Шуурхай мэдээ: Банк дээрэмдсэн хэрэг дахин гарлаа

2015 оны 12 сарын 25      8      1965

Хэдхэн хоногийн өмнө төрсөн ах дүү хоёр нийлж Худалдаа хөгжлийн банкнаас 420 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Гэвч энэ хэрэг намжаагүй байхад дахин банк дээрэмдсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт байрлах Капитал банкны салбарт өчигдөр 25-30 насны 180 см орчим өндөртэй эрэгтэй халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдээд зугтсан байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн албан хаагчид шалган дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг хйиж байгаа аж.

Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ

2015 оны 12 сарын 25      0      801

Африкийн Сомали улсын удирдлагууд иргэдээ Зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон талаар "CNN” агентлаг мэдээллээ. "Зул сарын баярыг христийн шашинтнууд тэмдэглэдэг” хэмээн Засгийн газраас мэдэгдэж "Энэ баярыг тэмдэглэснээр та бүхэн шашнаасаа урвах болно. Есүс христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь аллахыг уурлуулж, исламын шашныг гутаасан хэрэг болно” гэж мэдэгджээ.Мөн маргааш болох Зул сарын баярыг тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан...

З.Баянсэлэнгэ: Малчид өвөлжөөний газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

2015 оны 12 сарын 24      5      571

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Сайдын цаг" уулзалтад оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хот байгуулалт, инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах, барилгын материал үйлдвэрлэлийн орчин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн харилцааг сайжруулах чиглэлээр түлхүү ажилласан байна. Үүний үр дүнд “Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын...

Д.Энхтуяа: Эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээг хязгаарлах хэрэгтэй

2015 оны 12 сарын 24      0      686

Амьд харилцаанаас тасарч, цахим хэрэглээнд донтсон хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирохоос эхлээд амьдралын ямар ч хүсэл тэмүүлэл зорилгогүй нэгэн болж нэг насны амьдралаараа ч хохирох эрсдэл өндөр байгааг эмч нар анхааруулсаар буй. Гэвч "Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв"-д жилд нэгээс хоёр хүүхэд л эмчлүүлж байсан бол энэ онд 40 болж өссөн эмгэнэлтэй мэдээ бидэнд ирлээ. "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн хүүхдийн эмч Д.Энхтуяа "Өсвөр үеийнхэн гар утас, интернетийг...

Үндэсний статистикийн хорооны дарга ажлаа өглөө

2015 оны 12 сарын 24      1      629

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын харьяаны байгууллага болох Үндэсний статистикийн хороо Засгийн газрын агентлаг болж, даргыг Засгийн газар томилдог болох шийдвэрийг гаргасан юм. Тиймээс даргыг нь үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага гарсан аж. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураалт явуулахад гишүүдийн олонх...

Хүүхэд харах үйлчилгээний хуулийн талаар гишүүд мэдээлэл хийв

2015 оны 12 сарын 24      0      486

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчийлгээни тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний хууль нь 2-5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн стандарт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 60 гаруй мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн...

Харумафүжи уран зургаар үзэсгэлэн гаргажээ

2015 оны 12 сарын 24      0      1728

Мэргэжлийн сумогийн 70 дахь аварга Харумафүжиг уран зураг зурах авьяастайг мэддэг хүн цөөхөн биз ээ. Тэрбээр зураач Заяасайхантай хамтран Токиогийн Гинза галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьлаа. Өчигдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ дуудлага худалдаагаар зарах гэж байгаа бөгөөд олсон мөнгөө Монголын хүнд өвчтэй, амьдралын боломж багатай хүүхдүүдийг эмчлэхэд зарцуулах юм байна.

Хүүхдэдээ “Yogurt fruit taste” цэлцэгнүүрийг авч өгөхгүй байхыг анхааруулав

2015 оны 12 сарын 23      0      886

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Энэ шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогджээ.  Тиймээс “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй...

Индонез руу визгүй зорчиж болно

2015 оны 12 сарын 23      0      665

Индонези улсруу 84 орны иргэд визгүй зорчих боломжтой боллоо. Тодруулбал, Индонези улс 2019 онд жилд 20 сая жуулчин хүлээж авдаг болох зорилтынхоо хүрээнд Монгол улсаас гадна Австрали, Бразил, Украин, Кени, Узбекистан, Бангладеш, Камерун, Палестин, Гондурас, Пакистан зэрэг улсуудыг визгүй зорчуулах журам баталсан аж. Энэ долоо хоногоос эхлэх уг журамд санал болгосон улсуудын дотор Израиль улс байсныг эрх баригчид хүлээж аваагүй гэнэ. Индонези улс 2016 онд 10 сая жуулчин авах...

Шуурхай мэдээ: Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгохыг зогсоов

2015 оны 12 сарын 22      3      1548

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргаж, Мөрдөн байцаах газрын дэд даргаа ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа аж. Тус ажлын хэсгүүд яг одоо Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж буй. Тэгвэл Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий...