АН-тай нэгдэх нь зөв гэж МҮАН шийдвэрлэлээ

2016 оны 02 сарын 06      5      1015

АН, ИЗНН хамтарч нэгдэх санал гаргаж санамж бичиг гаргасан бөгөөд Улс  төрийн намын тухай хуулийн дагуу намын гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг хийж эхлээд байгаа юм. Харин өнөөдр МҮАН-ын удирдах зөвлөл хуралдаж “МҮАН нь Монгол улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтрах ажиллахад бэлэн” гэж шийдвэрлэсэн байна.

2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ

2016 оны 02 сарын 05      2      713

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өнгөрсөн сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөл нь нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг багтаасан бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар түвшинд хүрсэн байхыг...

Маргааш ”Улаанбаатарын Өвлийн наадам” болох гэж байна

2016 оны 02 сарын 05      0      568

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас  “Улаанбаатарын Өвлийн наадам 2016”-ыг маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Энэ үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгай зохион байгуулах юм. Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр харваж,...

УЛСЫН САЙН МАЛЧИД ТОДОРЛОО

2016 оны 02 сарын 05      0      897

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланчдыг шалгарууллаа. Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа....

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 02 сарын 05      13      7398

2016 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар /Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам/-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. 2016 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол...

Маргааш сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй

2016 оны 02 сарын 05      0      953

Сар шинийн баяртай холбоотойгоор авто замын ачаалал ихэсдэг хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болсон юм. Маргааш буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцож болно. Харин сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хоёрдугаар сарын 7-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцох...

Сар шинийн баяраар микроавтобус захиалгаар үйлчилнэ

2016 оны 02 сарын 05      0      560

Сар шинийн баярын өдрүүд  хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна. Мөн хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.   Сар...

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авлаа

2016 оны 02 сарын 04      2      782

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч буй бөгөөд нийт 11 мянган га талбайг хамарч байгаа ажээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга: "Киргизийн түүхийг...

Өнөөдөр ”Эх нялхас”-т гурван ихэр хүүхэд төржээ

2016 оны 02 сарын 04      2      850

Өнөөдөр ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн хоёр нь охин, нэг нь хүү юм. Охид 1.8-1.9 кг жинтэй төрсөн бол бяцхан хүү 2.1 кг жинтэй төржээ. Ихрүүд болоод ээжийн бие эсэн мэнд байгаа талаар ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. Монголын үрс маш олон болох болтугай

С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг 999 мянга орчим хүүхэд авна

2016 оны 02 сарын 04      0      601

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт...