МИК үнэт цаас гаргана

2015 оны 12 сарын 04

Монголын ипотекийн корпорацын охин компани болох “МИК АКТИВ 7”- гийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын эхэнд зөвшөөрсөн.

Тэгвэл тус компани ирэх долоо хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар болсон байна. МИК-ийн гаргаж буй долоо дахь удаагийн бондын нийт үнэлгээ нь 300 тэрбум төгрөг байх гэнэ.

Мөн тус корпорац энэ ондоо багтаан “МИК АКТИВ 8” тусгай зориулалтын компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан дараагийн үнэт цаасаа гаргахаар төлөвлөж буй аж. Одоогийн байдлаар МИК иргэдийн орон сууцны зээлийг багцлан зургаан удаагийн 1.9 орчим их наяд төгрөгийн бонд гаргаад байна.

Энэ удаагийн бондын 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн байх гэнэ. Мөн хүү нь өмнөхтэй адил байх аж.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД