Ариун цэврийн хэрэглэлээс илүү Тампон хэрэглэх нь зөв

2016 оны 02 сарын 17      6      5151

Эмэгтэйчүүд бидний тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй сарын мөчлөг үе. Гэхдээ эдгээр өдөрүүдэд энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг нь сонгох вэ гэдэгт эргэлздэг. Бүсгүйчүүд тампоноос илүүтэй энгийн ариун цэврийн хэрэглэлийг илүүтэй хэрэглэдэг. Зарим нэг эмэгтэйчүүдэд тампон хэрэглэх нь биед зовиуртай, төвөгтэй санагдах нь бий. Харин мэргэжлийн эмч нар тампон хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл тампон болон энгийн ариун цэврийн хэрэглэлийн тухай товчхон мэдээлэл хүргэе....

Явган сууж бие засах маш сайн

2016 оны 02 сарын 17      0      6831

Америк, европчууд бүгд буруу хүндээр бие засдаг болохыг Станфорд Их Сургуулийн эрдэмтэд, харьяа эмнэлэг судалж тогтоожээ. Тиймдээ ч мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний хавдар, гэдэсний үрэвсэлт өвчин, эвэрхий, цагаан мах эргэх зэрэг өвчлөл ихтэй байдаг байна. Хүний бие суултуур дээр сууж хүндээр бие засахад тохиромжгүй байдаг. Зогсож байх үед бүдүүн гэдсэнд өтгөнийг барьж байдаг puborecatlis гэдэг булчин ажиллаж байдаг. Харин суух үед puborecatlis булчин сулардаг....

ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ-ыг зохион байгуулна

2016 оны 02 сарын 17      0      767

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн засаг дарга нарын 2016 онд хамтран ажиллах гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хороодын засаг дарга нарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтанд заасны дагуу ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ-ыг зохион байгуулахаар боллоо. Сургалт 2016 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн...

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, шуурна

2016 оны 02 сарын 17      0      1135

Маргааш зарим газраар, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-20-нд зарим газраар секундэд 12-14 метр, 21-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн...

Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцыг шинэчлэхээр боллоо

2016 оны 02 сарын 17      1      874

Монголын нийслэл Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын найман блокийг шинэчлэх ажлыг “Mitsubishi Hitachi Power Systems” /MHPS/ компани хийхээр болжээ. Нүүрсний дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг, Монголын хамгийн том ДЦС-ыг шинэчлэх ажлыг “MHPS” компани “М-Си-Эс Интернэйшнл” инженерийн компанийн хамт хийж, гүйцэтгэхээр болсон байна. Шинэчлэх ажлыг 2018 оны 10 дугаар сар гэхэд дуусгахаар “MHPS” компани төлөвлөжээ....

Бээжин-Манжуурын нислэг Монголоор дайрна

2016 оны 02 сарын 17      2      1005

Хэдхэн хоногийн өмнөөс эхлэн Хайнаны агаарын тээврийн “Боинг 737-800” онгоц Бээжингийн нисэх онгоцны буудлаас хөөрч, Монгол Улсын агаарын хилээр дайран БНХАУ-ын Манжуур хотын нисэх буудалд урьдынхаасаа арай эрт газардахаар болж байна. Энэ нислэг БНХАУ-ын бусад улсыг дайран өнгөрч буй анхны дотоодын нислэг болж байгаа юм. Энэ чиглэл Бээжингээс Манжуур хүртэлх агаарын замыг 159 км-ээр товчилж байгаа бөгөөд нислэгийн хугацааг 12 минутаар хэмнэнэ. Хойшид 213  км...

Л.Гүндалай “Монголоороо байгаасай” уралдаан зарлалаа

2016 оны 02 сарын 17      2      1130

 УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Сар шинийн баяраас өмнөхөн Өвөрмонголд хит болсон, хөгжмийн зохиолч Баянгийн ая “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, клипжүүлж шуугиан тарьсан. Тэрбээр энэ сарын 1-нд өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Монголоорой байгаасай” дууны клипыг өдгөө 771 мянган хүн үзэж, 12.867 хүнд таалагдаж, 4445 сэтгэгдэл бичиж, 5803 нь цааш түгээсэн байна. Үүнээс гадна уг дууны клипны хэсгийг тасдаж хийсэн янз бүрийн хошин эвлүүлэг сошиал...

Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулжээ

2016 оны 02 сарын 17      1      1039

Өнгөрсөн мягмар гаригийн 17:00 цагийн орчим МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулсан байна. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авчээ.

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганыг нээнэ

2016 оны 02 сарын 17      1      561

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганыг нээнэ. Чуулганы нээлтийн дараагаар ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэхээр төлөвлөжээ. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусгавар болсон. Чуулганы хуралдааны дараагаар байнгын хороод хуралдах аж.

Монголд 4G үйлчилгээ нэвтэрлээ

2016 оны 02 сарын 17      1      1046

Монголд 4G үйлчилгээ нэвтэрсэн талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Тус хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны...