Э.Бат-Үүл Станфордын Их сургуулийн профессортой уулзлаа

2016 оны 01 сарын 15      0      2244

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн оны 12 сард  Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.   Нийслэлийн Засаг даргын санаачилгаар, Станфордын Их сургуулийн...

Жүжигчин Л.Дэмидбаатар эхнэртэйгээ хамтарч тоглолт хийнэ

2016 оны 01 сарын 15      4      3344

УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохионо. Ойн баярт зориулан МУСТА, жүжигчин Л.Дэмидбаатар, “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, гэргий М.Анхтуяатай хамтран “Оршихуй” уран бүтээлийн тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр урлагт 27 жил зүтгэсэн хугацаандаа 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тогложээ. Тоглолтод жүжиглэхээс гадна дуулах бол эхнэр нь дуулахаас гадна жүжиглэх аж. Мөн “Батзаяа ба түүний...

”Гэгээнтэн” цогцолборт газ дэлбэрчээ

2016 оны 01 сарын 15      1      2045

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ. Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:02 цагийн үед дуудлага ирж, дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас 2 талын хананд нуралт үүссэн байсан байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй...

“Атар” талхыг хаанаас хамгийн хямд авах вэ

2016 оны 01 сарын 14      0      2275

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөгийн...

Монгол Улсад болсон “100 Хар үйл явдал”-ыг нэрлэжээ

2016 оны 01 сарын 14      3      2536

1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэх, хар жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг, харин цагаан жагсаалтад орсон этгээдэд саналаа өгч, дэмжихийг олон нийтэд уриалах зэрэг зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар эхлүүлсэн “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн...

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барив

2016 оны 01 сарын 14      0      2138

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Төрийн шагналын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлого А.Ганбаатар өргөн мэдүүлэв. Монгол Улсад өнөөгийн байдлаар цол хүртээх, одон медалиар шагнахтай холбоотой асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан...

Б.Бундхорол: Ёс суртахуунтай хүмүүсийг төрд гаргах хэрэгтэй

2016 оны 01 сарын 14      8      3707

Б.Бундхорол гэх энэ залуу өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн олон хоногийн турш “Чингис хааны талбай”-д чимээгүй суулт хийж, түүнийгээ "Уншихгүйгээс хойш гээд уриа лоозонгүй, сонсохгүйгээс хойш гээд дуугүй суулт хийж байна" хэмээн тайлбарласан нь олон хүний анхаарлыг татаж буй. Тэрбээр шинэ оны өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд “Дуугүй суулт”-аа зогсоосон юм. Тэгвэл тэр улс төрийн тэмцлийнхээ дараагийн үе шат болох “Гарын үсэг...

3,0-аас дээш голч дүнтэй оюутнуудыг тэтгэлгээр суралцуулна

2016 оны 01 сарын 14      11      8130

ОХУ-ын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутан шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр сургахаар болжээ. М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн Олон улсын харилцааны дээд...

Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуульд өөрчлөлт оруулна

2016 оны 01 сарын 14      0      1923

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд...

Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад хэрхэн сурах вэ

2016 оны 01 сарын 14      0      2862

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна. Суралцуулах мэргэжлийн чиглэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил: Магистр:        - Боловсрол - Соёл, урлаг - Анагаах ухаан, эрүүл...