Ам.долларын ханш тогтворжиход тустай гэрээ байгуулжээ

2016 оны 04 сарын 19

Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсан талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ингэснээр нефть импортлогчид “Роснефть” компаниас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах боломж бүрдэж буй гэнэ. Өмнө нь төлбөрөө урьдчилан 100 хувь төлж бүтээгдэхүүн авдаг байсан бол уг гэрээний дагуу, тодорхой хугацааны дараа төлбөрөө хийж болохоор болжээ. Энэ нь валютын ханш савлахаас сэргийлж, нөөц бүрдүүлэх давуу талтай аж.

Мөн нефть импортлогч компаниуд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж буй гэнэ. Уг гэрээнд зааснаар 300 сая ам.доллар хүртэлх зээлийг 7.6 хувийн хүүтэй авч байгаа юм байна. Энэ мөнгийг Хөгжлийн банк арилжааны банкуудаар дамжуулан нефть импортлогчдод олгох гэнэ. Импортлогч компаниуд дунджаар 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүждэг. Үүнийг нэг оронтой тоонд бууруулсан нь хэлцлийн бас нэг ач холбогдол аж.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.83 Za ashgui dee.