НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ “ЦОНХ ҮЕ”

2015 оны 07 сарын 23      1      4802

Ерөнхийлөгч П.Очирбат Дорнодын Тамсагаас олборлосон нефтийн дээжээр шинэхэн дээлийнхээ энгэрийг мялаагаад нүүр дүүрэн инээж зогссон агшин олны сэтгэлд тодхон үлдсэн байдаг. Тухайн үед энэ мэдээг радиогоор сонссон нэгэн малчин Ерөнхийлөгчид захидал илгээж нефтийн үйлдвэрээ барьчихвал өвөө нь хонь бэлэглэнэ хэмээж байсан гэдэг. Төрийн тэргүүнээс эхлээд уулын мухарт радиогоо сонсож суусан малчин хүртэл унах машиныхаа түлшийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь хэмээн баярлан хөөрч байсан нь...

Оюутолгойн үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрчээ

2015 оны 07 сарын 20      3      2197

“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэгдүгээр улирлын дүнгээс 64.6 хувиар өссөн байна. Энэ нь тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, тус компани өнгөрсөн оны эхний хагаст 242.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байсан бол энэ оны эхний хагаст 346.4 тоннд хүрчээ. Мөн өнгөрсөн...

ӨР ТААЗАНДАА ТУЛСАН Ч ХУУЛИЙН ЦООРХОЙ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

2015 оны 07 сарын 20      5      3982

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсын Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн дүнгээр 13.2 их наяд төгрөг байгаа бол өнөөгийн үнэ цэнээр 10.9 их наяд төгрөг болоод байна. Өөрөөр хэлбэл, манай улс 13.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өртэй бөгөөд энэ өрийг өнөөдөр биш ирээдүйд төлөх учир үнэ цэнэ нь тодорхой аргачлалын дагуу буурч 10.9 их наяд төгрөг болжээ гэж ойлгож болох юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу бол өнөөгийн үнэ цэнээр...

Гадаад худалдааны эргэлт 17 хувиар багасав

2015 оны 07 сарын 16      2      2418

Өнгөрсөн сард гадаад худалдааны бараа эргэлт 4.2 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 2.3 тэрбум, импорт 1.8 тэрбум ам.доллар болжээ. Гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 870 сая ам.доллар буюу 17 хувиар буурчээ. Манай улсын гадаад худалдааны эргэлт агшиж буйг дагаад алдагдал нь ч багасаж байгаа. Тухайлбал, 2013 оны эхний хагаст гадаад худалдаа хийхдээ нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн оны эхний хагаст 120 сая ам.доллар болж буурсан. Харин өнгөрсөн...

Ажилгүйдэл сүүлийн долоон жилийн доод түвшинд очив

2015 оны 07 сарын 16      1      2417

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 32.7 мянга болж, жил бүрийн мөн үетэй харьцуулбал сүүлийн долоон жилийн хамгийн бага түвшинд хүрлээ. Тухайлбал, ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.1 мянган хүнээр буюу 3.4 хувиар буурсан байна. Тэдний 47 хувь нь бүрэн дунд, 30 хувь нь бакалаврын боловсролтой байгаа юм.

Инфляц дахин буурлаа

2015 оны 07 сарын 16      1      2691

Үндэсний статистикийн хорооноос оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ сарын 10-нд танилцууллаа. Инфляц өнгөрсөн тавдугаар сард өмнө жилийн мөн үеэс найман хувиар өсөж сүүлийн дөрвөн жилийн доод түвшиндээ хүрээд байв. Тэгвэл хэрэглээний үнийн индекс өнгөрсөн зургадугаар сард дахин уруудаж 7.3 хувь болсон бол өмнөх сарынхаасаа 0.1 хувиар буурчээ. Ийн буурахад хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 0.4 хувь, орон сууц, цахилгаан түлшний бүлгийнх 0.3 хувиар багассан...