Татвараа төлөөгүй бол хоног тутам 0.0537 хувийн алданги тооцно

2016 оны 01 сарын 12      0      730

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн бөгөөд 2015 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн...

Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно

2016 оны 01 сарын 12      0      619

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна....

Шилэн дансны цахим хуудсанд стандарт тогтооно

2016 оны 01 сарын 12      0      623

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл,...

Газар тариалангийн үйлдвэрлэлд хоёр жилийн хугацаатай зээл олгоно

2016 оны 01 сарын 12      7      2058

 “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа.  Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн...

Орон сууцны түрээсийг сард 200-280 мянган төгрөг болгоно

2016 оны 01 сарын 12      0      1032

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,...

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт хууль батлагдвал эдийн засаг өснө

2016 оны 01 сарын 12      0      616

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Олон жил ашиглагдаагүй хуримтлагдсан овоолго, хаягдлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулахтай холбогдох харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан “Ашигт малтмалын тухай...

Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

2016 оны 01 сарын 12      0      880

Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.  Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох...

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлд ”Дэлхийн шилдэг судлаач” шагнал олгов

2016 оны 01 сарын 12      27      5364

“Ирвэс хамгаалах сан”-д ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсаны  говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. Шагналыг өнөөдөр ар гэрийнхэнд нь гардуулж өгсөн юм. Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд  "Дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог энэ шагналыг 2008 оноос хойш жил болгон олгож эхэлсэн. Т.Лхагвасүмбэрэл агсанд...

Цахилгааны төлбөрөө тушаагаад баримтаа аваарай

2016 оны 01 сарын 12      0      706

Энэ сарын 1-ний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахтай холбоотойгоор, УБЦТС ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн...

Дуучин Д.Болд “Сhannel 11” телевиз байгуулав

2016 оны 01 сарын 12      1      1041

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертаймент “Сhannel 11” телевизийг байгуулж, медиа салбарт хүч үзэхээр болжээ. Тус телевизийн нээлт өчигдөр болсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр бүрдүүлж, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийх аж. Дуучин Д.Болд энэ ажлынхаа өмнө 20 жилийн түүхтэй Монголын ууган радиогийн нэг FM 105.5-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өргөжүүлсэн билээ.