Соёл, урлагийн ажилтны өдөр болох гэж байна

2014 оны 09 сарын 05      0      801

Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Соёл, урлагийн ажилтны өдөр” энэ сарын 7-нд болно.   Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

“Дандий 27” тоглолт өнөөдөр болно

2014 оны 09 сарын 05      0      915

“Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий өнөөдөр тоглолтоо хийх гэж байна. “Дандий 27” тоглолтонд “Ванкүүш”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна “Опозит”, Dj Chin, Г.Тэнүүн, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид урилгаар дуулах юм байна. Уг тоглолт нь түүний бие даан хийж буй сүүлийн тоглолт бөгөөд цаашид хамтлагтайгаа хамтран уран бүтээлээ хийх гэнэ.

Найруулагч Н. Наранбаатарын бүтээл олон улсын кино наадамд өрсөлдөнө

2014 оны 09 сарын 05      0      869

Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалт үргэлжилж байна. Гол дүрд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, Гэрэлсүх, Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Билигжаргал, Мөнгөнсүх, Дөлгөөн нар тоглож байгаа юм.  Кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн...

Мэргэн буучид Испанийг зорилоо

2014 оны 09 сарын 04      0      638

Монгол улсын буудлагын спортын тамирчид есдүгээр сарын 6-20нд Испанийн Гренада хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр хүлгийн жолоо заллаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд  гавьяат тамирчин О. Гүндэгмаа тэргүүтэй олон улсын хэмжээний мастерууд багтжээ. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л. Ундралбат, ОУХМ С. Адилбиш нар ажиллах юм. Г. Оюунтогтох...

Ахмад дайчин Ц.Лувсандоржид Улаанбаатар хотын захирагч хүндэтгэл үзүүлэв

2014 оны 09 сарын 04      0      230

Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчин Ц.Лувсандоржид байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл хүндэтгэл үзүүлллээ.   Түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Д.Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Ц.Лувсандорж гуай өдгөө 94 насыг зооглож байгаа аж. Г. Оюунтогтох

Нийслэлийн иргэдийн гуравдугаар спорт наадам болно

2014 оны 09 сарын 04      0      244

Нийслэлийн иргэдийн спортын гуравдугаар наадам Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадам 2014 оны 9дүгээр сарын зургаанд  Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд  Спорт явган аялалын шигшээ тэмцээнээр эхлэх юм. Уг аялал Хороодын хэсгийн тэмцээн, Сонгон шалгаруулах тэмцээн, Дүүргийн бүсийн тэмцээн, Дүүргийн аварга шалгаруулах, Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн үе шаттай иргэдийн дунд зохион байгуулах аж. Тэмцээнд дүүрэг бүрээс зургаан хүний...

“Улаанбаатар” олон улсын кино наадам болох гэж байна

2014 оны 09 сарын 04      0      615

Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмыг зохион байгуулах гэж байна. Кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж. Наадмын нээлт 2014 оны 10 дугаар...

Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 98 дугаар байранд оржээ

2014 оны 09 сарын 04      0      322

“Дэлхийн өрсөлдөх чадварын индек 2014-2015” тайлан дахь Монгол Улсын зэрэглэлийг Нээлттэй нийгэм форум танилцууллаа. Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж, өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого хэрэгжүүлдэг аж. Энэхүү тайланд манай улс 2005 оноос нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд манай улс дэлхийд  107-р байранд бол...

Дэлхийн брэнд Gucci –ийн амжилтанд хүрсэн түүх

2014 оны 09 сарын 04      0      665

Олон жил зочин хүлээн авах ажил хийдэг байсан Флоренц хотын иргэн Гуччо Гуччи ирж буй зочин гийчдийг ажиглаж суух дуртай нэгэн байв. Чинээлэг нөлөө бүхий үйлчлүүлэгчид нь үргэлж хээнцэр, эрхэмсэг, эдлэл хэрэглэл нь зиндааг илэрхийлэх боловч Гуччогийн сонирхлыг тэдний цүнх,чемадонууд л татдаг байсан аж. 1898 онд тэрээр Лондон явж ажлаа хийдэг байсан ч сонирхдог өнөөх л зүйлсээ бүр ихээр олж харах болсон бөгөөд. хэдэн жил өнгөрсний дараа итали эр маань илүү сонирхолтой зүйл бүтээж болохыг...

“Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2014 оны 09 сарын 04      0      674

Дэлхийн өв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод болно. Хуралд Герман, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохын сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүлийн талаар илтгэл тавих аж. Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл...