Маргааш зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

2014 оны 10 сарын 17      0      2416

"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан зохион байгуулах аж.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг маргааш 10-15 цагийн хооронд хэсэгчлэн хаах юм байна. Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв – Улсын их дэлгүүр - Баруун дөрвөн зам гэсэн маршрутаар үргэлжилнэ. Дугуйчид буцаж эргэхдээ  Улаанбаатар их дэлгүүр - Цэцэг төв - МУБИС - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар...

Аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр дулааны шугам тавина

2014 оны 10 сарын 17      0      2416

Гурван жилийн өмнөөс Мандалговь хотод орон сууцны “Залуус” хороололын эх суурь тавигдаж, эхний орон сууц ашиглалтад орсноос хойш энэ орчинд 200 гаруй айлын орон сууц сүндэрлээд байна. Жил жилд нэмэгдэн баригдаж байгаа орон сууцны барилгыг халаалт дулаан, гэрэл цахилгаанаар хангах дэд бүтэцийн хүчин чадал дутагдаж, үүнийг сайжруулах хөрөнгийн эх үүсвэр орон нутагт байхгүй байгаа юм. Энэ тухайд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч...

”Ногоон бүс” болзолт уралдаан эхэлнэ

2014 оны 10 сарын 17      0      2711

Баянхонгор аймгийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянхонгор сумын нутаг дэвсгэрт ойн бүс /зурвас/ байгуулах ажлыг амжилттай зохион байгуулсан, тодорхой шалгуурыг хангасан байгууллагуудаас 15-ыг шалгаруулж 500.000-10.000.000 төгрөгөөр шагнахаар болжээ. Мөн шалгарсан байгууллагын хамт олныг дотоод, гадаадын аялалд хамруулах юм байна. Тус “Ногоон бүс” болзолт уралдаан өнөөдрөөс эхлэн, 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд сарын дараач нь буюу 11 дүгээр сард...

Путины барималыг хутгалсан эмэгтэйг 5604 еврогоор торгов

2014 оны 10 сарын 17      1      2371

“Femen” хөдөлгөөний идэвхтэн Яна Жданова гэдэг эмэгтэй өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр Парисын лааны тосон баримлын музейн танхимд орж уламжлал ёсоороо цээж нүцгэлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины лааны тосон баримлыг сүйтгэлээ. Тэрээр цээжин дээрээ англиар “Путиныг ал” гэсэн уриа бичин дайрч  эрхэм ерөнхийлөгчийн баримлын цээжин тус газар нь хурц үзүүртэй зүйлээр хутгалж газар унагасан юм. Шүүх энэ хэргийг авч үзээд Яна Ждановаг 5604...

Apple шинэ”I PAD”- ууддаа захиалга авч эхэллээ

2014 оны 10 сарын 17      0      2182

Apple компани өчигдөр өөрийн шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийлээ. Тэд энэ удаад хамгийн их борлуулалттай шилдэг бүтээгдэхүүний нэг болох iPad таблетынхаа шинэ загваруудыг танилцуулсан юм. iPad Air 2   одоогийн таблетын зах зээлд байгаа бүтээгдэхүүнүүдээс хамгийн нимгэн нь хэмээн онцолсон iPad Air 2 таблет нь ердөө 6.1 мм зузаантай.   Дэлгэц: Ретина дэлгэцтэй 9.7 инчийн хэмжээтэй LED арын гэрэлтүүлэг бүхий Multi-Touch дэлгэцтэй...

”Ниссан” компани АНУ-аас машинуудаа татаж авна

2014 оны 10 сарын 17      0      1945

Японы “Ниссан” автомашин үйлдвэрийн компани нь "Алтима" маркийн дунд гарын 220 мянган автомашинаа АНУ-аас эргүүлэн татаж байна. Эргүүлэн татаж буй автомашинууд нь 2013 оны загвар ажээ. Энэ нь “Ниссан”-ы бусад загварт нөлөөлж болзошгүй гэж компани мэдэгдсэн байна. “Хоёр дахь түгжээ түгжигдэхгүйн улмаас капот нь машин явж байхад онгойн хийсч болзошгүй" гэж автомашин үйлдвэрлэгч мэдэгджээ. Дилерүүд түгжээний хөшүүргийг сайжруулж, хоёр дахь түгжээний...

Бээжин хотын төв дэх цэцгийн баглааны савыг шинэчилнэ

2014 оны 10 сарын 17      0      1943

Бээжин ирэх сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ чуулга уулзалтад бэлтгэн, хотын төвд байрлах, Үндэсний баярын өдөрт зориулж гаргасан цэцгүүдийн талаас илүү хувийг шинэчилж байна. Бээжин хотын захиргаа долоо хоног үргэлжилсэн үндэсний баярт зориулж “Тяньаньмэнь” талбай болон “Чанань” өргөн чөлөөнд 11 том хэмжээний цэцэрлэгжүүлэлт хийсэн билээ. Бээжингийн улс төрийн дүүргээр дамжин өнгөрч, “Чанань”...

“Залуучуудын хөгжил” чуулга уулзалт болно

2014 оны 10 сарын 17      0      2395

Аймаг орон нутгийн хөгжилд залуучуудын дуу хоолой, санал бодлыг тусгах, залуучуудын суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн сайн дурын оролцоог хангах, идэвхжүүлэх зорилгоор “Залуучуудын хөгжил” чуулга уулзалтыг Увс аймагт зохион байгуулах гэж байна.    Энэхүү чуулга уулзалтыг зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсээр ангилан энэ сардаа багтаан хийж дуусгах аж.    “Залуучуудын хөгжил” чуулга уулзалтаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд,...

Хятад эбола вирусын эсрэг туршилтын бэлдмэл хийв

2014 оны 10 сарын 17      0      1960

“Эбола” вирусийн туршилтын эм бэлдмэл үйлдвэрлэгч Хятадын компани уг үхлийн аюулт вирустэй тэмцэхэд зориулж, хэдэн мянган тун “JK-05” бэлдмэлийг Африкийн орнуудад илгээсэн тухай Рейтерс агентлаг мэдээлжээ. Бэлдмэлийг эхлээд тус бүс нутагт ажиллаж буй Хятадын эмч нар вирусийн халдвар авсан тохиолдолд хэрэглэх бол цаашид клиникийн туршилтыг тухайлбал, Африкийн өвчтөнүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж. “JK-05” туршилтын бэлдмэлийг Хятадын...

Хятад улс Орос руу гахайн мах экспортолно

2014 оны 10 сарын 17      0      2119

Хятадын махны үйлдвэрүүд 2004 оноос хойш анх удаа Орос руу гахайн мах экспортлож эхэлсэн тухай “РИА-Новости” агентлаг мэдээлж байна. Хятадад ажиллаж буй Оросын хөдөө аж ахуйн хяналтын албаны мэргэжилтнүүд гахайн махны бэлтгэл ба ачилтыг газар дээр хянан лацдаж ломбодсон аж. Ингэснээр 10 жилийн дараа Орост нийлүүлэгдэж байгаа эхний удаагийн 800 тонн гахайн мах хэдхэн хоногийн дараа Оросын дэлгүүрээр зарагдаж эхлэх нь. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн орнууд...