Юнивижнийн өөрчлөлт хэрэглэгчдийн 99 хувьд нөлөөлөхгүй

2016 оны 01 сарын 21      58      2658

Юнивижн компани интернэт үйлчилгээндээ сарын дата багцын хязгаар тогтоож буйгаа өчигдөр вэбсайтдаа зарлаж, хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүлээд байгаа юм. "Ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэхүү өөрчлөлт Юнивижнийн хэрэглэгчдийн 99 хувьд нөлөөлөхгүй, дэлхийн жишгийн дагуу зохистой хэрэглээнд тулгуурлан энэ өөрчлөлтийг хийсэн. Учир нь нэг өрхийн дундаж дата хэрэглээ сарын 49,2GB байдаг аж. Тиймээс үргэлжлүүлэн хэрэглээд үзэхийг хэрэглэгчдэдээ санал болгож байна" гэж тус...

Г.Уянга Ерөнхий сайдын аавд ил захидал илгээв

2016 оны 01 сарын 20      30      2225

УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярцогтын аав Сангажав гуай, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгий н аав Чимид гуай, Сентерра голдийн төлөөний хүн Сандаг генералын аав ээжид ил захидал илгээлээ. HTML- ИЛ ЗАХИДАЛ С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа Туйлаас эрхэм хүндэт өтгөс Та бүхний энэ өдрийн амгаланг мэхийн айлтгая аа! Цаг төр цөвүүн, цаг агаар хүйтэн энэ цагт гавъяаныхаа амралтыг эдлэн жаргаж буй Та бүхний амгаланг эвдэж, алтан номын үсгээр хэл...

Монгол анх удаа “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх гэж байна

2016 оны 01 сарын 20      0      807

Мэргэжлийн боловсролын салбарын ууган сургуулиудын нэг Сувилахуйн сургууль нь Монгол Улсад анх удаа  эрүүл мэнд, боловсрол, тэр тусмаа мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр болж төслийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ.  Төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, ард иргэдийн эрүүл энхийг сахин хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай...

Эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой боллоо

2016 оны 01 сарын 20      0      509

Одоогийн Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 2011 онд Эрүүл мэндийн сайд байхдаа Архангай аймгийн "Эрүүл мэндийн төв"-ийн барилгыг улсын төсөвт суулгаж байсан юм. Барилгын ажил удааширсан хэдий ч зориулалтын сургалт, сурталчилгаа, үзлэг, зөвлөгөөний кабинет бүхий Эрүүл мэндийн газар"-ын барилгын нээлтийн ёслол энэ сарын 18-нд боллоо. Барилгын ажлыг Наран тээл компани улсын төсвийн 869 сая төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэсэн байна. Нээлтийн ажиллагаатай...

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хийхээр боллоо

2016 оны 01 сарын 20      0      508

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, Шүүх байгуулах тухай хуульд, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон.  Гэвч энэ нь 2-3 аймгийн дунд...

Өнөөдөр Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй

2016 оны 01 сарын 20      1      583

Г.Уянга тэргүүтэй УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон юм. Гэвч УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар баталдаг байнгын хороо, чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт өөрчлөлт оруулж, өнөөдөр хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг цуцалжээ.

С.Эрдэнэ: Ирээдүйд тэтгэвэр авагчдын тоо хоёр дахин өснө

2016 оны 01 сарын 20      4      774

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс...

Ерөнхий сайдын зөвлөхүүдийг томиллоо

2016 оны 01 сарын 20      2      1032

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхүүдийн нэрс тодорлоо. Тодруулбал, тэрбээр зөвлөхүүдийнхээ тоог нэмж, шинэ залуусыг ажилд авсан байна. Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Даваацэрэн, М.Хүдэрбаатар, Х.Ержан нарыг томилсон байна. Б.Даваацэрэн нь Хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан залуу улстөрч юм. Харин М.Хүдэрбаатар нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр Х.Ержан нь Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм. Гурвуулаа АН-ын ҮЗХ-ны...

Хиймэл шүдний шаардлагагүй болно

2016 оны 01 сарын 20      19      6714

Японы Токиогийн Шүдний эмнэлгийн их сургууль, Физик-химийн судалгааны институтын эрдэмтэд хамтран нэг ёзоорноос хэд хэдэн шүд ургуулах туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Эрдэмтэд насанд хүрсэн хулганы нэг ёзоорын эд эсийг ашиглан хоёр долоо хоногийн турш хэд хэдэн шүд хиймлээр ургуулжээ. Тэдгээрээс хоёр нь бүрэн бүтэн шинэ шүд болж чадсан байна. Хоёр шинэ шүдийг хулганад суулгахад бусад шүднээс огт ялгагдахгүй үүргээ бүрэн гүйцэтгэж эхэлжээ. Энэхүү туршилтыг хүний шүдэнд удахгүй...

Барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ

2016 оны 01 сарын 20      0      426

Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт баригдаж буй “King tower” хотхоны барилгын өргөгч кранаас дамнуурга унаж иргэн Э-г гэмтээжээ. Цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход хохирогч Э дамнуурганд нуруу хэсгээрээ хавчуулагдсан байжээ. Тэрбээр тус барилга дээр арматурын ажил хийдэг нэгэн аж. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.