ГУРВАН ЖИЛД ӨНДИЙСӨН БИЗНЕС

2016 оны 05 сарын 02      3      2025

Барилгын салбар манай эдийн засгийн тав орчим хувийг бүрдүүлдэг. Төрөөс орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн аль алийг нь дэмжсэний үр дүнд 2014 онд л гэхэд энэ салбарын үйлдвэрлэл 60 хувиар өсөж, бусдыгаа хол хаяж байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилгын салбарын өсөлтийг дагаж, олон бизнес өндийсөн. Эдний нэг нь барилгын хэв хашмал үйлдвэрлэгч ТАСО компани юм. ТАСО компани хэв хашмалын үйлдвэрлэлээр Монголд анхдагч бөгөөд өдгөө бүрэн хүчин чадлаараа ажиллавал зах зээлийн талаас...

НОТАРИАТ шиг Аудит

2016 оны 04 сарын 29      2      2328

АНУ-ын олон нийтийн “Энрон” компани хэдэн жилийн өмнө дампуурснаар санхүүгийн томоохон залилангийн хэрэг илэрч байв. Эрчим хүчний магнат тус компанийн санхүүгийн аудитыг тухайн үедээ дэлхийд номер нэг гэгдэж байсан “Артур Андерсон” хийж байсан юм. Гэвч “Энрон” үүдээ барьж, “Артур Андерсон”-ы 100 гаруй жилийн түүх, нэр хүндийг нэгмөсөн “баллуурдаж”, дэлхий даяарх бүх салбараа татан буулгахад хүргэжээ. Эдийн засгийн хямрал АНУ-ын...

ЗАЛУУС ДҮРВЭЖ БАЙНА

2016 оны 04 сарын 22      448      175848

“Монголд ажил хийх хэрэг алга. Хурааж, хуримтлуулсан зүйлгүй, ингэж биеэ зовоохын оронд гэртээ суух нь зүгээр ч юм шиг” хэмээн дунд сургууль хамт төгссөн найз маань саяхан ярив. Тэр нэгэн дунд сургуульд биеийн тамирын багш хийж байгаад хэдэн сарын өмнө ажлаасаа гарчээ. Одоо эцэг, эхтэйгээ хамт амьдардаг тул автобус унаа, ойр зуурын хэрэглээний мөнгөөр тасардаггүй аж. Хөдөлмөрийн яамны захиалгаар “Залуусын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г энэ онд хийжээ. Эндээс...

Ам.долларын ханш 3.3 хувиар сулрав

2016 оны 04 сарын 21      0      1232

Монголбанкнаас зарласан ам.долларын өнөөдрийн ханш 1982 төгрөг боллоо. Өнгөрсөн сарын эцэс буюу гуравдугаар сарын 30-ны байдлаар нэг ам.доллар 2050 монгол төгрөгтэй тэнцэж байсан. Ингэснээр ам.доллар 20 хоногийн дотор 3.3 хувиар төгрөгийн эсрэг суларлаа. Уг валютын ханш өнгөрсөн онд ч гуравдугаар сарын эцсээс тавдугаар сарын эхэн хүртэл буурч байсан юм.  

Ам.долларын ханш тогтворжиход тустай гэрээ байгуулжээ

2016 оны 04 сарын 19      1      891

Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсан талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ингэснээр нефть импортлогчид “Роснефть” компаниас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах боломж бүрдэж буй гэнэ. Өмнө  нь төлбөрөө урьдчилан 100 хувь төлж бүтээгдэхүүн авдаг байсан бол уг гэрээний дагуу, тодорхой хугацааны дараа төлбөрөө хийж болохоор болжээ. Энэ нь валютын ханш савлахаас сэргийлж, нөөц бүрдүүлэх давуу талтай аж. Мөн нефть импортлогч...

Хямд мөнгөний эрэл ХААНА хүрэх бол

2016 оны 04 сарын 18      1      1308

Сангийн яамныхан өөрийн цахим хуудас дахь Засгийн газрын өрийн мэдээллийг өнгөрсөн оны гуравдугаар сард хамгийн сүүлд шинэчилжээ. Гэтэл манай Засгийн газар үүнээс хойш хэд хэдэн удаа бонд гарган, зээл авч, “өрийн сан”-гаа арвижуулаад байгаа. Мөн өрийн баталгаа ч гаргасан. Монголбанкны мэдээгээр Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газраас ирэх оноос бондын төлбөрөө хийх талаар ямар төлөвлөгөө байгааг...

Мэргэжилтэй ажилчдын дунд ур чадварын уралдаан зарлажээ

2016 оны 04 сарын 15      0      830

Мэргэжилтэй ажилчны ур чадварыг олон нийтэд сурталчилах,  мэргэжлээрээ бахархан ажиллах сонирхолыг  нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Улаанбаатар бүсийн арга зүйн  төвөөс Мэргэжлийн ур чадварын шилдэг үзүүлбэр шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдааныг хоёр үе шаттайгаар шалгаруулж, эхний шатнаас шалгарсан шилдэг зургаан үзүүлбэрийг тавдугаар сарын 22-нд Чингисийн талбайд зохион байгуулах “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээнд урилгаар...

ХЯТАДАД НҮҮРСНИЙ орон зайг УРАН ЭЗЭЛНЭ

2016 оны 04 сарын 14      0      1588

Манай өмнөд хөршийн нүүрсний зах зээл ойрын ирээдүйд улам бүр хумигдах нь. Нүүрсний зах зээлийн хамгийн гол тоглогч БНХАУ-д өнгөрсөн сард “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган болсон. Энэ үеэр Хятад улс нүүрсний импортоо цаашид эрчимтэй бууруулна гэж мэдэгджээ. БНХАУ энэ онд баталсан 13 дахь таван жилийн төлөвлөгөөндөө цаашид өндөр өсөлтийг онилох бус, эдийн засгийнхаа бүтцийг эрүүлжүүлэхэд анхаарна гэж тусгасан. Сүүлийн үед тус улсын аж...

Ч.Эрдэнэдалай: Олон нийтийн өр ДНБ-ий 91 хувьтай тэнцэж байна

2016 оны 04 сарын 11      0      518

“Mongolia metals and mining”-ийн эрхлэгч, шинжээч Ч.Эрдэнэдалайтай (Dale Choi) ярилцлаа. -Засгийн газар энэ онд 750 сая ам.долларын зээл авлаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? -Энэ онд зээлсэн 750 сая ам.долларыг нэмбэл манай улсын Засгийн газрын гадаад өр 4.4 ам.доллар тэрбум болж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувьтай тэнцэж буй юм. Мөн Хөгжлийн банкны 1.3 тэрбум ам.долларын бондыг Засгийн газрын өрөнд тооцох хэрэгтэй. Үүнээс гадна...

Шинэ боломж буюу ГЭР БҮЛИЙН МОРГЭЙЖ

2016 оны 04 сарын 08      11      1932

Батаа, Цэнгүүн, Элбэгээ гурав их сургуулийн нэг ангийн найзууд. Тэд сургуулиа хоёр жилийн өмнө төгссөн. Гурван найз төгсөлтийн баярынхаа үеэр нэгэндээ амлаж байсан ажил, тогтмол орлоготой болно гэсэн үгэндээ хүрчээ. Одоо тэдний өмнө өрх тусгаарлаж, өөрийн гэсэн байр сууцтай болох дараагийн даваа бий. Батаа их сургуулийн хоёрдугаар курсэд байхаасаа ангийнхаа охинтой үерхэж дотносон, хүүтэй болжээ. Батаа эхнэр, хүүтэйгээ аавындаа толгой хоргоддог тул орон сууцны зээл авч, тусдаа гарахыг ихэд...