Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх албан бичгийг илгээжээ

2015 оны 12 сарын 10      0      3153

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх албан бичгийг Ерөнхий сайдад илгээжээ.  Уг албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулахаар уламжилжээ. Мөн энэхүү томилгоо нь эрх баригч АН, Засгийн газарт хамтрагч МАХН-ын тохиролцооны дагуу явагдаж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Хямдрал зарласан дэлгүүрүүдийн нэгдсэн мэдээлэл

2015 оны 12 сарын 10      0      4748

Бараг л айл бүрт эдийн засгийн хямрал бэрхшээл болж буй энэ үед шинэ оноо хэрхэн сэтгэл дүүрэн, бэлэгтэй угтах вэ? Хямдрал зарласан дэлгүүрүүдийн мэдээлэл танд хэрэгтэй юу? Мongolnews.mn сайт Улаанбаатар хотод хямдрал зарласан дэлгүүрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байгаа билээ. Манай сайтын "Нийгэм" цэсрүү орж Lyfe style булан түр саатсанаар хаанаас хямд үнээр өөрт хэрэгтэй бараагаа авах боломжтойг мэдэх болно. Бидний өнөөдрийн сонгосон хямдрал зарласан газрууд:...

Даши Намдаковд Төрийн соёрхол хүртээв

2015 оны 12 сарын 09      0      3149

Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг хүртээв. Намдагийн Дашням 1967 онд Буриадад төрсөн. 1992 онд ОХУ-ын Красноярск хотын Урлагийн дээд сургууль төгсөж 1990-ээд онд төрөлх Улаан-үд хотдоо өөрийн урлангаа байгуулж уран...

Хүүхдүүд дүүрэг хороо харгалзахгүй ном унших танхимтай боллоо

2015 оны 12 сарын 09      0      2933

Бүх насны хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй ном унших боломжтой "Хүүхдийн номын өргөө" ашиглалтад орлоо. Дүүрэг хороо харгалзахгүй үйлчлэх энэхүү танхим нь сонирхолтой орчинг бүрдүүлсэн өвөрмөц интериорын шийдэлтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч хүлээн авах юм байна.

Хямдрал зарласан газруудын мэдээлэл

2015 оны 12 сарын 09      0      3953

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Хуучин он алсарч шинэ он айсуй энэ үед...

Дуулиант хэргүүд хаашаа эргэв

2015 оны 12 сарын 09      1      5752

Монгол залуу олон улсын ”Реклам сонирхогч”-ын тэмцээнд оролцож байна

2015 оны 12 сарын 09      1      3883

Японы “Gatsby” брэндээс жил бүр зохион байгуулдаг “Реклам хийх” тэмцээнд монгол залуу өрсөлдөж байна. Арав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд дэлхийн 15 орны оролцогчдын 1500 гаруй бүтээл засвар хийсэн, хийгээгүй гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж буй аж. Хоёрдугаар шатанд 64 бүтээл шалгарч үлдсэн бөгөөд Монгол Улсаас оролцож буй Ч.Нямхүүгийн бүтээл багтсан гэнэ. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн тэмцээний эхний шатны шалгаруулалт 10 дугаар сард дууссан бол...

Ш.Төмөрбаатар: Хүүхдийн урлан бүтээх төвийг шинэчлэх мөнгө байхгүй

2015 оны 12 сарын 08      1      3922

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа. - Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ? Хүүхдийн урлан бүтээх төвийн...

Хүүхэд зодсон багшид 3-5 жилийн хорих ял төлөвлөжээ

2015 оны 12 сарын 08      1      3115

Арван сартай хүүхдийг хоолоо идэхгүй байна хэмээн багш нь хэрцгийгээр зодож буй бичлэг цахим сүлжээгээр тараад байгаа билээ. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Дундговь аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм. Хэрэв түүний буруутай гэдэг нь нотлогдох юм бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэх аж.

Нийслэлийн 1000 хүүхдэд зориулсан шинэ жилийн баяр болно

2015 оны 12 сарын 08      1      3751

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан "1000 хүүхдийн шинэ жил"-ийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 29, 30-нд зохион байгуулахаар боллоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн 32 төвд хүмүүжиж буй хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-т шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай энэхүү үйл...