Александер Стубб “Apple” компанийг буруутгав

2014 оны 10 сарын 17      0      1845

Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн рейтингийн “S&P” агентлаг Финланд улсын зээлийн рейтингийг “ААА” байсныг “АА+” болгож бууруулсан.  “S&P” агентлаг нь хэвлэлд зориулсан тайлбартаа “Рейтингийг буруулсан нь Финландын эдийн засаг хүн амын хөгшрөлт, ажил эрхэлдэг хүн амын цөөрөлт, дотоодын эрэлт суларсан, дэлхийн зах зээл дээрх мэдээллийн технологийн салбарт эзэлдэг хувь буурсан зэргээс болж эдийн засгийн өсөлтийн...

Эбола вирус манай хөрш ОХУ-д бүртгэгдлээ

2014 оны 10 сарын 17      1      2589

Баруун Африкийн орнуудад дэгдэж буй эбола вирус ОХУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Тодруулбал, Москвагаас 271 км зайтай Орёл хотын их сургуульд сурдаг хоёр Африк оюутан эболагийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон” аж.  Оюутнуудын нэг нь эбола хурдацтай тархаж буй Гвиней улсаас ирсэн байна. Тэднийг Орёл хотын төв эмнэлэгт тусгаарлаж, ДЭМБ-аас илгээсэн бэлдмэлээр эмчилж эхэлжээ. Мөн өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг тогтоох ажил...

“Hollywood”-ын кинонд Монголчууд дуу орууллаа

2014 оны 10 сарын 17      0      2044

 “Марко Поло” киноны эхний таван ангийг “The loop squad group”, Монгол өв сангийн тэргүүн Д.Бямбахүүтэй хамтран монгол хэлээр Нью-Йорк хотын “Harbor pictures studio”-д амжилттай дуу оруулснаар Монголчууд Hollywood-д  хөл тавьлаа. “Марко Поло” кинонд дуу оруулах жүжигчдийг Д.Бямбахүү хариуцан ажилласан бөгөөд жүжигчин Л.Лхамсүрэн, A.Одбаяр, Ц.Энхбаатар нар дуу оруулжээ. Мөн жүжигчин Л.Лхамсүрэн АНУ-ын урлагийн холбоонд албан...

Калиф бүлэглэл Муслим гэх шинэ улс байгуулах гэнэ

2014 оны 10 сарын 17      0      1406

Иран болон Сирийн байдал намжаагүй байхад Ираны хойд хэсэгт лалын шашинтнууд Муслим гэх улс байгуулсан нь дэлхий дахины анхаарлын төвд байна.  Ираны хойд хэсэгт калиф бүлэглэл Муслим гэх улс байгуулж буй мэдээлэл цацагдсанаас хойш лалын шашинт бүлэглэлүүд ирж нэгдсээр байгаа бөгөөд зэвсэг, техникээр бүрэн тоноглогдсон бүлгүүд үүнд нэгдэж байгаа аж. Калифын толгойлогч Абу Мохамэд Аднани  мэдэгдэхдээ “Муслим  хаа сайгүй тэргүүлнэ. Калифыг сонсоцгоо. Чиний улсад дэмжлэг...

“Инчён-2014” паралимп маргааш нээлтээ хийнэ

2014 оны 10 сарын 17      0      2188

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотноо 10 дугаар сарын 18-24-нд үргэлжлэх бөгөөд маргааш тус наадмын нээлтийн ёслол болно. Энэхүү наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, эмч хоёр, хэвлэлийн мэдээллийн дөрвөн ажилтан оролцоно. Мөн манай улсаас ширээний теннисний олон улсын хоёр шүүгч ажиллах юм. Паралимпийн Азийн наадам нь 1975 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази номхон далайн...

Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өсчээ

2014 оны 10 сарын 17      0      1693

Хятадын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн сард 9,01 тэрбум доллар болсон байна. Тус улсын Худалдааны яамны төлөөлөгч Шэнь Даньяны мэдэгдсэнээр, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,9 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, есдүгээр сарын өсөлт нь Хятадын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчид итгэж буйг харуулж байна. Наймдугаар сард уг үзүүлэлт 14 хувиар эрс буурсан үзүүлэлттэй гарч байсан бол энэ оны есөн сарын хугацаанд...

Нисванис хамтлагийн “Unplugged” тоглолт маргааш болно

2014 оны 10 сарын 17      0      1647

Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ хүргэж байна. “Нисванис”  хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. Нисванис хамтлагийнхан  урьд өмнө нь тэр болгон тооглогдоод байдаггүй дуунуудаасаа...

Америкийн дуучин Стиви Уандер гурван ихэрийн аав болно

2014 оны 10 сарын 17      0      2040

Өдгөө 64 нас хүрээд байгаа Америкийн дуучин, 25 удаа хөгжмийн «Грэмми» шагналт Стиви Уандер, түүний  сүйт бүсгүй, модель Томика Робин Брэйси нар гурван ихрийн аав, ээж болох гэж байгааг Eurweb-д нийтэлжээ.  Уг мэдээг Уандерийн найз нь тараасан бөгөөд төлөвлөгдөөгүй жирэмслэлт ч гэсэн хосууд их баяртай байгаа хэмээсэн байна. Хосууд гурван ихрээ төрөхийг тэсч ядан хүлээж байгаа гэж тэр найз нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Уандер, Бэйси хоёрт нэг нас хүрч байгаа хүү...

Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана

2014 оны 10 сарын 17      0      1831

Нийслэлийн 375 жилийн ойг хоггүй, цэвэр орчинтой угтах, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ явагдах ажээ. Сүхбаатар дүүргийн хувьд энэ жил 9 дэхь удаагаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан ажилласан. Үүний үр дүнд хог цэвэрлэгч, тээвэрлэгч байгууллагуудын маань хариуцл ага сайжирч, иргэдээс ирүүлдэг хог хаягдлын тухай...

Монголын Залуучуудын Холбооноос ахмадуудаа үнэгүй үзлэгт хамрууллаа

2014 оны 10 сарын 16      0      1729

Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг билээ. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос МЗХЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа. Энэхүү эрүүл мэндийн үзлэгийн...