Хүүхдүүдэд зориулсан номын сан нээлтээ хийнэ

2015 оны 11 сарын 25      0      4027

Маргааш Чингэлтэй дүүргийн хүүхдүүд номын сантай болно. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн гуравдугаар давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийдсэнж аж. Харин дөрөвдүгээр давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан гэнэ. Уг танхим ШУ-ны олон салбарын...

Нам даралтын зуух дэлбэрч хүний аминд хүрлээ

2015 оны 11 сарын 25      4      3309

Сонгинохайрхан дүүргийн оршин суугч 60 настай иргэн нам даралтын зуухаа галлаж байх үед нь зуух дэлбэрч нас барсан хэрэг гарлаа. Өндөр даралтад цохигдож нас барсан иргэний хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Энэ төрлийн хэрэг өвлийн улирал эхэлснээс хойш хоёр дахь удаагаа гарч байгаа юм байна. Тиймээс иргэд нам даралтын зуух хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байхыг мэргэжилтнүүд санууллаа.

Шуурхай мэдээ: Сирийн хил орчимд нисч байсан Оросын онгоцыг буудлаа

2015 оны 11 сарын 24      1      3440

Сирийн хил орчимд буюу Турк улсын нутаг дээгүүр зөвшөөрөлгүй нисч байсан Оросын байлдааны онгоцыг буудаж унагасан тухай BBC агентлаг мэдээллээ. Турк улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас энэхүү байлдааны онгоц Оросынх гэдэг нь батлагдсан бөгөөд гал нээхээс өмнө 10 удаа анхааруулсан боловч хариу үйлдэл хийхгүй чиглэлээ үргэлжлүүлсэн учраас буудсан гэсэн тайлбар өгсөн байна. Онгоц Сири улсын газар нутагт Латакиагийн Ямади тосгоны орчимд унасан аж. Харин ОХУ-ын Батлан...

Амаржих гэж очоод амиа алдав уу?

2015 оны 11 сарын 24      10      3833

Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт энэ сарын 21-нд  27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан хэрэг гарчээ. Тус төрөх эмнэлгийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалагаас энэ тухай тодруулахад "Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Өнгөрсөн бямба гаригт тийм хэрэг гарсан нь үнэн. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа.  Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарах юм. Тэр үед бид мэдээлэл хийнэ" гэлээ.

Олон улсын кино наадамд ”Элэг нэгтэн” кино шалгарлаа

2015 оны 11 сарын 24      2      4132

Энэтхэгийн Дели хотод болсон “Нойда” кино наадамд 21 орны бүтээл оролцсоноос “ДОЗ ПЛАС" энтертайнментын найруулагч Ш.Доржсүрэнгийн найруулсан "Элэг нэгтэн" уран сайхны кино цом шагнал хүртжээ. Энэ бол тэдний олон улсын кино наадмаас авч байгаа хоёр дахь шагнал юм. “ДОЗ ПЛАС” энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудаснаа “Энэ бол жинхэнэ бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд бүх хүнд “ДОЗ...

Эхлээд галбираа тодорхойл! Дараа нь даашинзаа сонго

2015 оны 11 сарын 24      0      10950

Ердөө 37-хон хоногийн дараа хуучин он халаагаа өгч шинэ он гарах нь. Харин та шинэ жилийнхээ үдэшлэгийн даашинз, гоёлын туфлийг сонгох гээд завгүй л гүйгээд байна уу. Таны сонголтод нэмэр болох зорилгоор Нью-Йоркийн нэрт загвар зохиогч Алик Зилтерийн шинэ жилийн үдэшлэгийн даашинзны талаархи зөвлөгөөг хүргэж байна.Тэр Москвагийн театр, киноны одуудын стилийг тодорхойлдог юм. Дизайнер Алик Зилтер “Шинэ жилийн үдэшлэг дээр эмэгтэй хүн бүр гуалиг сайхан харагдахыг хүсдэг...

БРАВО: Монголд нурууны өвчнийг мэсгүй эмчилдэг боллоо

2015 оны 11 сарын 23      0      3027

Олон цагаар хөдөлгөөнгүй сууснаас үүдэн нурууны суулт буюу мэдрэлийн ёзоор дарагдах өвчлөл манай улсад түгээмэл тохиолдох болсон билээ. Түүнчлэн нурууны суулттай хүмүүс өндөр үнэтэй мэс засалд орох шаардлагатай болдог аж. Тэгвэл Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт  нурууны өвнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг нэвтрүүлжээ.  Мэсгүйгээр эмчлэх Ультралайн...

Дуучин Нара ноолууран ороолт авахыг уриалав

2015 оны 11 сарын 20      6      6309

Гурван хүүхдийн ээж Төмөрцэцэг гэх бүсгүй хавдар тусаж, биеийн байдал нь хүнд байгаа учраас дуучин Нара туслахаар " Нэг цэцэг, нэг амьдрал" сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд өнөөдөр "Maxmall" их дэлгүүрийн нэг давхарт Япон улс руу экспортлодог ноолууран ороолт (шаль), хүүхдийн ноолууран бланкетыг бөөний үнээс хямдаар худалдаалж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааний зардалд зарагдсан ба раа бүрийн орлогоос 1000 төгрөгийг хандивлах гэнэ. Дуучин...

ШУУРХАЙ МЭДЭЭ: Т.Цогт, Г.Маралмаа нар ч Өршөөлийн хуульд хамрагдав

2015 оны 11 сарын 19      3      4282

Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөж, шүүхээс хорих ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг  Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн,  91.2.12  буюу онц харгис хэрцгий аргаар хүч хэрэглэсэн, 91.2.15 буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж байнга зодож тарчлаах шинжтэй...

Шуурхай мэдээ: Барилга дээрээс төмөр унаж машин цөмлөжээ

2015 оны 11 сарын 19      4      5564

Дөнгөж саях Cүхбаатар дүүргийн нутагт буюу Төв номын сангийн ойролцоо KFC сүлжээ рестораны замын эсрэг талд баригдаж буй барилга дээрээс труба унаж "Марк 2" автомашины хамрыг цөм цохижээ. Энэ талаар тодруулахаар ЗЦГ-ын мэргэжилтэнтэй холбогдоход "Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэж хэллээ.