Төсвийн зарлагын хэмжээг нэмж баталлаа

2015 оны 11 сарын 16

УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн баасан гаригт баталлаа. Ирэх оны төсвийн орлого долоон их наяд 12 тэрбум, зарлага долоон их наяд 954 тэрбум байх аж. Харин төсвийн алдагдал ДНБ-ий 3.4 хувь буюу 940 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газрын боловсруулсан төсвийн орлого, зарлага болон алдагдлын хэмжээг нэмж баталлаа. Тухайлбал, орлогыг 32, зарлагыг 71, алдагдлыг 40 орчим тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр төсвийн зарлага ДНБ-ий 28.8, алдагдал 3.4 хувь болон өсөх аж.

Харин төсвийн хөрөнгийн зардлыг хоёр их наядаас нэг их наяд 930 тэрбум төгрөг болгон бууруулсан байна.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД