууцны корпорац (ТОСК) зах зээлийн үнээс хямд, түрээсийн орон сууцыг нийслэлийн иргэдэд санал болгож буй юм. ТОСК түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн материалыг өчигдрөөс хүлээн авч эхэллээ. Ингэхдээ энэ сарын 21, 22-нд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, 23, 24-нд энэ оноос өмнө гэр бүлээ...

НАЙМ, АРВЫН ЗӨРҮҮ БУЮУ НАДАД ҮЛДЭХ 20 ХУВЬ

2016 оны 03 сарын 21      0      1182

МАН-ын УИХ дахь бүлгээс өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг олон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оролцсон юм. Тэд эдийн засаг хүндэрсэн үед НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж байгаа нь бизнесийг боомилж байна гэж энэ үеэр төрийн түшээдэд хэлнэ лээ. Үүнээс болж...

Уул уурхайд найдсан төсвийн орлого энэ жил ч тасрах нь

2016 оны 03 сарын 17      0      767

Төсвийн орлого энэ оны төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байж болзошгүйг Сангийн яамныхан ч хүлээн зөвшөөрлөө. Хэдийгээр хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 90 хувийн гүйцэтгэлтэй буюу боломжийн түвшинд байгаа ч оны дунд үеэс эхлэн нөхцөл байдал хүндрэх нь бараг л тодорхой болж байна. Тухайлбал, ашигт малтмалуудын дэлхийн зах зээл дэх үнэ хямдарч, борлуулах хүрээ хумигдаж буйгаас төсвийн орлого бүрэн төвлөрнө гэж найдах хэрэггүй боллоо. Төсөвт зэсийн үнийг энэ жил 5268...

Л.НАРАНБААТАР: УУЛ УУРХАЙН МӨЧЛӨГ СӨРСӨН БОДЛОГОТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

2016 оны 03 сарын 14      5      1682

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Олон улсын шинжээчид нүүрсний үнэ ойрын хугацаанд сэргэхгүй гэсэн таамаг гаргаж байна. Та хэрхэн төсөөлж байгаа вэ? -Манай улсын экспортын дийлэнхийг коксжих нүүрс бүрдүүлж байсан. Гол хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой ОХУ, Индонез, Австрали зэрэг орон манай нүүрсний уурхайнуудыг зах зээлээс шахаж байна. Өмнөд хөршид коксжих нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхгүй...

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” аян эхэллээ

2016 оны 03 сарын 14      0      2005

Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудархуу байгаа аж. Ялангуяа Хужирт сумын урд, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасанд хучигдан, мал бэлчээрлэх боломжгүй болж, зам даваа хаагдсан байдалтай байгаа аж. Энэ хүнд үед малчдад туслах сайн үйлсийн аяныг сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас санаачлан, өрнүүлэхээр болсон байна. Монгол Улсын...