МИАТ 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

2016 оны 02 сарын 22      0      724

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан хямралын хүнд нөхцөлтэй байгаа хэдий ч МИАТ компанийн удирдлагууд эдийн засгийн чадамжаа сайжруулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр оновчтой менежмент боловсруулан ажиллаж чадсаны үндсэн дээр ашигтай ажиллажээ. Тодруулбал, МИАТ компани өнгөрсөн онд Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт,...

”Мүүн”-ий шашны тухай мэдвэл зохих фактууд

2016 оны 02 сарын 21      28      9269

Мүүнийн гаж урсгалын мөн чанарыг олон нийтэд түгээх,  хүүхэд  залуучуудыг энэ чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах зорилгоор Мүүнийн  шашинтой холбоотой мэдвэл зохих 30 фактыг дэлгэж байна. 1. Солонгосын Мүүний шашны урсгалыг үндэслэгч Сан Мён Мүүн 1920 онд мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгсчээ. 2. Тэрбээр 1950-иад онд буюу хоёр Солонгосын дайны жилүүдэд сүмийнхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байжээ. Мүүний шашны урсгал 1970-1980 оны хооронд...

С.Чимгээг ”DYRBERG/KERN” брэнд нүүр царайгаараа сонгожээ

2016 оны 02 сарын 21      3      5845

"Монгол HD" телевизийн хөтлөгч С.Чимгээг эмэгтэй хүний гоёл чимэглэл, тэр дундаа бугуйн цагны брэнд болох " DYRBERG/KERN-Mongolia" 2016 оны хавар зуны "Arts" коллекцийнхоо нүүр царайгаар сонгожээ. Загвар өмсөгчдөөс дутахааргүй гоо үзэсгэлэн, гуалиг биетэй хөтлөгч маань үндэсний үйлдвэрлэл "Гоёо" брэнд ч нүүр царайгаа болгоод буй юм. Үсны стилист: GOLD Hair Salon И.Батзаяа Нүүр будаг: SALT Studio Ж.Сэлэнгэ Стилист: Э.Энхзол, Б.Халиун  Зураг: IC CREATIVE DIVISION Boldoo IC...

Монголчууд малын сархинагаар савхин бүтээгдэхүүн хийж байна

2016 оны 02 сарын 21      17      6938

ШУТИС-ийн багш, оюутнууд малын гүзээ, сархинагийг дахин боловсруулж өнгөн хэсгийг хуулаад, будганд оруулж савхи гарган авчээ. Уг савхиараа бэлэг дурсгал, эдлэл хэрэглэлийн зүйлс гэх мэт олон төрлийн бүтээлийг урлаж буй аж.

МАН-ыхан ирээгүй ч УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийлээ

2016 оны 02 сарын 19      0      982

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх ёстой байсан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 51.3 хувийн ирцтэй нээлтээ хийлээ. Нээлтэд МАН-ын гишүүд бүгд ирээгүй ч АН-ы бүх гишүүд, Шударга ёс эвслийн  бүлгээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга, С.Баянсэлэнгэ нар ирж ирц бүрдсэн юм.   УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ    "Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн...

АНХААР: Хүүхдүүд газ үнэрлэж мансуурч байна

2016 оны 02 сарын 19      0      730

Насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Гэтэл дахиад л хүүхдүүд хий үнэрлэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Уг хэрэг ЧД-ийн 6-р хороонд 50-р сургуулийн урд талын байрны орцонд гарчээ. Тус байрнааас "хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, ЧД-ийн 12-р хороонд суух 13 настай эрэгтэй Г, 16...

ЭМШУИС-ийн нэрийг албан ёсоор өөрчиллөө

2016 оны 02 сарын 19      0      1078

Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэв. Газар эзэмших эрх нь...

“НОМЖУУЛАХ ” аян үргэлжилж байна

2016 оны 02 сарын 19      0      505

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS ТВ-тэй хамтран зохион байгуулж буй Хүүхдийн номын өргөөг “НОМЖУУЛАХ ” аян амжилттай үргэлжилж байна. Уг аяны хоёр дахь ээлжийн 100 гаруй номыг хүүхдийн номын өргөөнд энэ сарын 17-нд хүлээлгэн өглөө. Энэ удаагийн аянд Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл, “Жигүүр” компанийн хамт олон, UBS телевизийн хамт олон тэр дундаа орчуулагч редактор Н.Амарзаяа, “Хүсэл сэтгэлийн жигүүр”...

Х.Бадамгэрэл Дубайн загварын долоо хоногт оролцоно

2016 оны 02 сарын 18      0      944

Мисс Х.Бадамгэрэл Дубайн загварын долоо хоногт оролцохоор болжээ. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загварын долоо хоног энэ сарын 20-ноос Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэлнэ. Тус загварын наадмыг зохион байгуулагчид Х.Бадамгэрэл ийн чадварыг ихээхэн онцолж байгаа аж. Тиймээс түүний ковер зургийг загварын долоо хоногийн рекламны нүүр царай болгожээ. Дашрамд дуулгахад, энэхүү загварын долоо хоногт дэлхийн олон шилдэг моделиуд оролцож буй бөгөөд шоуны...

ХАН-УУЛ дүүргийн 219 дүгээр цэцэрлэгт хүүхэд БҮРТГЭЖ байна

2016 оны 02 сарын 18      0      706

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгийн 2-5 настай хүүхдийн бүртгэл 2016 оны хоёрдугаар 19 өдрийн 9:00 цагт тус цэцэрлэг дээр явагдана.  Жич: Цэцэрлэгт хамрагдаж байгаагүй хүүхдийг бүртгэнэ. Бүртгүүлэхдээ: 1. Төрсний гэрчилгээ эх хувь /хуулбартайгаа/ 2. Эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь /хуулбартайгаа/ 3. 2 хувьцээж зурагтай ирнэ үү. Цэцэрлэгийн захиргаа Утас: 99021127