“Eco Asia Music Festival” болно

2014 оны 09 сарын 03      0      594

Электро хөгжим сонирхогчдод зориулж  EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой шоуг зохион байгуулж байгаа бөгөөд ашгийн тодорхой хувийг цөлжилт явагдаж байгаа газруудад мод тарих аян явуулах, цөлжилтийн улмаас амьжиргаагаа авч явах боломжгүй айл өрхүүдэд туслахад зарцуулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.  Тодруулбал наадмын нэг...

Улсын ургац хураалт 30 хувьтай байна

2014 оны 09 сарын 03      0      253

Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцууллаа. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн аж. . . Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 390.0 мянган...

Цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх тухай санаачлага гаргав

2014 оны 09 сарын 03      0      297

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос эцэг эхчүүдийн ажлын цагт тохируулан   цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх тухай санаачлага гаргалаа. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17 цагаас тардаг нь эцэг эхчүүдэд хүндрэл учруулж, “хүүхдээ авах уу, ажлаа таслах уу” гэсэн сонголтонд хүргэдэг. Асуудлыг шийдвэрлэхийн тулд цэцэрлэгийн тарах цагийг 18 цаг болгох нь зүйтэй хэмээн тус холбооныхон үзэж байгаа аж. Тодруулбал цэцэрлэгийн багш нэг нь өглөө нэг цагаар хойш ирж,...

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2014 оны 09 сарын 03      0      244

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив. Цагдаагийн алба хаагчид Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал,...

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биед хортой нь тогтоогдоо

2014 оны 09 сарын 02      0      1016

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу хөх тарианы талхны чанар, үйлдвэрлэлт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт болон бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа байдлын талаар тандалт судалгаа хийжээ. -Судалгаанд 54 хүнсний үйлдэрийн 274 түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан. Түүнчлэн нийтийн хоолны 64 цэгээс 30 орчим амтлагчыг шалгасан байна.. Хүнсэнд хэрэглэж буй тарагны амт, өнгө, үнэр оруулагч цардуул, желатин, какао болон хиамны бэлэн жор, эсгэгч...

ОБЕГ-ын дөрвөн албан хаагч амиа алдав

2014 оны 09 сарын 02      0      296

Төв аймгийн Баяндаваагийн замд өчигдөр Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Автомашинд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар явж байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.....

“Construction Mongolia 2014” болно

2014 оны 09 сарын 02      0      504

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв энэ сарын 5-7-нд “Construction Mongolia-2014” барилгын салбарын олон улсын үзэсгэлэн яармагийг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.    Уг үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгуулага, барилгын салбарын аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбооны төлөөлөгчид оролцон  дэвшилт  техник технологио танилцуулдаг билээ. Энэ жилийн...

Түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд болох гэж байна

2014 оны 09 сарын 02      0      397

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи хамтран “Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна.  Уг үйл ажиллагаа нь Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлнэ. Түүнчлэн...

Гэр хороололд 22.000 зуух нийлүүлнэ

2014 оны 09 сарын 01      0      337

2013-2014 онд нийт 45.000 хөнгөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг нийслэлийн айл, өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29.000 зуух хэрэглэгчдэд очжээ. Энэ намар нэмж 22. 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193.000 айл өрхийн 170. 000 нь сайжруулсан зуухтай болох юм. Өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан...

Монголчууд дэлхийн ой тогтоолтын хоёр дээд амжилтыг шинэчиллээ

2014 оны 09 сарын 01      0      795

Монголын оюун ухааны академийн тамирчид Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.. Энэтхэгийн Мумбай хотод наймдугаар сарын 31-ны өдөр болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг таван улсын 80 орчим тамирчид харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан арван төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолын олон улсын II зэргийн шүүгч...