Москвад эболатай тэмцэх бизнес төв байгуулна

2014 оны 10 сарын 15      0      1662

ОХУ-ын нийслэл Москва хотноо шинээр байгуулах “Эбола" төв нь хувийн клиникууд, жуулчны бизнесийнхэн болон африкийн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран ажиллана. Энэ тухай тус төвийг санаачлагчдын нэг Александр Логинов сурвалжлагчид ярьжээ. Тэрээр одоогоор тус байгууллага нь хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэхээр ажлаа явуулж байна гэжээ. Түүний түнш,  оросжисон Бенины иргэн Иван Жой гэгч бөгөөд  ОХУ –ад Анагаах ухааны дээд сургууль...

Хэнтий аймаг шинэ спорт цогцолбортой болов

2014 оны 10 сарын 15      0      1916

Энэ оныг Хэнтий аймаг "Хүүхэд залуусыг биеийн тамираар хичээллэхэд таатай орчин бүрдүүлэх" зорилго тавьснаар бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдсэн байна. Хэнтий аймгийн "Чингис" хотод хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн зориулалт бүхий гадна талбайтай бүрэн хэмжээний “Олимп” цогцолбор ашиглалтад оржээ. Шинэ цогцолборын нээлтийн үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчид “Олимп” цогцолборын нээлтэд зориулан сагс, хөлбөмбөгийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулсан...

Бээжингийн олон улсын нисэх буудалд ЭБОЛА тархах хамгийн өндөр магадлалтай гэнэ

2014 оны 10 сарын 15      0      1867

Өнөөдөр дэлхийн зарим оронд тархаад буй Эбола вирусын халдварын талаар ЭМЯ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.  Тус өвчин баруун Африкийн орнуудаар хамгийн анх илэрч, АНУ, Испанид тархсаныг мэдээлсэн бол хамгийн сүүлд Германд анхны тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.  Манай оронд эбола халдвар илрээгүй, судалгаагаар тархах магадлал багатай бүсэд орж байна. Гэвч манай улстай хамгийн ойр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал ДЭМБ-ын судалгаагаар халдвар тархах 97 хувийн...

Өвөр Монголчууд хурдны галт тэрэгтэй болно

2014 оны 10 сарын 15      0      1804

Энэ оны эцсээр Өвөр Монголд хот хоорондын хурдны галт тэрэгний анхны шугам ашиглалтад орсноор Хөх хот, Бугат, Жинин, Ордос зэрэг хотоор аялахад ердөө 60 минут зарцуулдаг болох ажээ. Цагт 200 гаруй км хурдлах тус вагоны үнэ нь ч харьцангуй хямдхан юм байна.  Хөх хотын Төмөр замын товчооны ажилтан Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярихдаа, Хөх хот, Бугат, Жинин, Ордос хотын хооронд хурдны галт тэрэгтэй болох нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн стратегийн байршуулалтыг...

Хятадаас гадагш жуулчлах хүний тоо 500 саяд хүрнэ

2014 оны 10 сарын 15      0      1780

Ирэх таван жилд Хятадаас гадагш жуулчлах хүний тоо 500 саяд хүрч, тухайн зах зээлд хятад жуулчдын оруулах орлого 2 триллион 500 сая ам.доллар болно гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын орлогч дарга Дү Жян өчигдөр мэдэгдлээ. Тэрээр Гуаншигийн Гүйлиньд болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн аялал жуулчлалын нийгэмлэгийн “Аялал жуулчлалын хөгжлийн хандлага, ирээдүй” сэдэвт олон улсын чуулга уулзалтын нээлтийн үеэр дээрх мэдээллийг өгсөн юм....

Хүүхдийн зүрхний судсан дотуурх хагалгааг Монголд хийх боломж бүрдэв

2014 оны 10 сарын 15      0      1969

Ерөнхий сайдын багцын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори өнөөдөр нээлтээ хийлээ.  Хүүхдийн зүрх, судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азийн хэмжээнд долоо дахь нь юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын "Siemens" пүүсээс авчээ. Шинэ лаборатори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гаднын эмч...

“Wheelchair Miss”-2014 наадам болно

2014 оны 10 сарын 15      0      1779

Урлаг гоо сайхнаар өөрийгөө илэрхийлэн эрхэмсэг охид бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн оролцох Wheelchair Fashion show, “Wheelchair Miss”-2014 наадамд оролцохыг урьж байна. “Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Бид чадна" сайтаас анх санаачлан өнгөрсөн  онд амжилттай зохион байгуулж байсан юм. Энэ жилийн наадамд  Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу, Тэргэнцэртэй иргэдийн...

“Үндсэн хуулийн шүүх ба нийгмийн интеграцчлал” сэдвээр дэлхийн бага хурал болов

2014 оны 10 сарын 15      0      1934

Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид  өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ны БНСУ-ын Сөүл хотноо болсон “Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн асуудлаарх Дэлхийн бага хурал”-ын 3 дугаар их хуралд оролцов. Дэлхийн 92 орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Тэргүүн шүүгч, шүүгчид болон олон улсын нэр хүндтэй байгууллагын  нийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү их хурлыг Европын Зөвлөлийн Венецийн комисс, БНСУ-ын Үндсэн...

“Дэлхийн гар угаах өдөр”-иийг тэмдэглэн өнгөрүүлж байна

2014 оны 10 сарын 15      1      3992

"Дэлхийн гар угаах өдөр”-ийг өнөөдөр “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж  байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЭМЯ, ХӨСҮТ хамтран мэдээлэл хийлээ. Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах бөгөөд ингэснээр өвчнөөс сэргийлэх, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. Гараа зөв угаах нь суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдвар, арьс үрэвсэлт болон нүдний зарим халдварууд дамжихаас урьдчилан сэргийлэхээс гадна...

Тагнуулын дуусаагүй барилгыг дунд сургууль болгоно

2014 оны 10 сарын 15      0      2004

“Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр барьж байгаад зогссон “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилгыг Төрийн өмчийн хорооны нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан. Долоо удаа хойшлогдсон тухайн барилга байгууламжийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК худалдаж авсан талаар мэдээлж байсан билээ.  Тэгвэл “Интернэйшнл...