Ой хамгаалагчдын ахуйн хангамжийг сайжруулав

2014 оны 09 сарын 22      0      1785

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад авсан дээрх газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд “Амьд Байгаль” ТББ-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин ногоон...

“Ахмадын золбоо” хамтлаг аравдугаар сарын 4 нд тоглолтоо хийнэ

2014 оны 09 сарын 22      0      1754

Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4 нд "River sounds" клубт зохион байгуулахаар болжээ. “Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин,...

Монгол, Хятад, ОХУ, Солонгос хамтарч Банкны холбоо байгууллаа

2014 оны 09 сарын 22      0      1448

БНХАУ-ын Зилинь мужийн Яньзи хотноо БНХАУ, ОХУ, БНСУ, Монголын  банкуудын төлөөлөл уулзаж Зүүн хойд Азийн Импорт, экспортын банкны холбоо байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.   Энэ холбоонд 2012 онд байгуулсан “Их Түмний санаачилга”-д нэгдэн орсон орнууд болох Хятадын Импорт-экспортын банк, Оросын Гадаад худалдааны банк, Солонгосын Экспорт-импортын банк, Монголын Хөгжлийн банк нэгдэх юм байна. Банкуудын энэ шинэ холбоо энэ бүс нутагт...

Монгол тамирчдын 2014 оны есдүгээр сарын 23-ны тэмцээний хуваарь

2014 оны 09 сарын 22      0      1887

Солонгос улсын Инчён хотноо болж буй 17 дах удаагийн Азийн спортын тоглолтод оролцож буй Монгол тамирчдын  2014 оны есдүгээр сарын 23-ны буюу Мягмар гаригийн тэмцээний хуваарийг танилцуулъя.    - MGL - VS   CHN  Бейсболийн тамирчид хэсэгтээ Хятад улсаын тамирчидтай тоглоно. Тоглолт Инчон хот дах Мунхаг бейсболийн танхимд 12.30 цагт   болно  (   인천 남구 매소홀로 618 구(지번) 주소 남구 문학동 482     )...

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд 6.6 жилийн ял оноожээ

2014 оны 09 сарын 22      0      1344

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхээс хянан хэлэлцлээ.              Шүүгдэгч С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг завших хэргийг үйлдэж, үүний улмаас онц хэмжээний хохирол учирсан, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулжээ....

Хүүхэд дайрсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ

2014 оны 09 сарын 22      0      1135

Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Таван буудлын зам дээр цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охины аминд хүрсэн ноцтой осол гарсан билээ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар осол гаргасан “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын албаны автомашиныг жолоодож явсан байна. Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг...

“Эрүүгийн эрх зүйн сургалт”-ыг шүүгчдэд зориулан хийж байна

2014 оны 09 сарын 22      0      1204

Шүүхийн ерөнхий зөвлөл, Герман улсын  Ханнс Зайделийн сан хамтран зохон байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт” өнөөдөр эхэллээ. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголтыг эрх зүйн онол, харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэхээс гадна шүүгчдийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, тайлбарлан хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт чиглэгдэж байгаа аж. Сургалт есдүгээр сарын 22-ноос 26-нд зохион байгуулагдах бөгөөд...

“Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалт болж байна

2014 оны 09 сарын 22      0      1129

Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын 1540 тоот тогтоолыг хэрэгжүүлэхдээ дэмжлэг хүссэний дагуу 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментаас Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.   Уг хөтөлбөрийн дагуу 2014 оны 9-р сарын 22-26-ныг дуустал “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт”сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа аж.  Экспортын хяналт,...

“Vogue” сэтгүүлийн санал болгож буй бүх бараа 300 мянган ам доллар

2014 оны 09 сарын 22      0      1250

Чамин ганган хувцас бүрийг “Vogue” сэтгүүл онцолдог билээ. Гэвч энэ нь хэр үнэтэй байдаг бол?. Нэгэн сониуч уншигч сар бүр уншдаг “Vogue” сэтгүүлийнхээ уншигчдад санал болгож буй бүх бараа бүтээгдэхүүний үнийн дүнг тооцоод үзтэл 300 мянган ам.доллар давж байжээ. Тэрээр сэтгүүлийн сүүлийн 10 дугаар дахь бараа бүтээгдэхүүнийг судлаад үзэхэд бүгд 300 мянган долларыг давсан байна.