Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагааг үндсээр нь шинэчилж байна

2016 оны 02 сарын 18      0      947

Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх...

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар З.Баянсэлэнгийн бичсэн нийтлэл

2016 оны 02 сарын 18      5      1305

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Түрээсийн байрны талаар Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Өнөөдрийн  нийгэм эдийн засгийн болон хот төлөвлөлтийн байдал, иргэдийн  амьжиргаа суурьшил  зэргээс харахад бид хөгжлийн шинэ арга хэлбэрээр нарийн уялдаатай бодлого төлөвлөгөөтэй ажиллах цаг...

БНХАУ-д суралцах сонирхолтой залууст мэдээлэл өгөх гэж байна

2016 оны 02 сарын 18      0      1502

БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БНХАУ-д суралцах сонирхолтой оюутан залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт Тусгаар тогтнолын ордны 3-р давхарт зохион байгуулагдах юм байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Шанхай, Тианжин, Далиан, У Хань, Харбин, Тун Ляо, Хан Жөү, Жи нань, Чиндау, Шэн Яан, Чанчун, Нанжин зэрэг хотуудын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, тус хотуудын их, дээд...

Ээлжит бус чуулганы нээлт 14:00 цаг хүртэл хойшлуулав

2016 оны 02 сарын 18      0      639

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09:00 цагт болох байсан ч ирц бүрдэхгүйн улмаас 14:00 цаг хүртэл хойшлууллаа. Чуулганы нээлтэд оролцохоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хоёр, ИЗНН-аас нэг, нийт 37 гишүүн ирсэн юм. Ээлжит бус чуулганыг нээхэд 76 гишүүнээс 39 нь оролцож байж ирц 50 хувьд хүрэх ёстой. Хэрэв ирц 50 хувьд хүрвэл МАН-ын бүлгийнхэн чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.

МҮОНТ-ээс ”Ээждээ бичсэн захидал” уралдаан зарлалаа

2016 оны 02 сарын 18      6      2550

МҮОНТ-ээс найм дахь жил дээ "Ээждээ бичсэн захидал" уралдааныг зарлажээ. Оролцогчид ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган илгээхэд хангалттай юм байна. Захиаг 2016 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 3-ныг дуустал МҮОНТ, “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан ирүүлнэ. Оролцогчдын ирүүлсэн захидлыг эмхэтгэж ном болгон гаргах бөгөөд хамгийн шилдэг захидлыг шалгаруулах аж. Шилдэг...

“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна

2016 оны 02 сарын 18      0      695

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “ Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа төлөвлөж ирсэн. Энэ онд “ Эрдэс баялаг 2025”  хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг,...

Сорьцын хяналтын газрын шинэ байртай боллоо

2016 оны 02 сарын 18      0      746

Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Сорьцын хяналтын газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш анх удаагаа өөрийн гэсэн зориулалтын лабораторитай шинэ байртай болж буй нь энэ юм. Хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлаж байсан тус газар өөрийн гэсэн бие даасан ажлын байртай болсноор үнэт металлын сорьц тогтоох лаборатори болон алт хайлах, эрдэнийн чулуу тодорхойлох лабораторуудыг багтаасан...

”Монгол цэргийн жавхаа’’ уралдаан болох гэж байна

2016 оны 02 сарын 18      1      657

Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ энэ сарын 24-ноос 05 сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.   Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас...

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ыг шинэчлэхээр боллоо

2016 оны 02 сарын 18      0      612

Нийслэлийн Засаг дарга А/121 дүгээр захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа. Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон...

ТОДРУУЛГА: Жолоодох эрхийн шар үнэмлэхийг хүчингүйд тооцоогүй

2016 оны 02 сарын 18      4      2114

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн журмыг шинэчилсэн. Үүний дагуу  2008 оноос өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг  хүчингүйд тооцож, хуучин шар үнэмлэхтэй жолооч нар шинээр саарал үнэмлэх авах шаардлагатай болсон гэх яриа олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс тодруулахад “Замын хөдөлгөөний...