Э.Бат-Үүл Абдул Карим гэрээгээ цуцлах болсонд туйлын их харамсаж байна гэв

2015 оны 12 сарын 08      5      3247

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим гэх Араб гаралтай Монголын иргэн эзэмшихээр болсон. Түүнийг 68 давхар “Монгол тауэр” босгоно гэсэн мэдээлэл цацагдсан ч Абдул Карим "Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж, энэхүүг гэрээг цуцлахаар боллоо" гэх өргөдлөө өчигдөр өгсөн. Тэгвэл хотын Нийслэлийн Засаг...

Монгол хүүхдүүд сансрын хиймэл дагуултай холбогдлоо

2015 оны 12 сарын 08      0      3395

Нийслэлийн нэгдүгээр ахлах сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй "Сансар дахь бидний мөрөөдөл" төслийн хүрээнд сурагчдын хиймэл дагуулын мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхэд залуусыг хиймэл дагуул болон сансрын салбартай ойртуулах олон үйл ажиллагаа зохион байгуулж буй аж. Төсөлд хамрагдаж буй сурагчид өнгөрсөн шөнө 00:39 цагийн орчимд Ю.Цэдэнбалын талбайгаас Улаанбаатарын зүүн талаар нисэн өнгөрөх Японы сансрын “Alos2” хиймэл дагуултай холбогдлоо. Тодруулбал, Цахилгаан...

Абдул Карим ”Хэвлэх үйлдвэр”-ийн газрыг буцаах өргөдлөө өглөө

2015 оны 12 сарын 07      3      3059

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим үйлдвэрийн газрыг буцаан өгөх өргөдлөө албан ёсоор өглөө. Тодруулбал, тэрбээр тодорхой шалтгааны улмаас хувьчлалаас татгалзаж буйгаа өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан НӨХТ-д өгчээ. Тиймээс дараагийн үнэ дуудсан "Таван Богд" групп 23.8 тэрбум төгрөгөөр хувьчлан авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн дуудлага худалдаанд оролцсон эхний ялагчийн...

Канье Уэст Ким Кардашьян нар хүүтэй болжээ

2015 оны 12 сарын 07      1      2939

Ким Кардашьян 12 дугаар сарйн 5-нд амаржиж хүүтэй болжээ. Реалити шоуны од жирэмсэн болсноо амьдралдаа хийсэн хамгийн эрсдэлтэй алхам хэмээн хэлж байсан бол тэрбээр төрөх хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө амаржсан байна. Эх хүүгийн биеийн байдал тун сайн байгаа гэнэ. Реппер Канье Уэст Ким Кардашьян нар хүүдээ Истон хэмээх нэр өгчээ.  

Татар хамтлагийн Мөөгий өрх толгойлсон ээжүүдэд туслав

2015 оны 12 сарын 04      1      3591

Татар хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун "25 дугаар суваг" телевизийн "240 цаг реалити шоу" нэвтрүүлэгт оролцож түрүүлсэн юм. Тэрбээр нэвтрүүлэгт оролцож байхдаа өрх толгойлсон ээжүүдэд тусална гэж амлаж байсан билээ. Тэгвэл тэр амлалтдаа хүрч нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийсний эцэст баярлуулах ээжүүдээ сонгож эхнээс нь бэлгээ өгч эхэлжээ. Түүний эхний сонгосон ээж бол Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг, өрх толгойлсон ээж н.Гэрэлцэцэгт нүүрс, гурил болон зайлшгүй...

Багш нь хүүхэд зодсон цэцэрлэгийг хаажээ

2015 оны 12 сарын 04      4      3751

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нэг ой хүрээгүй хүүхдийг хоолоо идсэнгүй хэмээн зодож буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Багш хүүхдийг хооллох үеэр зодож,  загнаж байгаа үйлдлийг хамт ажилладаг багш нь гар утсаараа бичлэг хийж авсан бөгөөд үүнийгээ нэлээд олон хоногийн дараа хүүхдийн эцэг эхэд өгснөөр эл хэрэг илчлэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа хийж байна” гэв....

Шуурхай мэдээ: Хоёр иргэн шороонд даруулж нас баржээ

2015 оны 12 сарын 03      0      3248

Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдаж нас баржээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд зөвшөөрөлгүй алт олборлож байгаад хоёр хүн амиа алдлаа гэсэн мэдээлэл арваннэгдүгээр сарын 30-нд тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн аж. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид, "Бороо гоулд"...

Хэвлэх үйлдвэрийн шинэ эзэн Абдул Каримын нэр хар дансанд бий

2015 оны 12 сарын 03      10      4021

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах дуудлага худалдаа өнгөрсөн сарын 30-нд болж 24 тэрбум төгрөгөөр Иран гаралтай Монгол Улсын иргэн Абдул Карим авч олны анхааралд өртөөд буй. Тэгвэл Абдул Карим 24 тэрбум төгрөгөө хаанаас хэрхэн олсон гэдгээ албаныханд мэдээлэх учиртай. Гэвч түүний нэр хууль бус шонхор ын наймаанд байгаа учир олон хүн түүнийг шонхорын наймаагаар олсон мөнгөөрөө хэвлэх үйлдвэр авсан байж магадгүй хэмээн хардаж байна. Учир нь...

Нөхрийнхөө амийг хөнөөлгөхөөр захиалга өгсөн бүсгүйн хэргийг хаажээ

2015 оны 12 сарын 03      3      4507

Олон жил ханилсан нөхрийнхөө амийг хөнөөлгөхийг завдаж, бусдад мөнгө өгч аллага захиалсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б гэх бүсгүйн бичлэг олон нийтэд тарсан. Тодруулбал, Б гурван хүүхдийнхээ эцгээс салсны дараа нөхөртөө өс санаж шоронд хүмүүжиж байсан хоёр залууд 4,5 сая төгрөгийг өгч байгаа нь бичлэгт гарч буй юм. Энэ хэрэг дээр Зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурорт шилжүүлсэн аж. Харин тус дүүргийн прокурор эл хэргийг...

Улаанбаатар-Эрээн чиглэлд автобус явж эхэллээ

2015 оны 12 сарын 02      10      6310

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлд анх удаа том оврын автобус явж эхэллээ. Энэ автобус 21.00 цагт Улаанбаатараас хөдлөх бөгөөд 12 цаг явж Эрээн хотод хүрэх аж. Харин Эрээнээс 13.00 цагт буцаж хөдлөх юм. Автобусанд хоёр ээлжийн үйлчлэгч ажиллах бол дотроо хөргөгч, 00-ын өрөөтэй. Тасалбарыг Драгон, Нарантуул, Баянзүрхийн зогсоолын касс болон онлайнаар авч болох бол үнийн хувьд том хүн: 55000 төгрөг, хүүхэд: 27500 төгрөг байх аж. Нэг хүн 15кг даацын 20:60:40 см хэмжээтэй...