Циркийн жүжигчдэд 40 сая төгрөг өгөхөөр боллоо

2015 оны 12 сарын 22      0      1466

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн зөвшөөрлөөр олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор боллоо. Тодруулбал, ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая...

Хүүхэд харах үйлчилгээг эхлүүлсэнээр 15-30 мянган иргэн ажилтай болно

2015 оны 12 сарын 22      0      507

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээнд үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах...

Шуурхай мэдээ: Өвөлжилт хүндэрч зам хаалаа

2015 оны 12 сарын 22      0      580

Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаа. Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар "Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаа нь өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см хүрсэн байна. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа,...

Д.Төмөрхүлэг дэлхийд чансаагаараа хоёрт оров

2015 оны 12 сарын 22      0      512

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жил бүр дэлхийн шилдэг жүдочдын  чансааг гаргадаг бөгөөд эрэгтэй 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг 2205 оноогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ. Энэ жил Украины алдарт бөх Георгий Зантариа тэргүүлж, Монгол Улсын шилдэг тамирчдын нэг Д.Төмөрхүлэг орж, түүний араас 2014, 2015 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОХУ-ын тамирчин Михайл Пулаев 2191 оноогоор жагслаа. Харин дөрөвдүгээр байрыг энэ оны дэлхийн шинэ аварга БНСУ Ан Баул 2060 оноогоор эзэлж,...

Чингис хааны хөрөгтэй үнсний савыг заруулахгүй байхаар болов

2015 оны 12 сарын 22      4      549

"Чингис хааны хөрөгтэй үнсний савыг Улсын их дэлгүүр болон Номин их дэлгүүрт худалдаалж байна. Их хааны нүүрэн дээр тамхиа нясалж унтраагаад, үнсийг нь хаяж суух уу. Монгол бахархлыг уландаа гишгэж байна" хэмээх гомдол иргэдээс ШӨХТГ-т иржээ. Иргэдийн өгсөн гомдлын дагуу дээрх газраас шалгаж үзээд хууль зөрчиж буйг нь тогтоож, дээрх үнсний савыг заруулахгүй байхаар болсон гэв

Ургамлаар аяга таваг угаагч үйлдвэрлэж байна

2015 оны 12 сарын 21      3      607

Дорнод аймгийн залуус тал хээр газар ургадаг Зээрэн хэмээх ургамлаар аяга таваг угаагч үйлдвэрлэж эхэлжээ. Түүхий эд болох ургамлаар нь нэрлэсэн "Зээрэн" саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бусад аяга угаагчаас хэд дахин өтгөн, хүний биед сөрөг нөлөөгүй аж. Залуус бүтээгдэхүүнээ энэ сарын эхээр худалдаанд гаргажээ.

Хал цэрэгт зодуулж амиа алдсан хэрэг гарлаа

2015 оны 12 сарын 21      1      684

 Дорнод аймгийн Халхгол сумын хоёрдугаар баг, Баянхошуу боомтын Есдүгээр заставт алба хааж байсан шинэ цэрэг хал цэрэгт зодуулсаны улмаас амиа алдсан хэрэг гарлаа. Уг хэрэгт хал цэрэг А гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Талийгаач Г нь өдгөө 18 настай. Энэ намар цэрэгт татагдан очиж, алба хаагаад хоёрхон сар болж байжээ.

Яармагийн гүүрийг өнөөдөр нээнэ

2015 оны 12 сарын 21      1      483

Энэ сарын 02-нд “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, "Алтай констракшн" ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргаснаас Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргасан юм. Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн...

Утааг багасгах шат дараатай ажлыг эхлүүлнэ

2015 оны 12 сарын 18      5      502

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо утаа ихтэй аймгуудад нэг, хоёрдугаар сард агаарын чанарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орсон Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг хэлэлцэж, эдгээр аймгуудад утаа ихтэй нэг, хоёрдугаар сард агаарын чанарын бохирдлыг бууруулах зарим...