Энэтхэг бүсгүйчүүд байлдааны онгоц жолоодно

2015 оны 10 сарын 26      0      2429

Энэтхэгийн Батлан хамгаалах яам эмэгтэйчүүдэд байлдааны нисэх онгоц жолоодохыг зөвшөөрчээ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, сөнөөгч нисэх онгоц жолоодох эхний эмэгтэйчүүдийг ойролцоогоор хагас жилийн дараа сургаж эхлэх аж. Эхний төгсөгчид 2017 оны зун байлдааны жижүүрт гарах төлөвтэй байна. Энэ алхам улс орны батлан хамгаалах чадварт ашиг тусаа өгнө гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам үзэж байгаа аж. Сөнөөгч онгоцны нисгэгч болох эхний ээлжний эмэгтэйчүүдийг Энэтхэгийн...

“Аз хур” орон нутагт салбартай болжээ

2015 оны 10 сарын 23      0      2803

Дорнод аймгийн төвд байрлах 51-р байранд “Аз хур” номын дэлгүүрийн салбар нээгджээ. Хөдөө орон нутагт номын томоохон дэлгүүрийн сүлжээ нээгдэж байгаад ном сонирхогчид сэтгэл дүүрэн байна. Өмнө нь номын ганцхан лангуу худалдааны төвд ажиллаж байсан нь иргэдийн оюуны цангааг тайлахад хангалтгүй байсан удаатай. “Аз хур”-ын салбарыг “Таны жолоо” авто курсийн захирал П.Алтанцэцэг ажиллуулж байгаа аж.

Гарцаар гараагүй явган зорчигчийн эрхийг хасна

2015 оны 10 сарын 23      1      2847

Зам тээврийн ослын 60-аад хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болж байгааг цагдаа нар хэлж байна. Уг нь шинэчилсэн хуулиар явган зорчигч дүрэм зөрчвөл оногдуулах мөнгөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч бодит байдал дээр иргэд гарцаар гарч төдийлөн хэвшээгүй байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгодог болоод байгаа. Замын цагдаа нар энэ хугацаанд олон иргэнийг торгосон. Гэтэл...

Чингис бонд 520 тэрбум төгрөгтэй

2015 оны 10 сарын 23      1      2873

Чингис бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байна. 2018 оноос өрөө төлж эхлэх энэ мөнгийн зарцуулалтын талаар сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар Чингис бондын мөнгөөр дараах төслүүдийг санхүүжүүлээд байна. Үүнд. · Таван толгойн цахилгаан станц барихад 50 сая ам.доллар · “Гудамж” төсөл- 200 сая ам.доллар. · “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар · Авто замын төсөлд 570 тэрбум төгрөг ·...

Японы туялзуур сэлэмчид монголчуудад хичээл заана

2015 оны 10 сарын 23      0      2815

Монголын туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч, “Тайж” группын Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв, Японы Аомори мужийн Имабэцү хотын засаг дарга Ёшихарү Абэ нар 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол Япон улсад боллоо. Санамж бичгийн хүрээнд Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн 5-8 тамирчин жил бүр тус хотод хамтарсан бэлтгэл хийж, суралцах бөгөөд цаашдаа тус бүс нутаг болон Монгол Улсын бусад хамтын ажиллагаанд...

”Монгол-Хятадын экспо” болно

2015 оны 10 сарын 22      0      4303

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО Хөх хотноо "Монгол-Хятадын экспо" зохион байгуулагдах гэж байна. Үйл ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид оролцон хамтын ажиллагааны  дээд хэмжээний форум, уулзалтууд, олон улсын төрөл бүрийн үзэсгэлэн худалдаа, соёлын солилцооны арга хэмжээнүүд болно.

”Үндэсний цом”-ын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

2015 оны 10 сарын 22      0      4191

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 18.00...

Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү-нийг хүлээн авч уулзав

2015 оны 10 сарын 22      0      4236

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар өнөөдөр 2015.10.22/ БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уулзалтын эхэнд төлөөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад, Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагагааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд бидний үүрэг маш их байдаг хэмээн онцлов. Тэрээр 2011 онд Монгол Улсад анх удаа зохион...

Техникийн боловсролыг 1,5 жилд эзэмших нь хангалтгүй гэв

2015 оны 10 сарын 22      0      4172

Мэргэжлийн боловсрол, ялангуя техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах тухай хэлэлцүүлэг "Пума" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болов. Манай улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт техникч бэлтгэдэг төрийн болон төрийн бус 19 политехник коллеж байдаг. Эдгээр сургуульд 8 мянга шахам суралцагч байдгаас 2 мянга гаруй нь 1,5 жилийн сургалтад үлдсэн нь 3 жилийн сургалтад хамарч байна. Жилдээ 2200 гаруй хүүхэд төгч байгаагаас 1,7 хувь...

Иргэд цагдаагийн ажлыг ойлгодог болжээ

2015 оны 10 сарын 22      0      3997

“Шударга Монгол” ТББ-аас цагдаагийн алба хаагч, иргэний харилцаанд тулгуурласан судалгаа явуулсан байна. Энэ судлагаагаар иргэд цагдааг нааштай үнэлжээ. Судлагаанд цагдаагийн 1300 гаруй алба хаагч, 700 гаруй иргэнийг хамруулсан байна. Энэ удаа өмнөх жилийнхээс цагдааг үнэлэх иргэдийн үнэлэмж дээшилжээ. Иргэд үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын хандлага, харилцаанд ерөнхийдөө “А” дүн өгсөн байна. Иргэд цагдаагийн алба хаагчдын...