Чөлөөтийн эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан өнөөдөр болно.

2014 оны 09 сарын 29      0      1383

Өнөөдөр “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадмын арав дахь өдөр билээ. Манай тамирчидын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байна.  Чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан өнөөдөр болно. 61 кг- ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Баржангтай таарчээ. 74 кг -ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Сангкю...

Дугуйчин Т.Төгөлдөр VII байрт шалгарлаа

2014 оны 09 сарын 27      1      1889

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дугуйн эрэгтэйчүүдийн 42 км-ын зайд 21 тамирчин уралдсанаас Т.Төгөлдөр 53.04.09 цагийн амжилтаар VII байрт шалгарлаа. Энэ зайд Казахстаны тамирчин Луценко 50.28.78 цагийн амжилтаар түрүүлж, Азийн наадмын аварга болсон бол Кыргызстан, Ираны тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй сагсчид түүхэнд байгаагүй амжилт үзүүллээ

2014 оны 09 сарын 27      0      2752

Азийн зуны спортын XVII наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн тамирчид түүхэн амжилтыг үзүүлээд байна. Эрэгтэй баг урьдчилсан шатанд ХонгКонг (86:77), Мальдив БНУ (112:54) хожиж, Кувейтын багт (82-81) хожигдож, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Мөн эмэгтэй сагсчид Казахстан (79-53), Непаль(77-42, Балба), Катар (20-0) улсын багуудын хожиж, ХонгКонгт (68-64) ялагдаж, хэсгээ тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна. Тэмцээний үеэр Монголын сагсанбөмбөгийн холбооноос...

Эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв

2014 оны 09 сарын 27      0      1613

Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Уг аяны хүрээнд өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд Эрүүл мэндийн байгууллагууд оюутнуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.  Энэхүү үйл ажиллагаанд монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан аж.  Мөн "Эрүүл оюутан - Эрүүл ирээдүй"  уриан дор явагдаж буй сарын аяны хүрээнд  оюутан залуучуудын эрүүл...

Эрэгтэй сагсчид Ираны багтай тоглоно

2014 оны 09 сарын 27      0      1888

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай сагсчид Катар, Казахстаны багийг хожиж, ХонгКонгийн багт ялагдсан. Харин өнөөдөр Непалийн багийг хожиж хэсгээ тэргүүлэн шөвгийн наймд шалгарсан юм.g Харин тэмцээн эхэлсэн цагаас ур чадвар, уран тоглолтоороо шуугиулж байгаа манай эрэгтэй сагсчид яг одоо Ираны багтай тоглож байна. Шөвгийн наймд шалгарч G хэсэгт манай сагсчид БНХАУ, Япон, Иран улсын багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын...

Манай сагсан бөмбөгчид 77:42 харьцаагаар Непалийг хожлоо

2014 оны 09 сарын 27      3      2266

“Инчён-2014” Азийн наадамд манай сагсан бөмбөгчид амжилттай тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөөр байгаа билээ. Манай эмэгтэй сагсан бөмбөгчид өнөөдөр Непалийн шигшээ багтай тоглож 77:42 харьцаагаар хожлоо. Гэрэл зургийг Э. Харцага  

О.Сувд-Эрдэнэ Тайваний тамирчныг яллаа

2014 оны 09 сарын 27      4      2382

"Инчён-2014" Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Оюунгэрэлийн Сувд-Эрдэнэ эхний өрсөлдөгч Тайваний Чен Чиа Линийг яллаа. Түүнд шүүгчид үе бүрт ялалтыг өгсөн бөгөөд манай тамирчин Энэтхэг, БНАСАУ-ын тамирчдын хожсонтой нь тулалдах юм. Гэрэл зургийг Инчён дахь тусгай сурвалжлагч Э. Харцага

Азийн наадмын Зохион байгуулах хороо Монголын тамирчидаас уучлалт гуйсан гэв

2014 оны 09 сарын 27      1      3657

БНСУ-ын Инч ё н хотноо Азийн спортын XVII их наадам үргэлжилж байна. Өнөөдөр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инч ё нд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Монголын баг энэ удаагийн Азийн наадамд 23 спортын төрөлд 223 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өмнөх буюу 2010 оны Гуанжоугийн Азийн...

Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

2014 оны 09 сарын 27      0      2161

 “Инчён-2014” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр 12.00 цагаас эхлэж Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл эмэгтэй 48 кг-д Вьетнамын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ти Люа Нгуентэй барилдаж Монгол тамирчдынхаа салхийг хагалах юм.   “Довон” ордонд болох уг тэмцээнд эрэгтэй 57 кг-д ОУХМ Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай сугалаа таарчээ. Харин эмэгтэй 63 кг-ын жинд дэлхийн аварга, ОУХМ...

Эбола вирус аюул учруулаад байна

2014 оны 09 сарын 27      0      2061

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Африкийн орнуудад гараад байгаа Эбола вирусээр халдварлаж нас барсан хүний тоо 3000 хүрсэн хэмээн мэдээллээ.  Харин халдвар авсан хүний тоо хэдийнээ 6000 хүрчээ. Энэ аймшигт өвчнөөр нас барсан хүний ихэнх нь Либерид байгаа нь 1800 болж байна. Үүнээс гадна энэ өвчин Сьерра-Леон, Гвиней, Нигер, Ардчилсан  Конго болон Сенегалд тархаад байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд Эболагаар өвдсөн хүний тоо 21 мянга хүрч магадгүй байгааг Дэлхийн...