МОХ хууль зөрчсөн албан тушаалтнуудыг огцортол тэмцэл хийнэ гэв

2015 оны 10 сарын 19      1      2512

Монголын оюутны холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Тэд “1995 оноос оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад нь дэмжлэг үзүүлж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн байгууллагын ачааллыг бууруулах, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар уг ажлыг гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оюутан, суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх...

Холливуудын киноны ерөнхий зураглаачаар монгол хүн ажиллана

2015 оны 10 сарын 19      0      3703

Кино зураглаач, гэрэл зурагчин Д.Ангараг “Paramount pictures”-ийн бүтээл “Марко Пологийн дурлал” хэмээх кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар урилга хүлээн авчээ . Тэрбээр Лос-Анжелес дахь төлөөлөгчөөрөө дамжуулан шалгаруулалтад оролцсон бөгөөд энэ сарын 28-нд Холливуудыг зорих юм. Тус киноны продюссерээр жүжигчин Энзо Зелооччи, гол дүрд Аль Пачино, Чо Юнь Фат, Мила Кунис, Дуэйн Жонсон нар тоглох аж. Киноны зураг авалтыг Америк болон Хятадад авах бөгөөд...

Германы Ерөнхийлөгч Монголыг магтжээ

2015 оны 10 сарын 19      2      2462

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалын дараа Берлин хотын "DW" сонинд өгсөн ярилцлагандаа Монгол дахь ардчилсан үйл явцыг сайшаагаад,  "Энэ нь тус улсын хөрш ОХУ болон БНХАУ-ын хувьд үлгэр жишээ загвар юм" гэж хэлжээ. Тодруулбал, "Ардчиллыг бэхжүүлж, хууль ёсыг дээдлэх" зорилготой Монгол Улсын хүчин чармайлт миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө ....

Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг хамгаална

2015 оны 10 сарын 19      0      2257

"Аутизм Монгол-АНД" ТББ, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар тохиролцжээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн ажилтнуудад Аутизмын эмгэг болон аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн онцлогийн талаар үе шаттай мэдээлэл өгөх гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх,...

Архангай аймгийн Засаг дарга багийн эмч нартаа мотоцикль өгчээ

2015 оны 10 сарын 19      1      2248

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ  Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Ихтамир, Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Өгийнуур сумын 40 багийн эмч нарт мотоцикль олголоо. “Дөчин мотоцикль нийлүүлэх АРХААА-60/205 дугаартай тендер шалгаруулалтыг 2015 онд зохион байгуулсан. Үүнд ялсан “БШЛ” ХХК 56 000 000 төгрөгөөр 40 ширхэг мотоциклийг авчирч нийлүүлсэн” гэж аймгийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Түвшинцэцэг хэллээ. Архангай аймаг 101...

”Миний дуунууд” 17 дахь намартайгаа золгоно

2015 оны 10 сарын 19      2      2480

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2015” уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 22, 23, 24-нд үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж буй талаар өнөөдөр мэдээллээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо дуунд дуртай үзэгч сонсогчиддоо толилуулсан нь өнөөдрийн “Миний дуунууд”...

Дархан хотын 54 жилийн ойн баярын хурал болов

2015 оны 10 сарын 19      0      3600

Дархан хот байгуулагдсаны 54 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Залуучууд театрт болов. Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хот гэрэл гэгээ цацрааж гал голомтоо бадраасан түүхтэй. Хүндэтгэлийн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга М.Энхболд, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ-аас...

Бичил уурхайчдын Баруун бүсийн зөвлөлгөөн болно

2015 оны 10 сарын 19      0      2335

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс бичил уурхайчдын Баруун бүсийн зөвлөлгөөнийг энэ сарын 21-22-нд Баянхонгор аймагт хийхээр болжээ. Зөвлөлгөөнийг “Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулах эдийн засгийн хувь нэмэр” сэдвээр зохион байгуулах юм байна. Тус зөвлөлгөөн нь бичил уурхайн дэд салбарын эдийн засгийн ач холбогдлын талаар оролцогч талуудыг зөв мэдээллээр хангах, өнөөг хүртэл оруулсан эдийн засгийн хувь нэмрийг...

Шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлав

2015 оны 10 сарын 19      0      2310

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны аравдугаар сарын 16-нд болж,  хуралдаанаар   Мэргэжлийн хяналтын газрын  Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд...

Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам баталлаа

2015 оны 10 сарын 19      0      2654

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн...