“Эрүүл мэндийн довтолгоо” үйл ажиллагаанд хяналт хийгдлээ

2014 оны 09 сарын 11      0      4550

“Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх зорилготой зохион байгуулж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааны хэрэгжилт, олон нийтэд хүрч байгаа байдал, үр дүнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд явцын хяналт хийж, иргэдийг сургалтад хамруулж буй байдалд тандалт хийн, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан байна. Тус хяналт үнэлгээний дүн, зөвлөмжийг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нарт...

Оюутан болж байгаа дүү нартаа зориулав

2014 оны 09 сарын 11      0      2314

Оюутны амьдрал хэзээ эхэлдэг вэ Сэтгэл догдлуулсан, мэдлэг сорьсон, басчгүй аз мэдсэн элсэлтийн шалгалт ард үлдэж эрхэм дүү чи оюутан боллоо. Оюутны амьдралд тавтай морил. Ямар ч мэргэжлээр элссэн бай чиний хийх зүйлсийг эх орон чинь бас аав ээж чинь хүлээж байна. Хүн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв авч явах нь зөвхөн тухайн хүндээ илүү хамаатай мэт боловч нийгэм тэр хүнээс адилхан зүйлийн хүлээлтийг адил утгатайгаар харж байдаг. Ялангуяа залуу хүнийг илүү их анзаарч...

Хууль зөрчсөн гадны иргэд нутаг буцав

2014 оны 09 сарын 10      1      1017

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хуульд заасан үндэслэл журмын дагуу  өнөөдрийн байдлаар 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч, нийт 863 гадаадын иргэнийг 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин орох эрхгүйгээр албадан гаргасан аж. Өнгөрсөн онд Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн болон ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа эрхэлсэн нийт 1755 гадаадын иргэний албадан нутаг буцаажээ. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж,...

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар цалингаараа тэтгэлэг зарлав

2014 оны 09 сарын 10      0      1215

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга нар сар тутмын цалингаараа оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Баянхонгор аймгийн харьяат 1-3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой аж. Тус аймгийн нийт 94 оюутан энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Тодруулбал сум тус бүрээс дөрөв, аймгийн төвийн баг тус бүрээс хоёр оюутан байх юм. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг энэ сарын 12-ны дотор хүлээн авах аж.

“Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2014 оны 09 сарын 10      0      1148

2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулагдана.        Тус хуралд БНСУ-ын шүүгч, профессор ноён Жун Жа Хун, Молдав улсын Шийдвэр гүйцэтгэгч нарын холбооны тэргүүлэгч ноён Роман Толмач, ХБНГУ-ын Бавари муж улсын Шүүхийн академи, Профессор ноён Вернер Шаллер оролцоно.     ...

“Шүүх ба олон нийт ”нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав

2014 оны 09 сарын 10      0      913

"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаад байна. Бүтээлийн сэдэв нь Шүүхийн шинэтгэл, Шүүхийн захиргааны төлөвшил,  Шүүх ба иргэдийн оролцоо, Шүүхийн төсөв, Шүүгчийн сонгон шалгаруулалт, Шүүгчийн хариуцлага ба ёс зүй, Шүүхийн...

Хууль Зүйн Яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна

2014 оны 09 сарын 10      0      956

Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажиллагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. Улсын бүртгэлийн ерөнхий газраас...

ЦЕГ-ын удирдлагууд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчиддаа шагнал гардууллаа

2014 оны 09 сарын 10      0      903

  Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Бүгд найрамдах Өмнөд Солонгос улс дахь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдаа хүлээн авч, шагнал гардууллаа.  Албан үүргээ амжилттай биелүүлсэн тус газрын автобаазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямхүү нарыг Цагдаагийн гавьяа тэмдгээр шагналаа....

“Миний ах атаман” киноны нээлтийн тов гарав

2014 оны 09 сарын 10      0      2330

“Fantastic” продакшины шинэ уран бүтээл болох “Миний ах атаман” уран сайхны киноны нээлт энэ сарын 12-нд болох гэж байгаатай холбогдуулан уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэхүү бүтээл нь Монголдоо төдийлөн тавигдаад байдаггүй Action drama гэсэн жанраар хийсэн аж. УДЭТ жүжигчин Б.Тамир бичиж ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд кино зохиолыг бас бичсэн байна.  Хоёрдугаар найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар F Studio-н Захирал Ц....

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав

2014 оны 09 сарын 10      0      1376

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн шөнө Apple шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийж, өөрийн веб хуудсаар шууд дамжууллаа.  Өнгөрсөн жил тус компани iphone 5, 5c утаснуудаа гаргасан бол энэ удаа хоёр хувилбартай шинэ загварын iPhone гар утас, ухаалаг цаг, төлбөр тооцооны шинэ систем Apple Pay болон шинэ үйлдлийн системээ танилцуулав. Шинэ загварын ухаалаг гар утсууд нь өмнөх загваруудаасаа харьцангуй том дэлгэцтэй байгаагаараа онцлог юм байна. iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд нь...