Мэргэжилтэй ажилчдын дунд ур чадварын уралдаан зарлажээ

2016 оны 04 сарын 15

Мэргэжилтэй ажилчны ур чадварыг олон нийтэд сурталчилах,  мэргэжлээрээ бахархан ажиллах сонирхолыг  нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Улаанбаатар бүсийн арга зүйн  төвөөс Мэргэжлийн ур чадварын шилдэг үзүүлбэр шалгаруулах уралдаан зарлажээ.

Уралдааныг хоёр үе шаттайгаар шалгаруулж, эхний шатнаас шалгарсан шилдэг зургаан үзүүлбэрийг тавдугаар сарын 22-нд Чингисийн талбайд зохион байгуулах “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээнд урилгаар оролцуулж, шилдэг хоёр үзүүлбэрийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Уг уралдаанд оролцогчид  энэ сарын 30-ны дотор  өөрийн мэргэжлээ сурталчилсан болон  өөрийн авьяас чадварыг харуулсан гурван минутаас ихгүй дүрс бичлэг  хийн, Фэйсбүүкийн  “Мэргэжил бүхэн” сайхан цахим хуудсанд байршуулах  эсвэл Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллежийн 105,106 тоотод флаш диск, CD-д хуулж авч ирүүлэх аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД