Шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой 14 факт

2015 оны 12 сарын 29      0      1462

1.  Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.    2. Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсэлтэй аж.  3. 1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс...

Байшингийн тагтнаас унаж бэртжээ

2015 оны 12 сарын 29      0      721

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо, 26 дугаар байрны 3 дугаар орцны тагтнаас өчигдөр хүн унаж бэртжээ. Дуудлагын дагуу ослын газарт НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын 4 давхраас 1 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байна.  

Цахим газар өмчлөлийн бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

2015 оны 12 сарын 29      0      659

Тавдугаар ээлжийн цахим газар өмчлүүлэх ажил өчигдөр дуусах байсан ч маргаашийг хүртэл хойшилсон. . Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар...

Ч.Сайханбилэг: Хийж гүйцэтгэсэн ажлаас гадна бидэнд шийдэж, шийдвэрлэх зүйл ч цөөнгүй байна

2015 оны 12 сарын 29      0      619

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Монголчуудын үндэсний эрх...

Автомашин шатсаны улмаас хоёр хүн түлэгджээ

2015 оны 12 сарын 29      0      1096

Энэ сарын 28-нд буюу өчигдөр авто засварын газарт үйлчилгээнд оруулж байсан машин шатаж, хүмүүс түлэгдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд оройн 18:45 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар...

Өнөөдөр хилийн боомтууд амарч байна

2015 оны 12 сарын 29      0      730

Өнөөдөр авто замын хилийн боомтууд амарч байгаа бол  агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм байна. Харин хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна.

Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

2015 оны 12 сарын 29      0      509

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы  хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов. Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн...

Шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ

2015 оны 12 сарын 29      0      947

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус барилдаанд МҮБХ-ноос албан ёсоор гаргасан 2015 оны цагаан сараас энэ сарын 20-ны өдрийн хооронд болсон Баянзүрх хайрханы хишиг барилдаан хүртэлх 22 барилдааны чансаагаар шалгарсан 128 бөх зодоглох юм. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга...

Шар тайлах хамгийн сайн аргыг нээжээ

2015 оны 12 сарын 29      4      5189

Хятадын Гуанжоу хотын “Сунь Ят-Сен”-ий их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа хийсний эцэст шарталтын синдромыг тайлах хамгийн шилдэг бэлдмэл бол нимбэг, лайм агуулсан ундаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.   Үүний тулд Хятадын эрдэмтэд ургамлын цайнаас авахуулаад хийжүүлсэн ундаа хүртэл нийт 57 ундаанд судалгаа хийсэн аж. Ингээд эцэст нь найрлагадаа нимбэг, лаймын шүүс агуулсан ундаа шарталт тайлахад хамгийн ач тустай болохыг илрүүлсэн байна.  ...

Он солигдох өдөр үйлчлэх автобусны хуваарь

2015 оны 12 сарын 29      0      535

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулах “Шинэ жилийн цэнгүүн” энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болно. Иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ 00.30 цагт өндөрлөх аж.  Үүний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар том оврын автобуснууд үйлчилгээнд гарах юм байна. Тодруулбал, 18 автобус 18 чиглэлд Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “В”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэх аж.