”ХУРУУ ЗАЙГ” ХҮҮХДЭД БҮҮ ОЙРТУУЛ

2015 оны 11 сарын 10      0      2454

Гэрэл зургийн аппарат, телевизийн удирдлагын хуруу зайгаар хүүхдээ тоглуулснаас болж насан туршийн өвчтэй болгосон тохиол маш олон байдаг гэнэ. Учир нь хуруу зайд агуулагддаг химийн бодисууд хүүхдийн ходоодыг түлж гэмтээх аюултай . Цаашлаад ходоод   цоордог гэнэ. Тиймээс хүүхдээ саатуулах нэрийн дор элдэв химийн бодисын агууламжтай зүйл бариулахгүй байхыг сануулж байна.

Д.Ганбат: Өршөөгдсөн хоригдлуудаас айх хэрэггүй

2015 оны 11 сарын 09      0      2838

Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг суллаж,  орон гэрт нь хүлээлгэн өгөх ажил явагдаж буйтай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр, нийт 2071 хүн суллагдсанаас очих газаргүй 5 хүнийг “Зөв амьдрах ухаан” байгууллага нийгэмшүүлэхээр авсан. Өмнө нь батлагдаж байсан Өршөөлийн хуулийг комисс хэрэгжүүлдэг байсан бол энэ удаа шүүх, прокурор, цагдаа гэсэн хууль хяналтын байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэвч олон нийтийн...

АНХААР! Өршөөгдсөн хоригдол нялх хүүхэдтэй ээжийг дээрэмджээ

2015 оны 11 сарын 06      4      19292

Өршөөлийн хуульд хамрагдсан 1700 гаруй иргэнийг ШШГЕГ-ийн харьяа хорих 401-р ангиас суллаж байгаа. Гэвч суллагдсан хоригдлууд бүгдээрээ хүмүүжиж, буруугаа ойлгосон уу гэвэл эргэлзээтэй. Учир нь нэгэн ээж хүүхдээ салхилуулж явахад нь хоёр залуу сүрдүүлж байгаад дээрэмдээд зугтсан талаар олон нийтийн сүлжээнд бичжээ. Түүнчлэн өчигдөр орой Эрдэнэт хотын шөнийн клубт танхайрах гэмт хэрэг гарч, хэсгийн цагдаа нар нь очиж шалгахад Өршөөлийн хуульд хамрагсан Дархан хотын...

”Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаярыг өршөөлийн хуулиар суллажээ

2015 оны 11 сарын 06      1      2892

Хархорины хорих ангид хүмүүжиж байсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөлийн хуулиар суллажээ. Тэрбээр "урт нэртэй хууль"-ийн хэрэгжилтэд өөрчлөлт орж буйд бухимдан Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн хуулийн байгууллагын шийдвэрээр 21 жилийн ял сонссон. Түүнийг ял эдэлж байх хугацаанд эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж явсан гэж үзээд олон хүн өршөөл үзүүлэхийг хүсэж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс ч эргэж очиж байсан...

Хоригдлуудыг суллаж буй учраас ”АРХИ ЗАРАХГҮЙ”

2015 оны 11 сарын 06      0      3438

Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж, хорих ангийн хүмүүжигчид суллаж буйтай холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат 494 тоот захирамж гаргаж,  энэ сарын 06-ны 08-24 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг  хориглолоо. Захирамжиийн биелэлтэд тамгын газрын дарга Д.Нямдорж, Цагдаагийн газрын дарга А.Батбаяр болон сумын удирдлагууд хяналт тавихыг даалгажээ. Харин олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн шийдвэр хэмээн шүүмжилж байна.

Кендалл Женнерт ”Victorias Secret”-ийн загвар өмсөгч болох санал иржээ

2015 оны 11 сарын 06      0      3505

Реалити шоуны од Ким Кардашианы эх нэгтэй дүү загвар өмсөгч Кендалл Женнер, өчигдөр буюу 20 насныхаа төрсөн өдрөөр 12-р сард болох "Victorias Secret"-ийн загвар өмсөгчдийн нэг болох санал ирсэн  хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. 14 настайгаасаа буюу 2009 оноос хамгийн анх Forever 21 брендийн нүүр царай болж загвар өмсөх гараагаа эхлүүлж байсан загвар өмсөгчийн мөрөөдөл нь биелэж буй нь энэ аж.

Д.Баттулга: Агаарын бохирдол буруулах юм бол дэмжинэ

2015 оны 11 сарын 05      0      2035

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.    “МБР” ХХК-ийн зүгээс “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг хүслээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил...

Шинэ гариг илрүүллээ

2015 оны 11 сарын 05      0      2406

Дэлхийгээс 75 гэрлийн жилийн зайтай наргүй гаригт хайлсан төмрийн дуслаас үүссэн үүл илэрчээ.  “PSO J318.5-22” гэх биет нь урьд өмнө нь харагдаж байгаагүй хамгийн хачирхалтай гаригуудын нэг юм. Бархасбадь гаригтай хэмжээгээр ойролцоо уг гариг нь сансрын орон зайд чөлөөтэй хөвдөг байна. Энэ гариг 20 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцоолсон бөгөөд зузаан болон нимгэн үүлэн давхаргуудаар хүрээлэгдсэн уг гаригийг үзүүлэхийн тулд Эдинбургийн их сургуулийн одон орон...

Хүйтрэх нь ээ

2015 оны 11 сарын 05      0      2235

Энэ сарын 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 6,7-нд говийн нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15...

Дорнод аймгийн шүүгчид УИХ-д ил захидал хүргүүлжээ

2015 оны 11 сарын 04      0      2086

Дорнод аймгийн шүүгчид УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлжээ. Тэдгээр шүүгчид ирэх оны төсөвт шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулж тусгасан нь ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа захидалдаа илэрхийлсэн байна. Уг захидалд, “Шүүхийн хараат байлгах ашиг сонирхолтой хүчин бас байдаг нь нийгмийн арилшгүй сүүдэр юм. Ийм санааны гол арга замуудын нэг нь шүүхийг эдийн засгийн хувьд хараат байлгах явдал юм. Үүний учир хөгжингүй улс орнууд шүүхийн...