Маргааш Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулна

2015 оны 10 сарын 22      0      3640

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагт “Тэнгис” кино театрт...

2015 он гарснаас хойш 26 хүүхэд амиа алджээ

2015 оны 10 сарын 22      0      3627

2015 оны эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амиа алдаж, 309 хүүхэд гэмтэж, бэртсэн гэсэн харамсалтай баримтыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас дэлгэлээ. Улсын хэмжээнд сүүлийн 9 сард гарсан гэмт хэргийн 65 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.    Зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд, өндрөөс унах, усанд живэх, гал түймэрт өртөх, мориноос унах зэрэг тохиолдлоор 9 хүүхэд нас барж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж 1 хүүхэд, санамсар болгоомжгүй...

Таван тарвагыг 50 болгон үржүүлжээ

2015 оны 10 сарын 22      1      3781

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 1990-ээд оноос хойш тарвага илт цөөрчээ. Тус сумын Сайн-Ус багийн ногоочин Д.Даваажав гуай устаж үгүй болох эрсдэлд орсон тарвагыг өсгөж үржүүлж , хамгаалах зорилгоор нутагтаа гурван га газарт тарваганы бэлчээрийг хашиж эхэлсэн байна. Тэрбээр одоогоос найман жилийн өмнө нутагт нь тав зургаахан тарвага үлдсэн байсныг өсгөж үржүүлсээр  50-60 тарвага болгож тоо толгойг нь нэмэгдүүлсэн аж. Харин түүний хэлж буйгаар тарвага өсөж үржиж...

Д.Цэнд-Аюуш: Гоо сайхны салон, эмчилгээний гоо заслын эмнэлэг хоёрыг ялгах хэрэгтэй

2015 оны 10 сарын 22      6      6695

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмэгтэйчүүдийн гоо засал болон эмчилгээний мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй 84 эмнэлэг, арьс гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 15 эмнэлэг хамрагдсан байна. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрчээ. Тухайлбал дийлэнх эмнэлэг...

”1000 төгрөг” төслийнхөн ГССҮТ-ийн түлэнхийн тасагт тоног төхөөрөмж өглөө

2015 оны 10 сарын 22      3      2940

25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан "1000 төгрөг" төсөл зорилтод сайн үйлсийн аянд  долоо хоногийн дотор 110 сая төгрөг цуглаж, ГССҮТ-ийн түлэнхийн тасагт донор арьс хадгалах хөргөгч болон арьс зүсэгч цахилгаан дерматом  хүлээлгэн өгчээ. Өдөр тутам мөнгө нэмж орж ирж байгаа учраас энэ аяныг маргааш буюу аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан байна. Ингэхдээ хайрцгаар мөнгө хураахаа зогсоосон бөгөөд хайрцаг барин мөнгө цуглуулж, хуурамч аян явуулж байгаа...

Даамын ДАШТ-д Монголын шүүгч ажиллана

2015 оны 10 сарын 22      0      3905

Туркийн Измир хотноо энэ сарын 25-31-нд зохион байгуулах даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх “Халз тулаан”-ыг монголын шүүгч ажиллахаар томилогджээ. ОХУ-ын Их мастер, дэлхийн долоон удаагийн аварга Александр Георгиев, Камеруны гроссмейстер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жанмарк Нжофанг нар дэлхийн аваргын төлөө халз тоглох юм. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монголын Улсын иргэн Чимэддоржийн...

Монголчуудад “LADA” машин эргэн ирнэ

2015 оны 10 сарын 21      15      3340

“LADA” машиныг Монгол, Киргиз, Узбекистан, Туркмен, Тажикистаны зах зээлд дахин гаргахаар болсон тухай “АВТОВАЗ” компани мэдээлжээ. "АвтоВАЗ” болон "БИПЭК АВТО" компани Төв Азийн орнуудын зах зээлд хамтарч ажиллахаар болсон байна. Үүнтэй холбогдох гэрээнд “АвтоВАЗ”-ын ерөнхийлөгч Бу Андерссон, "БИПЭК АВТО-АЗИЯ АВТО" компаниудын нэгдлийн захирлуудын зөвлөлийн дарга Анатолий Балушкин нар гарын үсэг зурсан байна. Гэрээнд заасны дагуу...

Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ

2015 оны 10 сарын 21      2      3030

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа өнөө өглөө амаржиж, хүүтэй бол лоо .  Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд ш үүхээс түүний ялыг эдлүүлж, хүүхдийг нь нэг ой хүрэхээр асран хамгаалагчид нь өгөхөөр болоод байгаа юм....

Н.Батцэрэг “1 гишүүн 1 хавх ” аянд нэгдэв

2015 оны 10 сарын 21      0      2869

Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт захидал хүргүүлжээ. Захидлын хариуд сайд Н.Батцэрэг дээрх клубын сурагчдыг дэмжиж энэ сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” аяныг орон даяар явуулахад хамтран ажиллахаар болжээ....

Л.Цог Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэллээ

2015 оны 10 сарын 21      0      2666

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Парламентын Холбооны 133 дугаар Ассамблейд оролцож буй УИХ-ын дэд дарга Л.Цог Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэллээ. УИХ-ын дэд дарга Л. Цог хэлсэн үгэндээ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаад байгаа дүрвэгсэд, шилжин суурьшигчдын асуудлыг дэлхийн 130 гаруй орны парламентчид цуглан хамтдаа хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын нийгэмлэг...