”Twitter” тэмдэгтийнхээ тоог 10 мянга хүртэл нэмж магадгүй

2016 оны 01 сарын 06      0      752

2006 онд байгуулагдсан Америкийн "Twitter Inc" компанийнхан нэг удаад бичих тэмдэгтийн тоог 10 мянга хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн мэдээллийн Re/code портал мэдээлжээ. Өнөөдөр хэрэглэгчид нэг удаад 140 тэмдэгт л бичиж байгаа. Харин 2016 оны эцэс гэхэд энэ хязгаар өөрчлөгдөж магадгүй байна. Re/code-ийн мэдээлснээр бол Сан-Францискод байрладаг компанийн албан байр энэ мэдээллийн мөрөөр ямар нэгэн тайлбар хийгээгүй гэнэ.

Халтиргаа гулгааг багасгах зорилгоор шалгалт хийнэ

2016 оны 01 сарын 06      0      681

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс санаачлан Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууц гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилгоор шалгалт явуулах удирдамж гаргалаа. Удирдамжийн хүрээнд энэ сарын 6-наас эхлэн 5 хоног...

Хамгийн хөгшин хирсний төрсөн өдрийг тэмдэглэжээ

2016 оны 01 сарын 06      0      577

Хойд Америк дахь хамгийн өндөр настай хар хирсийн 45 нас хүрсэн өдрийг АНУ-ын Сан-Франциско хотын амьтны хүрээлэн тэмдэглэжээ. Хирсийг Элли гэх бөгөөд түүнд овъёос болон бурмаар хийсэн бялуу хийж өгсөн байна. Элли зэрлэг байгальдаа яг хэзээ төрсөн нь тодорхойгүй хэдий ч 1974 оны дөрөвдүгээр сараас хойш Сан-Франциско хотын амьтны хүрээлэнд амьдарч байгаа аж. Уг хирс 14 удаа зулзагалж, нэн ховордсон хирсийг хамгаалах ажилд ихээхэн тус болсон байна. 1960 оноос өмнө...

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ зам ашиглалтад орлоо

2016 оны 01 сарын 05      0      1015

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригийн гудамжийг зүүн тийш ЧинВан Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм. Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдыг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц...

Дөрвөн улиралд ажилладаг чөлөөт цагийн цогцолбор байгуулна

2016 оны 01 сарын 05      1      597

“Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийг дэлхийн жишигтэй нийцүүлэн хоккей, уран гулгалт, кёрлинг, тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр гэсэн өвлийн олимпийн төрөлд багтдаг спортын секц дугуйлан хичээллэх, тэмцээн уралдаан явуулах, нийтийн чөлөөт гулгалт хийх боломжтой, жилийн дөрвөн улиралд ажилладаг, мөсөн гулгуурын талбай бүхий амралт, чөлөөт цагийн цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төслийг концессын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хийж...

Жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж байна

2016 оны 01 сарын 05      0      900

Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт...

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 онд ингэж тооцно

2016 оны 01 сарын 05      2      1497

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтлоо. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн...

2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлалаа

2016 оны 01 сарын 05      0      481

НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг...

”Таныг сэжигтнээр татсан уу” гэсэн асуултад А.Гансүх хариулсангүй

2016 оны 01 сарын 05      4      1042

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчийн өдөр шүүх хурлаас гаргасан.Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэрэгт  сэжигтнээр татсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Харин өнөөдөр А.Гансүх уг асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд...

Монголчууд адууны шир экспортлож эхэллээ

2016 оны 01 сарын 05      0      536

Засгийн газар оны өмнө хуралдан түүхий арьс, шир тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн. Адууны ширний экспортын гэрчилгээ олгоход бүрдүүлэх баримт бичиг: 1.  Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн талаархи мэдээлэл, боловсруулалтын байдал, савлалт, хаяг, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, нэвтрүүлэх хилийн боомт,...