Ам.долларын ханш 3.3 хувиар сулрав

2016 оны 04 сарын 21

Монголбанкнаас зарласан ам.долларын өнөөдрийн ханш 1982 төгрөг боллоо. Өнгөрсөн сарын эцэс буюу гуравдугаар сарын 30-ны байдлаар нэг ам.доллар 2050 монгол төгрөгтэй тэнцэж байсан. Ингэснээр ам.доллар 20 хоногийн дотор 3.3 хувиар төгрөгийн эсрэг суларлаа. Уг валютын ханш өнгөрсөн онд ч гуравдугаар сарын эцсээс тавдугаар сарын эхэн хүртэл буурч байсан юм.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД