Шуурхай мэдээ: Банк дээрэмдсэн этгээдүүд төрсөн ах дүү хоёр байжээ

2015 оны 12 сарын 14      0      1446

Ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас дээрэмчин этгээдүүд 380 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан. Тэгвэл тус дүүргийн цагдаагийн албаныхан шуурхай ажиллаж дээрэмчдийг барьсан бөгөөд тэд төрсөн ах дүү хоёр байжээ. Тодруулбал, Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд банк дээрэмдсэн этгээдүүд болох 1985 оны иргэн Э Баянгол дүүргийн нутагт байрлах Түндэнмүн саунд байхад нь баривчилсан...

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн даргыг гүтгэсэн гэв

2015 оны 12 сарын 14      0      703

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-нд  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын санхүүгийн баримтад шалгалт хийснээ танилцуулсан. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭ-ийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байсан нь илэрсэн хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр СХД-ийн Эрүүл...

Орон сууцны үнэ буурсаар байна

2015 оны 12 сарын 14      2      1191

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.  Монголбанкны захиалгаар хийсэн тус судалгаагаар ОСҮИ 11-р сард 6.7 хувьтай гаржээ. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 дугаар сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм....

А. Отгонбаяр: Шоунд ялж чадаагүй ч сэтгэл хангалуун байгаа

2015 оны 12 сарын 14      8      2974

"Авьяаслаг монголчууд" шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр болж шилдгүүдээ тодруулсан. Нэгдүгээр байрт Дархан-Уул аймгаас оролцож буй “Эгшинлэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэд болцгоосон бол хоёрдугаар байрт Монгол үндэсний хөгжмөөр оролцсон Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар тодорсон юм. Тэгвэл “Монгол HD” телевизээр шоуны нэгдүгээр шат гарч эхэлснээс хойш үзэгчдийн хайр, хүндэтгэлийг төрүүлсэн баргил хоолойтой барилгачин А.Отгонбаярыг...

Шуурхай мэдээ: Банк дээрэмдсэн хүмүүсийг баривчилжээ

2015 оны 12 сарын 14      1      1244

Ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас дээрэмчин этгээдүүд 380 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан. Тэгвэл тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд дээрэм хийсэн этгээдүүдийн өнөөдөр баривчилж сааатуулсан бөгөөд энэ талаар 14:00 цагт Цагдаагийн Ерөнхий газарт албан ёсоор мэдээлэл хийх аж.

Таван ханатай гэр нь шатаж, гурван хүүхэд нь амиа алджээ

2015 оны 12 сарын 14      0      737

Өчигдөр өглөөний 07:29 цагтСонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Ногоочдын 2 дугаар гудамжинд оршин суух иргэн Х-ын таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь уг галд 16 настай, эмэгтэй Б, дөрвөн настай, эмэгтэй Э, хоёр настай, эрэгтэй Э нар галд өртөж нас баржээ. Тэдний цогцсыг...

Тавдугаар ээлжийн цахим газар өмчлөл өнөөдөр 12 цагт эхэлнэ

2015 оны 12 сарын 14      0      448

Цахимаар газар өмчлүүлэх асуудал ээлж дараалалтай үргэлжилсээр байгаа бол энэ оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1, 2, 3, 4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг...

”Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид 60 сая төгрөг өгнө

2015 оны 12 сарын 14      2      1368

Бизнесийнхний дунд Швейцар Отгоо нэрээр танигдсан Д.Отгонжаргал "Авьяаслаг Монголчууд шоу"-ны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийн багш С.Жамьяанхоролд 60 сая төгрөгийг хувиасаа бэлэглэх болсноо мэдэгдлээ. Олон нийтийн сүлжээгээр түүнд төр засгаас шагнаж урамшуулах ёстой хэмээн их сайшааж буй энэ үед Д.Отгонжаргал бодит хөрөнгө оруулалт хийхээр шийдэв бололтой. Үнэхээр амлалтаа биелүүлж чадвал түүнд талархах хүн олон байгаа нь лавтай.

Ороолтоо яаж зүүж байгаагаар нь хүнийг тодорхойлж болно

2015 оны 12 сарын 11      0      1302

Хүзүүний ороолт эмэгтэйлэг байдал бий болгодог учраас охид бүсгүйчүүд зүүдэгбол эрчүүд илүү дэгжин цэмцгэр харагдахын тулд ороолтыг хэрэглэдэг аж. Харин таны нөхөр, найз залуу хүзүүний ороолтыг энэ мэт имижээ бүрдүүлэхийн тулд зүүдэг болов уу эсвэл ердөө дулаахан байхын тулд юм болов уу? Мөн хүзүүний ороолтоо хэрхэн, яаж зүүж буйгаар эрчүүдийг сонжиж болно гэдгийг та мэдэх үү? Өөрийн олон жил үерхсэн, зан ааш, эрүүл мэндийг нь сайн мэдэх эрчүүлийнхээ хүзүүний ороолтыг хэрхэн ороосныг...

Д.Наранчимэг: Найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргасны дараа иргэд дарамтлах болсон

2015 оны 12 сарын 11      6      1168

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг ипотекийн найман хувийн зээл зогсоох шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Үндсэн хуулийн цэцийг МАН-ын гаргасан мэдээллээр энэ асуудлыг авч хэлэлцсэн хэмээх иргэдэд буй болоод байна. Үүнийг эхлээд тодруулахгүй юу? - Хуулиар Үндсэн хуулийн цэц гагцхүү иргэдийн өргөдөл мэдээллээр, хуульд тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэдэг. ҮХЦ гаргасан...