Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон илтгэл тавилаа

2015 оны 10 сарын 20      0      2869

Бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөлөө. Тус форумыг Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов. Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол...

М.Зоригт Улаанбаатар-Дорнодын чиглэлд тавигдаж буй замын ажилтай танилцлаа

2015 оны 10 сарын 20      0      2761

Энэ сарын 18-ны өдөр Зам тээврийн сайд М.Зоригт Улаанбаатар-Дорнодын чиглэлд тавигдаж байгаа 145 км хатуу хучилттай замын ажилтай танилцлаа. Тэрбээр мөн Хөлөнбуйр суманд замын гүйцэтгэлийг хийж буй компани болоод Дорнод аймгийн Засаг дарга болоод холбогдох албан тушаалтнуудтай хурал хийж, замын ажил гүйцэтгэхэл тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм. Тус замын хөдөлгөөнийг ирэх  11 дүгээр сарын 1-нд бүрэн нээхээр төлөвлөж байгаа бөгөөд замын 45 гаруй хувь хатуу хучилттай, үлдсэн...

БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг Германы сонинд ярилцлага өглөө

2015 оны 10 сарын 20      0      2622

БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг Германы “DIE WELT AND WELT AM SONNTAG” сонины сэтгүүлч Кристофер Деганотай ярилцлаа. Энэхүү ярилцлагаар Аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэх яамны гол тэргүүлэх чиглэл болон зорилтууд, 2020 он гэхэд нэг сая жуулчдыг хүлээн авах зорилтод хүрэхийн тулд баримталж буй бодлогын талаар голлон  ярилцсан юм. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ:  “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаагийн нэг нь аялал...

Хогийг мөнгө болгохоор ажиллаж байна

2015 оны 10 сарын 20      0      2625

Цагаан даваа, Нарангийн энгэрт эко парк байгуулж 12 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хогийг мөнгө болгохоор өөрсдөөсөө хөрөнгө гарган ажиллаж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал хэллээ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүднээс нийслэлээс дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна. Энэ ажлын хүрээнд 99 хорооны машин хүрэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг иргэдийн бүлгээр гүйцэтгүүлжээ. Тухайн хороонд амьдардаг иргэд орчноо байнга...

Өвчтөнүүдээ гар урлалд сургаж байна

2015 оны 10 сарын 20      0      2690

Баянхонгор аймгийн хэмжээнд Сүрьеэтэй өвчтөнүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгждэг байна. 2013 оноос эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд сувсан болон шигтгээ наалт, шүрэн урлал, ханын зураг чимэглэл зэргийг хийж сурч, бүтээлүүдээ борлуулдаг болж хэвшжээ. Тус орлогоор аймгийн Сүрьеэгийн тасагт “Эмийн өрөө”-г ч тохижуулаад амжжээ. Мөн нийт хийсэн бүтээлүүдийг борлуулан дараагийн гар урлал хийх бүтээгдэхүүнээ худалдан...

Хятад АНУ-аас олон тэрбумтантай болжээ

2015 оны 10 сарын 20      0      2678

Жил тутмын Хүрүн судалгааны жагсаалтад  Хятадаас 242 тэрбумтан шинээр нэмэгдсэн нь нийт тоог 596 хүргэж, 537 тэрбумтантай АНУ-ыг анх удаа гүйцэж түрүүллээ . “Эдийн засгийн удаашралаас үл хамааран, Хятадын хөрөнгөтнүүд таталцлын сорилтыг давж, хамгийн өндөр үзүүлэлтэй бичигдсэн бөгөөд энэ нь аль ч улс  өмнө нь жилийн дотор бий болгоогүй хөрөнгө юм” гэж Хүрүн судалгааны төвийн захирал Руперт Хугэвэрф Си-Эн-Эн-д мэдээллээ.

Lindsay Lohan АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв

2015 оны 10 сарын 20      0      2797

Америкийн жүжигчин, дуучин Lindsay Lohan рэп дуучин Кэйни Уэстын араас АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ өөрийн Instagram-аараа дамжуулж зарлажээ. Тодруулбал, “Би 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна. Биднийг шилдэг хүмүүс байхыг уриалан дуудаж байгаа Кэйни Уэстэд баярлалаа” гэж жүжигчин бүсгүй зургийнхаа дор бичжээ. “MTV Video Music Awards” шагналын ёслолын үеэр Кэйни Уэст ерөнхийлөгч болох хүсэлтээ ...

Дөрвөн ихэр тугал гарчээ

2015 оны 10 сарын 20      0      2867

Өнгөрсөн сарын 29-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурган багийн малчин Я.Цэрэндоржийн хотонд дөрвөн ихэр тугал гарчээ.  Харамсалтай нь төрөөд удалгүй хоёр тугал нь осгосноос энджээ. Одоогоор хоёр тугал нь мэнд бойжиж байгаа аж. Батширээт суманд өмнө нь хоёр ихэр д тугал гардаг байсан бол дөрвөн ихэрлэсэн анхны тохиолдол юм байна.

Багануур хотын даргаар Н.Тавинбэхийг сонгов

2015 оны 10 сарын 20      0      2672

Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болж,  Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч  бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг...

ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална

2015 оны 10 сарын 20      0      2604

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-ын Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид зорчих иргэд, бизнес...