Гол ус, булаг шандын ай савд айл буулгахгүй

2014 оны 09 сарын 25      0      2028

НИТХТ-хурлаар "Нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хамгаалах хөтөлбөр"-ийг батлан гаргалаа. Уг шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа гүний худгууд, Сэлбэ, Дунд, Улиастай голын эх, Жигжид, Дондогдулам  зэрэг рашаан булгийн эх санг хайс, хашаагаар хамгаалахаар болжээ. Мөн эдгээр гол, ус, булаг шандын эхэнд айл буулгахгүй байх, аж ахуйн нэгжүүдэд газар олгохгүй байх зэрэг чухал заалтууд  хэрэгжвэл ундны усны аюулгүй байдал хангагдах юм.

Sаmsung Galaxy alpha-гийн нээлт Монголд өнөөдөр болно

2014 оны 09 сарын 25      0      1957

Samsung Galaxy alpha гар утасны албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр орой 19:00 цагт IVY ресторанд болно. Samsung компани premium ангиллын  limited edition хувилбарыг  худалдах эрхийг Скайтел группд өгсөн юм. Энэ утас Монголд 300 ширхэг л худалдаалагдах бөгөөд маргаашнаас эхлэн албан ёсоор онлайн захиалга өгсөн хэрэглэгчдэд очих гэнэ.  Хийцийн хувьд Samsung энэ жил метал гадаргуу, арай тэгш өнцгөн талуудтайгаар гадна эх биеийг хийсэн нь Galaxy Alpha-гийн онцлог юм.

Цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг сайжруулах ажил эхэлнэ

2014 оны 09 сарын 24      0      1476

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх нэг тэрбум ерэн сая /1,090,0/ төгрөгийн...

Нийслэлчүүд ундны усны аюулгүй байдлаар хангагдана

2014 оны 09 сарын 24      0      2257

НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар баталсан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдэд хяналт хийж, хашаа хайс, харуул хамгаалалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.             Ундны усны эх үүсвэрийн бүсэд  барилга байгууламж барьж, айл өрх дураараа буухыг зогсоох ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн амралт, рашаан...

Багш нарын баярт зориулж олон үйл ажиллагаа зохионо

2014 оны 09 сарын 24      0      1645

Монголын багш нарын 48 дахь баярын өдрийг тохиолдуулан 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ыг шалгаруулах наадам болно.   Уг наадамд 100 гаруй сургуулийн давхардсан тоогоор 12000 орчим хүүхэд оролцох бөгөөд 3 үе шаттай явагдах юм байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн шатрын холбоотой хамтран Ерөнхий...

Монголын багш нарын баяр анх удаа 10 дугаар сарын 05нд

2014 оны 09 сарын 24      0      2475

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” ажил хэрэгжүүлээд байгаа аж. Уг ажлын хүрээнд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын таванд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулж, 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.               Баярын хүндэтгэлийн хурал...

Монгол оюутан Казахстанд цонхоор унаж амиа алджээ

2014 оны 09 сарын 24      0      1599

Казахстаны Караганд хотын их сургуулийн оюутан Монгол Улсын иргэн Айболит Дамыс энэ сарын 19-ний өдөр оюутны нэгдүгээр байрны долдугаар давхраас унаж газар дээрээ нас барсан байна. Сургуулийн проректор Салават Кентбек ”Дамыс бэлтгэл ангид суралцаж төгсөөд энэ жил их сургуульд орж чадаагүй ч дотуур байранд амьдарсаар байсан. Түүнийг осолддог өдөр нутгийнхан нь ирсэн. Дотуур байр үнэмлэх шалгаж оруулдаг ч тэд жижүүрийн дэргэдүүр хэрхэн нэвтэрснийг мэдэхгүй. Тэгээд дуулалдаж байхад...

10 дэвсгэртийн евро шинэчлэгдлээ

2014 оны 09 сарын 24      0      1563

Европын төв банк 10-тын дэвсгэртийн  нийтдээ 4.3 тэрбум еврог гүйлгээнд оруулжээ. Энэ 23-ны өдрөөс эхлэн европын бүхий л банкууд 10-тын хуучин дэвсгэртийг шинэ дэвсгэртээр солихоос гадна евро бүсийн орнуудын нутаг дахь бүх дэлгүүр мөнгөний хариултад мөн шинэ дэвсгэрт хариулж өгөх юм байна. Шинэ дэвсгэрт өнгө, хэмжээний  хувьд  хуучнаасаа ялгаагүй юм. Харин загварын хувьд жаахан өөрчлөгдөж, хамгаалах нууцлал нь улам сайжирсан гэнэ.    Нууцлалын тугалган бүслүүр...

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ

2014 оны 09 сарын 24      0      1579

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 92, 97, 106, 142, 147 дугаар тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ.  Нийт 42 сул орон тоонд нэр дэвшигчээс авах шалгалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлсэн бөгөөд шалгалтанд нийт 199 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Тодруулбал, иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Сум...

Эрүүл мэндийн технолгийн үзэсгэлэн болно

2014 оны 09 сарын 24      0      1385

Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ-ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ - 2014” үзэсгэлэнг энэ сарын 26-28-нд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг зохион байгуулах аж. Түүнчлэн Монгол Улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний...