Тэтгэврийг шинээр болон өөрчлөн тогтоох ажлыг хэрэгжүүлж эхэллээ

2016 оны 02 сарын 02      2      3114

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 1-нд болов. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Цээпил нар мэдээлэл хийлээ.  Товч мэдээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан...

Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгохоор боллоо

2016 оны 02 сарын 02      0      596

УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгоно. Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд...

Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр өвс олгохоор боллоо

2016 оны 02 сарын 02      0      549

Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 тэрбум...

“Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төсөл хүчингүй болсон

2016 оны 02 сарын 02      1      1256

“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын...

Төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахаар боллоо

2016 оны 02 сарын 02      0      645

УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд заасан 2015 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад заасан, бодит гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр бүхий, мөн “Барих-шилжүүлэх” концессын хэлбэрээр хэрэгжүүлж, ажил нь дууссан энэ тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. Векселиэр...

Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

2016 оны 02 сарын 02      2      1114

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан...

УИХ-ын намрын чуулганыг ээлжит бусаар хуралдуулахаар боллоо

2016 оны 02 сарын 02      0      762

УИХ-ын намрын чуулган энэ сарын 5-нд завсарлах ёстой. Гэхдээ чуулганы хуралдааныг ээлжит бусаар хуралдуулах болсноо УИХ-ын дарга З.Энхболд АН-ын бүлэгт мэдээлэл хийх үеэрээ мэдэгджээ. Учир нь Хүүхлийн мөнгөийн санхүүжилт, Ипотек болон малчны зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлыг эрт шийдье гэвэл энэ сардаа багтан ээлжит бусаар хуралдахаар өөр аргагүй болж байгаа гэнэ. Үүнээс гадна Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа ч хэлэлцэж эхлээгүй төслүүд олон байгаа ажээ. Нийт 39...

Сар шинийн баярын үеэр нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2016 оны 02 сарын 02      0      913

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.   Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.   “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд   02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет,...

Угаалгын нунтаг авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ

2016 оны 02 сарын 02      1      4176

Хувцсаа зөв угаахад юуны өмнө угаалгын нунтаг чухал. Угаалгын нунтаг бүр адилгүй байдаг. Та дэлгүүр ороод жирийтэл өрсөн олон угаалгын нунтагийн алийг нь авахаа яаж шийддэг вэ? Сонголтоо түргэн хийхэд тань туслах дараах мэдээллийг хүргэе: Монгол Улсын гаалиар 60 гаруй хувь хүн болон аж ахуйн нэгж 70 орчим нэр төрлийн угаалгын нунтаг оруулж ирдэг аж. Импортын хэмжээгээр TIDE, ARIEL, МИФ зэрэг угаалгын нунтаг борлуулдаг “АНУНГОО” компани тэргүүлдэг бөгөөд жилдээ...

Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна

2016 оны 02 сарын 02      0      467

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна. Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг...