Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд онгоц нисэхгүй

2015 оны 10 сарын 28      1      2698

Хөвсгөл аймгийн хэмжээнд агаарын тээврийн үйлчилгээ ирэх хавар хүртэл түр зогслоо. Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд хөдөлмөрчид нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих нь нэмэгдэж агаарын тээврийн үйлчилгээ алдагдалд ороход хүрсэн учраас жуулчид ирэх урин дулааны цаг хүртэл тодорхойгүй хугацаагаар нислэг түр зогсчээ. Мөрөн-Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд өдөрт 6 автобус тогтмол үйлчилгээнд явж байна. Мөн иргэдийг   ая тухтай зорчуулах...

“Чулууны аялгуу”-гаа монголчуудад дэлгэв

2015 оны 10 сарын 28      0      3164

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.  Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей...

Нинжа нарыг “Сентерра Гоулд”-тай найзалсан гэв

2015 оны 10 сарын 28      0      2232

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд зочлоод ирсэн "Босоо хөх Монгол" бүлгэмийн гишүүд тэндхийн "Нинжа" нарыг буруушаав.  "Гацуурт руу нэвтрэх гэж хоёр цаг гаруй гадаа нь хүлээсний эцэст арай хийж нэвтэрсэн. Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг...

Улаанбаатар хот дахь бүжгийн сургалтын төвүүд

2015 оны 10 сарын 28      31      30571

Амжилттай ажиллаж амьдрахын үндэс нь эрүүл бие. Эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн чухал хэдий ч ажил, хичээлдээ дарагдсаар өөрийгөө хөгжүүлэх зав төдийлөн гаргаж чадахгүй л явна уу? Тэгвэл цаг завыг тань хэмнэх үүднээс Улаанбаатар хот дахь бүжгийн сургалтын төвүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй , эрүүл, зөв бие галбиртай болж, бусадтай харилцаагаа идэвхжүүлэх гээд олон давуу талыг бүжгээс авах боломжтой билээ.  Латин америк болон...

Сэхээний сахиуруудад тав тух бэлэглэлээ

2015 оны 10 сарын 27      1      2415

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний ар гэрийнхэн эмнэлгийн сандал дээр сууж, хэвтэхээс эхлээд шалан дээр цаас, кортон дэвсэн суух зэргээр сахиур хийдэг байсан үе ард хоцорлоо. Харин энэхүү байдлыг өөрчлөх, засварын ажлыг “Рапид Вишн” сан хөрөнгө гаргаж хийсэн бөгөөд тухтай өрөөг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. "Эрчимт эмчилгээний тасагт нэлээд хүнд нөхцөлд орсон өвчтөнүүд ирж үйлчлүүлдэг учраас заавал сахиуртай байх  шаардлага тулгардаг....

М.Наранбаатарыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

2015 оны 10 сарын 27      1      2231

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчийн үзэж буйгаар М.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш...

Адель эргэн ирлээ

2015 оны 10 сарын 27      0      3333

"Авьяаслаг Британичууд" шоунаас гарсан дуучин Адель нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Тэгвэл "Hello" хэмээх дуугаа клипжүүлж энэ сарын 22-нд "Youtube"-ээр цацсанаар урлагт эргэн ирснээ зарлалаа. Уг клипийг 22 цагийн дотор 20 сая хүн үзсэн бол өнөөдрийн байдлаар 8 4.215.967 хүн сонсож, 1.818.821 like даржээ.   Аделийн "Hello" Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдлээ. Тавхан хоногийн дотор 80 сая гаруй сонсогчтой болсон...

Таван жилийн дараа Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр замтай болно

2015 оны 10 сарын 27      1      2245

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголын нутаг дэвсгэрийн баруун хойд бүст Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барих суурь бүтцийн төслийг хэлэлцжээ. Өнгөрсөн хавар “Нортерн рейлвейс" консерциумд концессоор төмөр замын суурь бүтцийг барих, зураг төслийг боловсруулах, ашиглах, шилжүүлэх эрхийг Хөрөнгө оруулалтын газраас олгосон талаар Зам тээврийн сайд М.Зоригт Засгийн газрын...

Японы “Toyota” автомашины үйлдвэрлэлийг тэргүүлэв

2015 оны 10 сарын 26      0      2258

Гол өрсөлдөгч болох Германы “Volkswagen AG” компани дизель хөдөлгүүртэй автомашиных нь утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамжтай холбоотой дуулиан шуугиантай холбоотой хүндрэл бэрхшээлтэй тулгарсны дараа Японы “Toyota Motor Corp.” корпораци дэлхийн автомашины үйлдвэрлэлд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ. Тус компани энэ оны есөн сарын хугацаанд дэлхий даяар 7.49 сая автомашин борлуулсан бол “Volkswagen” 7.43 сая...

“Facebook” өргөжив

2015 оны 10 сарын 26      0      2234

“Facebook” гишүүдийнхээ ажилыг хялбарчилж, хоёр триллион нийтлэлийг хайлтын сандаа нэмлээ. Ийнхүү өөрчилснөөр хүмүүс мэдээ, мэдээлэл хайхад хуучин нийтлэлүүд ч хайлтын илэрцэд багтах бөгөөд “Facebook” хэрэглэгчдээ хадгалж үлдэх гэсэн оролдлогуудын нэг хэсэг болж байна. “Facebook”-т өдөр тутам 1.5 тэрбум хайлт хийгддэг байна. Уг өөрчлөлт олон нийтийн сүлжээний хэрэглэгчид мэдээллийн байгууллагууд, хамгийн ойр дотны хүмүүс, үл таних хүмүүсийн...