БЗД-ийн иргэд халуун аарц, өглөөний цайгаар дайлууллаа

2015 оны 10 сарын 29      0      2295

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн баяр, Үндэсний “Өгөх өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс “Халуун сэтгэл-2” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлтсийн хамт олон дүүргийн Нийтийн үйлчилгээний 1, 2, 3, 4 дүгээр газрын зам талбайн үйлчлэгч болон ачигч, жолооч нарын 80 гаруй иргэнийг халуун аарц, өглөөний цайгаар дайлсан  юм.   Дашрамд мэдээлэхэд, тус хэлтсийн хамт...

Гурван хэмжээст биетийг бүтээдэг лаборатори Монголд нээлтээ хийлээ

2015 оны 10 сарын 29      0      2167

Гурав хэмжээст биетийг бүтээх, эх загварыг прототип болгон туршихад чухал хэрэг болохуйц Fab lab" буюу “3D Ultimaker 2” принтерийн лабораторийг Мэдээлэл технологийн үндэсний паркд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг лабораторыг Maker` s Lab - нээлттэй форумын хүрээнд байгуулсан аж. Мөн “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээлэл технологийн үндэсний парк , OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ...

Балба улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

2015 оны 10 сарын 29      0      2152

Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо. Коммунист үзэлтэй Нэгдсэн марксист-ленинист намын дэд дарга, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Бидхья Деви Бхандари ийнхүү Балба улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байна. Балбад өнгөрсөн сард батлагдсан шинэ үндсэн хуульд тус улсын парламент ерөнхийлөгчөө сонгохоор заасан юм байна. Үүний дагуу өчигдөр ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын үеэр парламентын 327 гишүүн Бхандариг дэмжиж, 214 нь...

Нийслэлийн шав тавьсан газарт хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв

2015 оны 10 сарын 29      0      2402

Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд хотын удирдлагууд Тусгаар тогтнолын ордны баруун өмнө зүгт байрлах Мэлхийт хөшөөнд хотын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хөшөөг 1994 онд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” гарч, “Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Богдхан уул, Туул голын эрэг, сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт дурсгалын цогцолбор хэсэг байгуулах” саналыг...

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хууль зөрчөөгүй гэжээ

2015 оны 10 сарын 29      1      2162

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Хууль зүйн яамны ажилчдад олгодог орон сууцнаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаатан садандаа байр өгсөн” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Хууль зүйн яамны газрын дарга Э.Зоригт уг мэдээллийг дэмжсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ талаар “Төрийн албан тушаалыг хувийнхаа ашиг сонирхолд ашиглаж байсан удаа надад үгүй. Энэ мэдээллийг шалгуулахаар...

Хямралтай үед хаяг шинэчлэх боломжгүй гэв

2015 оны 10 сарын 29      0      2189

Өнгөрсөн долоодугаар сард хэрэгжиж эхэлсэн “Монгол хэлний тухай”,  2013 онд батлагдсан “Хаягжилтын тухай” хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байна гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн хэллээ. Учир нь хаягжилтыг шинэчлэхдээ зураг зүйн байршлыг зөв тодорхойлох, кадастрын бүртгэлээр баталгаажсан байх, засаг захиргааны нэгжийн хуваарьт нийцсэн байх ёстой ажээ. Энэ шаардлагын дагуу Орхон аймагт 3000 гаруй хаяг,...

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн удирдлагуудаа ”төр”-д ховлов

2015 оны 10 сарын 29      1      2423

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороонд хандаж гурван заалт бүхий шаардлага хүргүүллээ. Шаардлагын нэгд, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” ХХК болон уул уурхайн олборлолт явуулдаг компаниудад адил, тэнцүү татварын тогтолцоо бий болгох шийдвэр гаргах, хоёрт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК Оросын талд төлөх ёстой ногдол ашиг...

”Их хотын хямдралтай худалдаа” эхэллээ

2015 оны 10 сарын 29      0      2291

Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд Чингисийн талбай руу цуваа үүсгэн яаран явна. Учир нь тэнд “Их хотын хямдралтай худалдаа” болж байгаа юм. Өнөөдөр тохиож буй нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөрт зориулсан уг хятдралтай үзэсгэлэн худалдаанд үсчин, гоо заслын  салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа бол үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаатай, 10-60 хувийн хямдралтай худалдаа,...

Монгол Хятад руу 150 мянган тонн мах гаргана

2015 оны 10 сарын 28      0      2179

Монгол, Хятадын махны холбоод хамтран ажиллах зургаан тэрбум юанийн гэрээ байгууллаа. Хятадын талаас тавигдах шаардлагуудыг хангачихвал 2019 оноос эхлээд экспортолж эхлэх юм байна. Зургаан тэрбум юанийн буюу 150 мянган тонн мах нийлүүлэх тус гэрээг өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-нд зохион байгуулсан Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн үеэр үзэглэсэн юм. Гэхдээ энэ нь маргааш шууд махаа гаргаад эхэлнэ гэсэн үг биш. Тодорхой хугацаанд буюу 2019 он хүртэл мах экспортлох бэлтгэл ажлыг...

Г.Ариунбаатар Английн Хатан хаантай оройн зоог барьлаа

2015 оны 10 сарын 28      0      3439

МУГЖ, Улсын Филармонийн дуучин Г.Ариунбаатарыг  Английн сүр жавхлант Хатан хааны гэр бүл хүлээн авах урилга явуулжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаас Англи улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлье. Хатан хааны ордонд дуулах нь асар их нэр хүнд билээ” хэмээв. Тэрбээр өчигдөр орой Хатан хааны өргөөнд оройн зоог барьж, ая дуугаа өргөжээ. Түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт...