Сирийн 10 мянган дүрвэгч Канадад иржээ

2016 оны 01 сарын 14      0      1717

2015 оны 11 дүгээр сараас хойш Сирийн 10 мянган дүрвэгч Канадад ирсэн тухай телевизийн CBC суваг мэдээлжээ. Канадад ирсэн бараг 5000 дүрвэгчийн тээврийн зардлыг хувь хүмүүс гаргасан бол үлдсэн хүмүүсийнхийг тус улсын Засгийн газар төлсөн байна. Сири улсаас шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нөөс хойш Иордан, Ливаны тусгай хуарангуудаас Канадын Агаарын цэргийн хүчний цэргийн тээврийн онгоцуудаар тус улсад хүргэж байгаа аж. 2016...

Б.Чимэдийн нэрэмжит шагналыг И.Дашнямын бүтээлд олголоо

2016 оны 01 сарын 13      3      938

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шагнал олгох...

НӨАТ-ын анхны сугалаанд 1,5 сая орчим баримт бүртгэгджээ

2016 оны 01 сарын 13      12      1717

НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай ТЕГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой  анхны сугалааны тохирлыг энэ  сарын 17-нд буюу энэ долоо хоногийн ням гарагт зохион байгуулах бөгөөд МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулах юм байна . Шагналын сан 177 сая төгрөг бөгөөд одоогоор сугалаанд 1,500,000 баримт бүртгэгджээ.

Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд томилогдлоо

2016 оны 01 сарын 13      0      1268

Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тус банкны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээ, гүйцэтгэх захирлаар О.Орхоныг томиллоо . Б.Мэдрээ нь Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг юм. Мөн тус банкны газрын дарга, дэд дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 1987 оноос Улсын банкны Ерөнхий хорооны дарга, Капитрон банкны гүйцэтгэх захирал хийж байсан банкны салбарт 30 жил ажилласан туршлагатай аж. Харин Гүйцэтгэх захирал О.Орхон  1997...

Боксын УАШТ-ний хагас шигшээ тоглолт өнөөдөр болно

2016 оны 01 сарын 13      0      566

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө явагдана. Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолт болох юм. Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд...

В.Путины хувийн эмч Монголд ажиллаж байна

2016 оны 01 сарын 12      3      1077

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн эмчээр ажилладаг анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова Монгол Улсад уригдан ирээд байна.   Тэрбээр “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал, семинарт оролцохоор “Монос” группийн урилгаар ирсэн аж. Хүүхдийн анагаах ухааны салбарт ажиллаж буй эмч нар, удирдах ажилтнуудад...

Антрактид тивд Монголын бааз байгуулна

2016 оны 01 сарын 12      1      1123

Монгол Улсын Усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран өнөөдөр Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ. Усны ассоциацийн тэргүүн, Антрактид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д.Батмөнх судлаач эрдэмтэн гэсэн статустай олон улсын судалгааны багт ажиллажээ. Тэрээр Антрактид тивийн Ливингстоны арал дахь Болгар болон Испанийн олон улсын судалгааны баазад өнгөрсөн сарын 16-27-ны өдөр ажиллаад энэ сарын 9-нд эх орондоо...

Шуурхай мэдээ: Нүүрсний томоохон орд бүхий газрыг илрүүлжээ

2016 оны 01 сарын 12      11      1615

Г еологи хайгуул, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэнс" компани Завхан аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрт 10 гаруй нүүрсний орд бүхий илэрц газар байгааг олжээ. Судалгааны үр дүнд нүүрсний гурван ч томоохон орд бүхий газар байгааг илрүүлсэн бөгөөд т ус аймгийн нутагт сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг эхлүүлээд байсан аж. Одоогийн байдлаар хэдий хэмжээний газар нутгийг хамарсан болоод хэр хэмжээний нөөцтэй эсэх талаар...

“Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлав

2016 оны 01 сарын 12      0      542

Засгийн газраас “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан гаргалаа. Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, тэдгээрт шаардагдах хөрөнгийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсөв, салбарын бодлого, аймаг, нийслэлийн хөгжлийн хэтийн зорилт, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг ханган ажиллахыг...

Зуу гаруй сая ам.долларын өртөгтэй ажлын гэрээг хийнэ

2016 оны 01 сарын 12      2      834

“Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төсөл”-ийн концессын гэрээг “China First Highway Engineering co.,ltd”-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсоноос гадна авто замын барилгын ажлыг...