Франц Египет рүү урвав

2015 оны 10 сарын 15      0      3192

Украиныг тойрсон хямралаас болж Франц ОХУ-д нисдэг тэрэг тээвэрлэгч Мистраль хөлөг онгоцуудаа нийлүүлэхээ цуцалж багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч Франц улс ОХУ-д дахин байлдааны шинэ онгоцууд худалдана гэж найдаж байгааг Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр мэдэгдсэн байна. Мистраль хөлгүүдийн нийлүүлэлт ийнхүү цуцлагдаагүй бол энэ нь НАТО гийн гишүүн орнууд дотроос Оростой хийсэн хамгийн том арилжаанд тооцогдохоор байсан юм. Гэвч Францын тал гэрээгээ цуцалсан тул ОХУ-д 950 сая...

Намрын анхны хишиг барилдаан болно

2015 оны 10 сарын 15      0      3178

Энэ намрын анхны хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу бямба гарагт өдөр Бөхийн өргөөнд болно. Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүчээ сорин барилдах юм. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр үзэгчийг  тодруулна. Мөн 10 дугаар сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн...

Хараагүй иргэдийн эрх зүйн орчинг сайжруулна

2015 оны 10 сарын 15      0      3337

“Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Уг санамж бичгийг БСШУ-ы...

”Single ladies-2” энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

2015 оны 10 сарын 15      0      3055

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл "Single ladies-2" энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн,...

АСЕМ-ын уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ

2015 оны 10 сарын 15      0      2977

Ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы бэлтгэл ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар өчигдөр Гадаад хэргийн яаманд санал солилцлоо. Хэвлэл мэдээллийнхний хувьд АСЕМ-ын тухай зөв мэдээлэл ард иргэддээ түгээх, мөн олон улсын хэмжээний их хурлыг угтаж Монголыг дэлхийд сурталчлах гэсэн хоёр үндсэн үүрэг хүлээж байгаа юм. Дэлхийн 51, олон улсын хоёр том байгууллагын төлөөллийг хүлээн авах бэлтгэлээ хэвлэл мэдээллийн...

Махны үнэ буурчээ

2015 оны 10 сарын 15      1      3201

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5755 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 14.0 хувиар буюу 935 төгрөгөөр, үхрийн цул мах 10.2 хувиар буюу 885 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай...

Казахстан Улсын нийслэл рүү Монголоос нислэг хийнэ

2015 оны 10 сарын 15      0      3023

Казахстан Улсын нийслэл Астана болон Улаанбаатарын хооронд 2016 оноос агаарын тээвэр хийхээр болсон байна. Энэ асуудлаар Зам тээврийн дэд сайд Х.Ержан Казахстаны «Эйр Астана» компанийн Р.Тайжанов нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа тохиролцоонд хүрсэн байна. Мөн Өлгий, Өскемений хооронд нислэг хийх техникийн бэлтгэл ажил хийгдэж байна гэж тэдгээр төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ

2015 оны 10 сарын 15      0      2444

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийж байна. Үүний дагуу өнөөдрөөс буюу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих...

“Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015 оны 10 сарын 14      0      2564

Өнөөдөр Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галлерейд нээлтээ хийлээ. Монгол ахуй, нүүдэлчдийн соёлыг харуулсан эл үзэсгэлэнд нийт 33 бүтээл дэлгэгджээ. Гурав дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн тухай  мэргэжил нэгтнүүд нь “Түүний гэрэл зургууд үнэхээр өгүүлэмж сайтай. Ертөнцийн гэрэл гэгээг харуулсан, эх орныхоо өнцөг булан бүрт очиж зураг авч чадсан нь гайхалтай байна” хэмээн...

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хасаагүй

2015 оны 10 сарын 14      0      2091

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн  ажилтны ҮЭ-ны  дарга Б.Мягмар нар хамтарч Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээллийн дагуу сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төсвийн хэмнэлт, таналт хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмнэлгийн дарга нар салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрт заасны дагуу эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг хүрсэн түвшнээс бууруулахгүй байхаар албан даалгаварыг Эрүүл мэнд,...