Эдийн засгийн АМЬ ТАРИА

2015 оны 08 сарын 13      1      4040

Сульдсан эдийн засгаа алтны салбарыг түшин өндийлгөх гарц байгааг эдийн засагчид ярьж байна. Нүүрс, зэс, газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ шил шилээ даран унаж, ойрын үед сэргэх найдлагагүй байгаа үед ганц гялтайх экспортын бүтээгдэхүүн нь алт гэж хэлж болно. Төр ч энэ салбарт анхаарч “Алт-3” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь алтны экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх юм. Нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын...

Ц.ГАНЦОГ: Журмаа батлаагүй учраас ажил явуулах боломжгүй байна

2015 оны 08 сарын 12      1      3768

АНУ-ын “Жени ойл энд газ”-ын охин компани “Жени ойл шейл Монголиа” Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумын нутагт занарын хайгуул хийж байгаа билээ. Тус компани манай улс дахь үйл ажиллагаагаа хумьж буй талаар мэдээлэл цацагдсаны мөрөөр гүйцэтгэх захирал Ц.Ганцогоос тодрууллаа. -Манай компани үйл ажиллагаагаа нэг их хумиагүй. “Жени ойл энд газ” гэх толгой компани маань Израильд газрын тосны хайгуул хийж амжилттай ажиллаж байгаа. Тиймээс тэнд...

ХӨРӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БА СААД

2015 оны 08 сарын 10      0      3478

Монголд дунд сургуульд насаараа багшилсан Дорж тэтгэвэрт гарахад хурааж хуримтлуулсан хөр өнгө зоорьгүй, тэтгэврийн хэд нь ч амьдралд хангалттай хүрэлцэлцэхээрг үй байдаг. Харин Америкт мөн л багшийн ажилтай байсан Жон гавьяаны амралтаа эдлэхэд тэтгэврийн сангийн нэрийн дансанд нь үлдсэн амьдралдаа санаа зовохгүй байх хэмжээний мөнгө хуримтлуулсан байдаг. Жон анхныхаа цалингаас эхлээд тэтгэврийн сандаа мөнгө хуримтлуулж хөрөнгөө өсөж, үржиж буйг харан сэтгэл хангалуун амьдарч ирсэн...

ТӨР ӨМЧӨӨ УДАХГҮЙ ЗАРНА

2015 оны 08 сарын 05      0      3622

Төрийн өмчит зарим компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах шийдвэрийг УИХ гаргаснаар энэ зах зээлийн гурав дахь давалгааг эхлүүллээ. Ингэснээр Дархан, Эрдэнэтийн болон ДЦС 2, 3, 4, “ШивээОвоо”, “Багануур” компанийн хувьцааг иргэд худалдан авч, хувь эзэмших боломж бүрдэв. Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах үндсэн чиглэлийн дагуу эдгээр компанийн 51 хүртэлх хувийг төр эзэмшиж, үлдсэнийг нь олон нийт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад арилжина....

Компанийн эздэд тамга хөзөр бий

2015 оны 08 сарын 04      0      2704

Хуучин нийгэм солигдох үед нэг хэсэг манай дэлгүүрүүдийн лангуун дээр давснаас өөр бараа байгааг үй гэдэг. Яг энэ зурвас үед байгуулагдсан Монголын хөрөнгийн биржийг дэлгүүр гэвэл саяхныг хүртэл мөн л давснаас өөр бараагүй байв. Сүүлийн үед зарим компани шинээр IPO болон нэмэлт хувьцаа гаргаж, Засгийн газрын үнэт цаасны жижиглэнгийн арилжааг энд хийж бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа боловч найман нэрийн барааны дэлг үүрийн түвшнээс ахисангүй. Уг нь дэлхийн томчуулын хэрэглэдэг Лондоны...

286 компани хийсэн ажлынхаа төлбөрийг авна

2015 оны 07 сарын 31      0      3267

Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийсэн зарим аж ахуйн нэгж 2008 оноос хойш төрөөс мөнгөө авч чадаагүй байсан. Тэгвэл УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу 2008-2014 оны төсвийн тухай хуульд мөнгийг нь тусгасан ч төлж дуусаагүй байсан 235 төслийн 160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох болжээ.  Ингэснээр давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа төлбөрийг авахаар болж буй юм. Үүнд энэ оны нэгд үгээр сарын 1-ний байдлаар ажлын явц нь 80-аас дээш хувьтай байгаа 100...

ЗУНД БҮҮ СУУ, ЗУДАНД БҮҮ САНДАР

2015 оны 07 сарын 30      0      3494

Гантай жил зуд болдог гэж хууччуул ярьдаг. Малчдын цээжинд шар ус хуруулж, хотон дахь хэдийг нь хуйгаар нь хамж одож байсан айхтар бичин жил ирэх онд тохиож буй. Төрийн тэргүүнээсээ эхлээд өвлийн бэлтгэлээ эртнээс базаах, тарга хүч муутай, онд орохооргүй малаа зах зээлд нийлүүлэх хэрэгтэй, үгүй бол байгаль авахаа авна шүү хэмээн хатуухан сануулж байна. Халуун зунаар хар зуд зөгнөж, муу амлах гэсэндээ биш, болзошгүй аюулд эртнээс бэлтгэлтэй байхыг л анхааруулж буй хэрэг. Цаг агаарын...

У.ОТГОНБАЯР: 10 хувийн урьдчилгаатай зээлийн хөтөлбөрийг ирэх сарын дундуур эхлүүлнэ

2015 оны 07 сарын 28      2      3896

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргахаар болсон. Энэ хөтөлбөрийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяраас тодрууллаа. -10 хувийн урьдчилгаатай зээл хүссэн иргэдэд ямар шалгуур тавих вэ? -Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор олон ажил хийж байна....

Засгийн газрын өр 13.7 их наяд төгрөгт хүрлээ

2015 оны 07 сарын 27      0      3122

Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр энэ оны хоёрдугаар улиралд 13.7 их наяд төгрөгт хүрсэн талаар Сангийн яамнаас мэдээллээ. Үүний 9.9 их наяд нь Засгийн газрын гадаад өр, 3.7 их наяд төгрөг нь дотоодын бондын өр байгаа аж. Өрийн хэмжээ өнгөрсөн тавдугаар сараас 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард өмнөд хөршийн зах зээлд нэг тэрбум юанийн (161 сая ам.доллар) дим сам бонд арилжсанаас гадна олон улсын санхүүгийн байгууллагуудаас 164 сая...

ЭДИЙН ЗАСГИЙН ”ЗУН” ЭНГИЙН ИРГЭНД ХҮРТЭЭЛГҮЙ

2015 оны 07 сарын 27      4      2908

ДНБ 17.5 хувиар өсөж байх үед гадаадынхан Монголыг Азийн дараагийн бар болох нь гэж шагшиж байсан бол бид өөрсдөө бар биш юм гэхэд манай зарим эдийн засагчийн тодорхойлсноор чоно эдийн засаг болох цаг тун удахгүй гэж хөөрч байсан нь саяхан. Гэтэл үүнээс хойш манай эдийн засгийн өсөлт жил дараалан уруудаж одоо бүр хямрал руу дөхөж явна. Солонго хэдий сайхан ч сохор нэгэнд хүртээлгүй гэдэг шиг эдийн засгийн “зун” болж, өндөр өсөлттэй жилүүд үргэлжилж байсан нь энгийн иргэдэд нэг их...