Украйн зургаан жилийн дотор Европын Холбоонд нэгдэнэ

2014 оны 09 сарын 26      1      1907

КИЕВ. /NHK/. Украин улс 2020 онд Европын холбооны гишүүн болох хүсэлт гаргана гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгджээ. Порошенко Киевт илтгэл тавих үеэрээ нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнийхөө тухай дурдсан байна. Тодруулбал, 2020 он гэхэд дэлхийд 112 дугаарт жагсаж байгаа Украины бизнесийн орчныг 20 дугаар байранд хүргэх зорилготой юм. Жагсаалтын 40 дэх байр болон түүнээс дээш байгаа нь олон улсад өрсөлдөх чадвартай гэсэн үг ажээ. Мөн тэрээр зургаан жилийн дотор...

Бээжинд Обамагийн хөшөөг босгожээ

2014 оны 09 сарын 26      0      2088

Хятадын нийслэл Бээжин хотын төвд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хөшөөг сүндэрлүүлсэн тухай “ www.chinadaily.com.cn ” мэдээллээ. Ийнхүү Обамагийн хөшөөг босгох болсон нь “Мянган Панда” аялалтай холбоотой аж. Тус улсын Байгаль орчны яам өнгөрсөн жилээс мянган пандагийн хөшөөг дэлхийн 30 оронд аялуулж, олон нийтэд энэ амьтны талаар дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Тэгвэл панда хөшөөнүүд өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж, Тань Ань Миний талбайгаас холгүй байршжээ....

Шилжилт хөдөлгөөний газрууд хамтран ажиллана

2014 оны 09 сарын 26      0      2820

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Тахарын ерөнхий газрын дарга  Ц.Азбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Талууд Монгол Улсын олон улсын гэрээний заалтын дагуу ялтан шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх, зорчигчийн хил нэвтрэлтийн талаар мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ үеэр талууд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Засгийн газрын хууль зүйн салбарын шинэчлэлийн...

Аудитчууд спортоор амьсгалж байна

2014 оны 09 сарын 26      0      1968

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр өөрийн гишүүн байгууллага болох аудитын компаниудын дунд спортын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд XIII тэмцээн өнөөдөр Буянт Ухаа спортын ордонд эхэллээ. Тэмцээнд нийт Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим компанийн 15 багийн 200 гаруй тамирчин ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Аудитын компанийн...

Авто замын гүйцэтгэлийн ажилд хяналт хийлээ

2014 оны 09 сарын 26      0      1896

Мэргэжлийн хяналтын газраас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд шалгалт хийжээ. Шалгалтаар ашиглагдаж байгаа бүтээгдэхүүн болон түүний нягтаршил шаардлага хангахгүй, орцны найрлага зөрчигдсөн гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлийн 1886,4 км автозам болон 2040,86 м урт гүүр баригдаж байгаа. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр 11 чиглэл, 37 төсөлд 465,2 тэрбум...

“WINS” хөтөлбөр хэрэгжинэ

2014 оны 09 сарын 26      0      1813

Монголын үндэсний музей, АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн шинжлэх ухааны Академи хамтран “WINS” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.             Уг хөтөлбөр нь ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчдад зориулсан нэг жилийн хугацаатай байгалийн ухааны суурь мэдлэг олгох зорилготой аж. Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны Академи нь 200 гаруй жилийн түүхтэй,...

”Шилдэг ноход 2014” тэмцээн болно

2014 оны 09 сарын 26      0      2055

Нохой судлалын холбооноос "Шилдэг ноход 2014" тэмцээнийг энэ сарын 27, 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Тэмцээн 09.00 цагаас эхлэх бөгөөд бүх үүлдрийн нохдын үзэсгэлэн болох аж. Энэ удаагийн тэмцээн нь тав дахь удаагийнх бөгөөд нэр бүхий нохдын үзэсгэлэнгээс гадна "Ulk von der Jahnhohe" –ийн үр төлийн жагсаалтыг үзүүлэх юм байна.

”Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” өдөрлөг болно

2014 оны 09 сарын 26      0      1944

"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд есдүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагт Чингисийн талбайд "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мари Стопс олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож, оюутан залууст өртөөчилсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэх ажээ.

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

2014 оны 09 сарын 26      0      1795

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Засгийн газрын тэргүүн хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багц нэг бүрийн төсвийн саналыг эцэслэн тохирлоо. Түүнчлэн УИХ-д удахгүй өргөн мэдүүлэхээр болсон байна. Урсгал зардлуудыг нэлээд танасны зэрэгцээ орон нутгийн удирдлагуудад төсвийн эрх мэдэл өгөх санал боловсрууллаа. Суманд...

Цасан шуургатай тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сануулав

2014 оны 09 сарын 26      0      1983

Өнөөдрөөс эхлэн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр ихэнх нутгаар, 29-ний өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 27-28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 2014 он гарсаар усны 82 удаагийн ослоор 92 хүн амь насаа алдсан бол зөвхөн энэ сарын 15-22-ны өдрүүдэд усны ослын 6 удаагийн тохиолдлоор...