Унгарт суралцах Засгийн газрын тэтгэлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл

2016 оны 01 сарын 07      0      2302

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.  Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд нэг дүгээр шатны шалгаруулалтыг БСШУЯ, Хоёр дугаар шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус...

1000 тэмээний уралдаан болно

2016 оны 01 сарын 07      1      1724

Ирэх гуравдугаар сарын 6, 7-нд “Монгол тэмээ 999” нэртэй 1000 тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохиох гэж байна. Уралдаанд тус аймгийн 15 сумын иргэдийн тэмээ болон бусад аймаг сумдын тэмээчид урилгаар оролцох юм байна. Монголчууд өмнө нь эр бяр, ид хаваа гайхуулсан 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий бийлгээгээ "Гиннес”-т бүртгүүлж байсан удаатай билээ.

Хямдралын мэдээ: “Макс”, “Хархорин” хүнсний захуудад мах хамгийн хямд байна

2016 оны 01 сарын 07      0      2410

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр...

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэллээ

2016 оны 01 сарын 07      2      1052

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн...

Хөвсгөл аймагт -40 хэм хүртэл хүйтрэв

2016 оны 01 сарын 07      1      685

Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-26 см цастай байгаа бөгөөд он гарсаар хүйтэрч өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Бэлтэс, Тэс, Үүр, Идэрийн голуудын сав газраар 32-40 градус хүртэл хүйтэрч, бусад нутгаар 20-30 гардусын хүйтэн хоножээ. Мөн өнгөрсөн шөнө Цагааннуурт 0,0 мм цас орсон бөгөөд хамгийн их цас Цагаан-Үүрт 26 см, Эрдэнэбулганд 13 см, Цэцэрлэгт 12 см, Жаргалантад 11 см, Чандман-Өндөрт 10 см-ын цастай байна. Одоогийн байдлаар өвөлжилт хэвийн хүндрээгүй байгаа боловч цас нэмж...

Netflix компани Монголд нээлтээ хийлээ

2016 оны 01 сарын 07      0      2161

  2007 онд АНУ-д байгуулсан Netflix компани дэлхийн 130 оронд өчигдөр нэгэн зэрэг нээлтээ хийж буйгаа зарлалаа. Үүний дотор Монгол Улс багтаж байгаа юм. Интернэт видео стриминг үйлчилгээний тус компани Канадад нэвтэрснээс хойш өндөр хөгжилтэй орнуудад голдуу нээгдэж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс Монголчууд олон улсын төлбөрийн картаар сард $7.99 төлөөд хэрэглэгч нь болох боломжтой боллоо. Netflix нэвтрээгүй цөөхөн хэдэн улс үлдсэн нь Хятад, Сири, Хойд Солонгос улсууд...

Ерөнхий сайд ”www.shilenkhyanalt.gov.mn” сайтад нэгдэхийг уриаллаа

2016 оны 01 сарын 06      0      699

Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн...

Кикбоксын тэмцээнд Н.Бат-Эрдэнэ түрүүллээ

2016 оны 01 сарын 06      0      673

Гуанжоу хотноо болсон клубуудын уулзалт тэмцээнд “Мишээл” кикбокс сургалтын төвийн тамирчин Н.Бат-Эрдэнэ түрүүлжээ. Түүний мэргэжлийн кикбоксын рингэнд хийх дараагийн тулаан энэ сарын 16-нд болох бөгөөд Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн рингэд одоогийн байдлаар 14 удаа тулалдаж, 10 ялж, дөрөв хожигдоод байгаагаас дөрвөн удаа өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялжээ. Мөн Монголын кикбокс, тулааны спортын холбооны тамирчид энэ сарын 3-наас 7-нд ОХУ-ын Анапа хотод болж...

Шуурхай мэдээ: Жолоочийн зөрчлийн оноо хасах журам ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

2016 оны 01 сарын 06      1      1246

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг дагаж батлагдсан журмуудын нэг нь жолоочийн зөрчлийн 10 оноо хасах журам юм. Энэ журмыг 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх болсон тухай ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн....

Өвлийн гутлаа дулаахан байлгах арга

2016 оны 01 сарын 06      1      798

Өвлийн улиралд хөлөө дааруулахгүй байх нь бидний эрүүл мэндэд нэн тустай байдаг аж. Хөл даарснаар цусны эргэлт удааширч, ханиад томуу тусах, хоолой өвдөх цаашлаад олон өвчний эх үүсвэр болдог хэмээн хөгшид маань сургадаг шүү дээ. Тэгвэл гар доорх материал ашиглан хөлөө хэрхэн дулаан байлгах аргаас суралцаарай. Хэрэг болох зүйлс: Өвлийн гутал, хайч, маркер буюу тэмдэглэгээ хийх үзэг, дулаан ойлгогч материал хэрэг болно. Тугалган цаастай дулаан ойлгогч материал...