IX Богд Жэвзандамба хутагтын Лагшин эрдэнийг заллаа

2016 оны 02 сарын 15      3      998

Шинийн 8-ны билигт сайн өдөр Гандантэгчэнлин хийд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзандамба хутагтын Лагшин эрдэнийг заллаа. Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзандамба хутагтыг XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлсэн гэж үздэг. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт юм байна. Өнгөрсөн хугацаанд Богд гэгээнтний шавь нар багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал...

Дархан аварга Ж.Мөнхбат алтан хуримаа Хавай аралд хийлээ

2016 оны 02 сарын 15      3      1291

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамиртай алтан хуримаа хийжээ. Шинийн гурванд болсон тэдний хуримыг хүү М.Даваажаргал зохион байгуулж Хавай аралд хийжээ. Тэрбээр, гэргий Ө.Тамиртайгаа 50 жил хамтдаа амьдарч байгаа бөгөөд хосууд бал сараа Зүүн Азид тэмдэглэж байгаа гэнэ.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 02 сарын 15      3      5006

2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны гуравдугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах батус хөтөлбөрт нийт 5 хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа ирүүлнэ үү. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье....

ЭЕШ-ын бүртгэл орон даяар өнөөдрөөс эхэллээ

2016 оны 02 сарын 15      17      8571

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2016 оны 2 дугаар сар 15-нд буюу өнөөдөр 9:00 цагт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Бүртгэл 4 дүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах юм байна. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог ЭЕШ зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт оржээ. Засгийн газрын  37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,...

ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВНА

2016 оны 02 сарын 15      0      883

" Инновацийн тухай " хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан " Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам "-ын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээний хүрээнд судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна.  Эрдэмтэн, судлаач та бүхнийг " Эрдэм...

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт болно

2016 оны 02 сарын 15      0      777

Хоёрдугаар сарын 15-н буюу өнөөдөр 09.00 цагаас Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт болно. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан танхим”-д; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд....

Леонардо ДиКаприо Монголд ирж магадгүй

2016 оны 02 сарын 12      5      802

Энэ сарын 10-нд "Am FAR" олон улсын сангаас зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр алдарт жүжигчин Леонардо ДиКаприо  Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан гэнэ. Монгол Улсаар 10 хоног аялах эрхийн бичгийн төлөө хэд хэдэн Холливудын нэрт жүжигчид өрсөлдсөнөөс тэр ялсан байна. Энэ аялал хэзээ эхлэх тухай тодорхой мэдээлэл гараагүй боловч People.com сайтад мэдээлж буйгаар энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараах Леонардо...

Бөхийн барилдаан тасалбар авахаар урт дараалал үүсгэж байна

2016 оны 02 сарын 08      1      1157

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдааны тасалбарыг "Бөхийн өргөө"-ний кассаар цагт олгож эхэлжээ. Тасалбарын хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин үзэгчдийн хувьд билет авахаар өчигдөр оройноос эхлэн дугаарлан зогсч,  “Бөхийн өргөө”-ний баруун, зүүн талаар урт цуваа үүсгэн...

ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РУУ ЗАМД ГАРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААР!

2016 оны 02 сарын 08      0      1217

Сар шинийн баярын өдрүүдээр цасан шуурга шуурах төлөвтэй тул Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас дараах анхааруулгыг хүргэж байна. Энэ сарын 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 12-14м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурч хүйтэрнэ. Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр...

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭНИЙ ҮГС

2016 оны 02 сарын 08      0      11670

Монгол түмний уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн 1-ний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа  очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг...